1915 оны Тавдугаар сарын 25
Гурван улсын Хиагтын гэрээнд “Их дундад Иргэн улсын Их Жунтан, Их Орос улсын эзэн Император, Гадаад Монголын Богд Жавзундамба хутагт нар нийлэн хэлэлцэж, бүрэн эрх барих тусгай элчин нарыг тус тус томилон гаргахаар болжээ.
Ингээд Их Дундад Иргэн Улсын генерал Би Гуй Фан, Мексикт суугаа тусгайлан тушаасан төлөөний бүрэн эрхт элчин Чэн Лу, Их Орос улсаас Монголд суугаа төлөөний элчин бөгөөд генеральный консул Миллер харин Гадаад Монголоос Шүүх яамны дэд сайд эрдэнэ Жонон бэйс Ширнэндамдин, Сангийн яамны тэргүүн сайд Түшээт чин ван Чагдаржав нарыг өөр өөрийн улсыг төлөөлөн бүрэн эрх барих тусгай элч болгон томилон гаргасан байдаг. Эдгээр тусгай тэргүүн элчин нар бүрэн эрх олгосон бичгээ харилцан нийлүүлж,хэлэлцэн тогтоосон зүйлийг нэгтгэжээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.