Зэвсэгт бослогын улмаас бүрэн бус мэдээгээр 6000 гаруй хүн (Архангай, Хөвсгөл, Өвөрхангай, Завхан - тэдгээрийн хүн ам нь 325 мянган монгол хүн бөгөөд энэ нь бослогод Монголын нийт мал сүргийн 60 хувийг эзэмшдэг, хүн амын 45 хувь нь хамрагдсан гэсэн үг) амь үрэгдэж улс оронд олон сая төгрөгийн (10 000 000 сая) хохирол учирсан юм. Тэр үеийн Монголын нам, төрийн удирдагчдын эрх мэдэл, үнэн дүр төрхийг Коминтерны төлөөлөгч Ш.З.Элиава онож хэлэхдээ: “Үнэн хэрэгтээ 1932 оны дунд үе хүртэл монголчууд засгийнхаа эрхийг барьж байсангүй, өөр үндэсний, өөр шашинтай хүмүүс зарим нь алх хадууртай улаан тугийн дор, зарим нь Коминтерны төлөөлөгч хэмээх өндөр нэрийн дор Монголын нам, засгийн эрхийг атгаж байв...МАХН-ын Төв Хороо олон түмнээс тасран салж, алдаа завхрал гаргав хэмээн Улаанбаатарт монголчууд дүгнэж байв. Гэвч энэ онолыг бид бодож олоогүй, харин та нар зааж, зааварласан, түүнийг чинь бид хийж гүйцэтгэсэн юм гэж бидэнд монголчууд хэлэх эрхтэй” гэсэн байдаг. Эдүгээ судлаачид эл үйл явцыг иргэний дайн, зэвсэгт бослого, ардын тэмцэл хэмээн томьёолж байна. (Д.Эрдэнэбат)
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.