Энэ мэдээ хуучирсан буюу 2022-05-11 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: Дагаар орох хөдөлгөөн

5/ 11/ 2022    6 цаг 40 минут
ХХ зууны эхээр өрнөсөн үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн нэгэн хэлбэр 

    1911 оны 12 дугаар сарын 29-нд Хүрээнд Монголын тусгаар тогтнолыг сэргээн тунхаглаж, Богд гэгээнийг хаан ширээнд өргөмжилсний дараа Барга, Өвөр монгол, Или Тарвагатайн зэрэг газар газрын монголчуудын дунд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн сэргэж, харийн түрэмгийллээс ангижирч тусгаар тогтносон Монгол Улсдаа нэгдэн нийлэх тэмцэлд боссон байна. Үүнийг түүхэнд “Дагаар орох” хэмээн нэрлэжээ.

    Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээсний дараахан Хөлөнбуйрын монголчууд болон Өвөр Монголын 49 хошууны 35 нь Монгол Улсад дагаар орсон бол Или Тарвагатайн бэйс Сумъяагийн удирдсан 58 өрхийн 271 хүн эх нутгаасаа ойж олон мянган км замыг туулсаар 1912 оны өвөл Монгол Улсдаа ирж, Богд хааны төрд дагаар оржээ. Гэвч 1915 оны Хиагтын гурван улсын гэрээгээр Хөлөнбуйр болон Өвөр монголыг Монгол Улсаас салгаж, Дундад Иргэн Улсын бүрэлдэхүүнд оруулсан юм.

    1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын дараа дагаар орох хөдөлгөөн дахин эрчимжиж, буриад, барга, хасаг, дөрвөд зэрэг овгийн олон арван айл өрх, хүн ам мал сүргийнхээ хамт Монгол Улсад нүүдэллэн ирж дагаар оржээ. Мөн 1945 оны эцсээр Өвөр монгол, Хөлөнбуйрын баргын олон арван айл өрх БНМАУ-ын нутагт нүүдэллэн ирж суурьшсан байна. Ийнхүү газар газрын монголчууд эх Монгол Улсдаа дагаар орох хөдөлгөөн 1912 оноос 1940-өөд оны сүүлч хүртэл үргэлжилжээ.

    Дагаар орох хөдөлгөөн 1911-1915 онд хошуу, чуулганаараа Монгол Улсын бүрэлдэхүүнд орж, нэгэн дээвэр дор нэгдэх хэлбэрээр явагдаж байсан бол 1915 оноос хойш нэг буюу хэд хэдэн хүний удирдлагаар хэсэг бүлгээрээ буюу бөөнөөрөө Монгол улсад нүүдэллэн ирж, Монголын төрөөс зааж өгсөн газар нутагт суурьшин амьдарч тус улсын иргэн болох хэлбэрээр явагджээ.  

    Энэ хөдөлгөөн нь нэгд, газар газрын монголчууд нэгдэн нийлж, нэгдсэн Монгол Улсаа байгуулах хүсэл эрмэлзлийн илэрхийлэл болсон, хоёрт, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд томоохон түлхэц үзүүлсэн юм. (Г.Мягмарсамбуу)

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ8 цаг 48 минутын өмнөЦ.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо9 цаг 55 минутын өмнө"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18
 Facebook Twitter Youtube