Энэ мэдээ хуучирсан буюу 2022-05-09 нд нийтлэгдсэн байна.

БХЯ: Азовсталиас энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажил дууссаныг мэдэгдэв

5/ 9/ 2022    8 цаг 20 минут

ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам Мариуполь дахь "Азовсталь" үйлдвэрээс энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажил дууссаныг зарлав.

5-р сарын 7-ны бямба гарагт ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам НҮБ болон Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгийн оролцоотойгоор Мариуполь дахь "Азовсталь" төмөрлөгийн үйлдвэрийн нутаг дэвсгэрээс энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлж дууслаа гэж мэдэгдэв. Энэ тухай Оросын цэргийн департаментын сайтад мэдээлсэн байна.

Хүмүүнлэгийн ажиллагааны хугацаанд (5-р сарын 5-аас хойш) 51 хүнийг (18 эрэгтэй, 22 эмэгтэй, 11 хүүхэд) аварсан байна.

ОХУ-ын Үндэсний батлан ​​хамгаалахын хяналтын төвийн дарга, хурандаа генерал Михаил Мизинцевын хэлснээр, аврагдсан энгийн иргэд тус бүрд аюулгүй байдал, эмнэлгийн болон сэтгэл зүйн мэргэшсэн тусламж үзүүлж, сонгогдсон түр байрлах газар руу явсан байна.

Мөн үүнтэй зэрэгцэн Украины Шадар сайд Ирина Верещук  Ерөнхийлөгч Владимир Зеленскийн Азовсталийн нутаг дэвсгэрээс энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх тухай тушаалын хэрэгжилтийн талаар мэдээлэв. Түүний хэлснээр үйлдвэрээс бүх эмэгтэйчүүд, хүүхэд, өндөр настангуудыг нүүлгэн шилжүүлсэн байна.

Цагаан туг
Мөн өдөр Бүгд Найрамдах Донецк Ард Улсын (БНДАУ) батальоны командлагч, "Восток" бригадын үүсгэн байгуулагч Александр Ходаковский "Азовсталь" үйлдвэрээс Украины цэргийнхэн цагаан туг барин гарсан гэж мэдэгдэв.

Түүний хэлснээр, Украины Зэвсэгт хүчний дайчид цагаан туг барин төв зам дээр гарч ирсэн бөгөөд Оросын цэргийнхэн эвлэрлийн элч болж тэдний зүг хөдөлж байна. "Восток" бригадыг үүсгэн байгуулагчийн хэлснээр, энэ нь Мариуполь хотыг бүслэн хааж эхэлснээс хойш хоёр талын цэргийнхэн анхны биечлэн уулзаж байгаа явдал юм.

Түүний энэ мэдэгдлийн дараа  Өмнөд цэргийн тойргийн төлөөлөгч ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө энэ мэдээллийг үгүйсгэв. "Өнөөдөр Украйны цэргийн хэн нь ч цагаан туг барин үйлдвэрээс гараагүй" гэж эх сурвалж хэлэв.
Гадаадын хөлсний цэргүүд
Бүгд Найрамдах Донецк Ард Улсын (БНДАУ) Засгийн газрын тэргүүний зөвлөх Ян Гагин хэлэхдээ, Мариуполь дахь "Азовсталь" үйлдвэрийн нутаг дэвсгэрт барууны орнуудын ахлах офицерууд байх магадлалтай байна гэжээ.  Азовын бүс дэх дайчид, мөн олзлогдсон, зэвсгээ тавьсан цэргийнхэн болон, үйлдэрийн бүсийг орхин явсан энгийн иргэд энэ тухай мэдэгдсэн гэж тэрбээр дурджээ.

Энэ нь Азовын үйлдвэрт  бүслэгдсэн цэргийнхнийг  суллах оролдлого, барууны орнуудын төлөөлөгчид, тухайлбал Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон энэ асуудлаар тохиролцохыг хүссэн зэрэг нь шууд бусаар нотлогдож байгааг Гагин онцоллоо. Тэрбээр АНУ, Их Британи, Францын хөлсний цэргүүд тэнд байх боломжтой гэдгийг дурджээ. "

ОХУ-ын ГХЯ-ны мэдээлснээр, Украины нутаг дэвсгэрт болж буй байлдаанд гадаадын 7000 орчим хөлсний цэрэг оролцож байна. Тус яамны  албан ёсны төлөөлөгч Мария Захаровагийн мэдээлснээр Украинд нийтдээ 63 орны хөлсний цэргүүд  бүотгэгдсэн байна.

Украинд байлдаж байгаа гадаадын хөлсний цэргүүдийн тоо байнга нэмэгдэж байгааг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдээд байгаа юм.

Эх срувалж: Лента.ру

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



202.55.191.194Зочин   • 2022, 5 сарын 9. 9 цаг 19 минут

Одоо хөлсний байлдагчидад өгөх ёстойг нь өг. День победы



ШИНЭ МЭДЭЭ

Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18Д.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо4 сар 23. 7:17Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?4 сар 23. 7:14Цаг агаарын мэдээ4 сар 23. 7:08Ж.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийдвэрлэв4 сар 23. 7:05С.Зоригийн хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардав4 сар 23. 6:56НЭРИЙГ НЬ АШИГЛАГЧ “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙЧҮҮД” ЦӨМ С.ЗОРИГИЙГ ТАЙВАН НОЙРСУУЛ…4 сар 22. 10:30Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 22. 10:27Р.Базарын баривчилгаанаас улс төрийн “үнэр” л ханхийгээд байна даа4 сар 22. 9:10Нэрд гарсан юмнуудад нэг ч өөдтэй “амьтан” байхгүй4 сар 22. 9:09АЖНАЙГ АЖИХАД: Монголын төр нүдгүй чихгүй мэт аашилсан Ажнайгийн ноёрхол бол хуулиар халхавчилсан хулгай мөнөөсөө мөн4 сар 22. 8:58Баабар: Сарлаг нядлах аргачлал4 сар 22. 8:09Өнөөдөр могой өдөр4 сар 22. 8:07Долоо хоногийн өрнийн зурхай4 сар 22. 8:04Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан байна4 сар 22. 8:00“…Улс төрийн санхүүжилт” гэвэл Р.Базар ч, банк ч биш, Монголбанкны дэргэдэх СМА буруудна4 сар 22. 7:56Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Тайландын Хаант Улсад албан ёсны айлчлал хийнэ4 сар 22. 1:00Улсын начин Б.Түвшинтөгс түрүүллээ4 сар 21. 18:12Б.Ням-Эрдэнэ хүрэл медалийн болзол хангалаа4 сар 21. 18:02Б.Ганхайч Азийн дэд аварга боллоо4 сар 21. 17:56Тодорхой тоймлоно-Долоо хоногийн тойм4 сар 21. 15:33Азийн аваргын тэмцээнийг Монголын жүдочид амжилттай эхлүүллээ4 сар 21. 11:09С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн талаар хэн юу ярьж байсан бэ4 сар 20. 14:23"Амгалан" Дулааны станцын эрчим хүчний үйлдвэрлэл 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.4 сар 19. 15:58Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.4 сар 19. 15:48Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29
 Facebook Twitter Youtube