Энэ мэдээ хуучирсан буюу 2022-05-05 нд нийтлэгдсэн байна.

Х.Нямбаатар: Цахим мөрийтэй тоглоомд жилд ойролцоогоор 100 гаруй тэрбум төгрөгийг гадагшаа алдаж байна

5/ 5/ 2022    13 цаг 45 минут

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Яг одоо хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Жилд ойролцоогоор цахим мөрийтэй тоглоомд 100 гаруй тэрбум төгрөгийг гадагшаа алдаж байна. Кибер цагдаагийн албанд хандаж, гадна талаас хандалт хийлгэдэг сайтуудын нэвтрэлтийг Монгол талаас хаалгасан. Хаалгасан ч хандсаар байна. “Агент” гээд тусдаа албан тушаал гарч ирсэн. Тэдний Монгол данс руу мөнгө хийхээр цахим мөрийтэй тоглоомын данс нь цэнэглэгддэг. Сүүлдээ агентууд криптовалютаар хүртэл тооцоо хийдэг хил хязгааргүй орчинд мөрийтэй тоглоомтой тэмцэж байна.

Нэгдүгээрт, цахим орчин дахь зөрчилтэй Зөрчлийн тухай хуулиар тэмцэж байгаа. Хууль хяналтын байгууллага агентуудын дансыг нь хөөж үзэхэд тодорхой эрхэлсэн ажилгүй, орон гэргүй хүмүүсийн арилжааны банкан дахь дансаар гүйлгээ хийсэн нөхцөл байдал тогтоогдсон. Өргөн хүрээтэй шалгалтын ажил явагдаж байгаа. Төв талбайд өөрийгөө шатааж, амиа хорлохыг завдсан залуу ч гэсэн цахим тоглоомд маш их хэмжээний мөнгө, машинаа хүртэл алдсан байсан.

Залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн хуулийн төслийг Засгийн газраас боловсруулж байгаа. Тухайлбал, морин тойруулгын уралдаанаар илүү соёлт харилцааг бий болгох зохицуулалтыг оруулж ирнэ” гэв.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ3 цаг 41 минутын өмнөНҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ3 цаг 56 минутын өмнөЦэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 цаг 13 минутын өмнөСэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 цаг 19 минутын өмнөIDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 цаг 23 минутын өмнөУлаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 цаг 28 минутын өмнөЗурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 цаг 29 минутын өмнөМорьт эргүүл ажиллаж эхэллээ8 цаг 54 минутын өмнөЦ.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30
 Facebook Twitter Youtube