Энэ мэдээ хуучирсан буюу 2022-05-07 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: Чихэн агуйн палеолит мезолитын давхарга

5/ 7/ 2022    6 цаг 47 минут
Палеолит, неолитын үед холбогдох агуйн дурсгалт газар.

 Чихэн агуй нь Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутагт Чихэн Хөөвөрийн ууланд оршино. Агуйн үүд нь зүүн өмнө зүг харсан байрлалтай. Агуйн урт нь 9.5 м, өргөн нь 5 м, өндөр нь 2 м хэмжээтэй. Харьцангуй том биш боловч хүн амьдрахад туйлын тохиромжтой нөхцөл бүхий агуй юм.

Чихэн агуйн чулуун зэвсгийн сууринг анх 1987 онд А.П.Деревянко, Д.Дорж нарын удирдсан МЗТСХЭ-ийн шинжилгээний анги олж нээсэн бөгөөд 1995-2000 онуудад Монгол-Орос-Америкийн археологийн хамтарсан экспедици малтлага судалгааны иж бүрэн судалгаа хийсэн байна. Судалгааны үр дүнд олон зуун тооны чулуун зэвсгийн зүйлс, урт хугацааны туршид гал түлж хүн амьдарч байсныг гэрчлэх гал голомтын ором, араатан амьтад, ургамалын үлдэгдэл бүхий дөрвөн соёлт давхарга бүхий суурин болох нь тогтоогджээ. Эхний гурван давхаргын хувьд неолит, мезолитын үед, харин 4-р давхарга нь палеолитын үед холбогдоно. Палеолитын давхаргаас олдсон багаж зэвсгийн төрөл зүйлээс харахад ан агнуурын зориулалттай,  агнасан амьтнаа өвчиж, эвдэхэд зориулагдсан зэвсэг болох үзүүр мэс, үзүүр иртэй хусуур, хутга, сийлтүүр (зүсүүр) давамгайлах ажээ.

Эхний гурван давхаргын хамаарах он цагийг радиокарбоны аргаар тогтооход нэгдүгээр давхарга нь 8-6 мянга, хоёрдугаар давхарга нь 9-8 мянга, гуравдугаар давхарга нь 11-10 мянган жилийн өмнөх үед холбогдох нь батлагдсан нь эрдэм шинжилгээний онцгой ач холбогдолтой юм.

Харин доод давхаргын хувьд 37-р галын ором, давхаргын дээд талд байсан 33-р голомтын шатсан модонд хийсэн радиокарбоны шинжилгээгээр 27 432±872 (AA-26580), 21620±180 (AA-32207) жилийн өмнөх үед холбогдох он цаг гарчээ. (Я.Цэрэндагва)

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо6 минут 6 секундын өмнө"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...5 цаг 29 минутын өмнөТөсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар5 цаг 44 минутын өмнөСурах бичигт сул тал бий юү?5 цаг 57 минутын өмнөС.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна6 цагийн өмнөӨмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"6 цагийн өмнөТэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ6 цаг 2 минутын өмнөД.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй6 цаг 3 минутын өмнөЧ.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт6 цаг 8 минутын өмнөУлаанбаатарт +4...+6 градус дулаан байна6 цаг 10 минутын өмнөБаялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо6 цаг 13 минутын өмнөТүүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)6 цаг 16 минутын өмнөЗурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно6 цаг 20 минутын өмнөП.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18Д.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо4 сар 23. 7:17
 Facebook Twitter Youtube