Энэ мэдээ хуучирсан буюу 2022-05-13 нд нийтлэгдсэн байна.

У.ХҮрэлсүх: Эрхэм нөхөд сэтгэл гаргаж ажлаа хийцгээ

5/ 13/ 2022    11 цаг 04 минут

УИХ-ын чуулганы Баасан гаригийн /2022.05.13/ хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийж байна.

Тэрбээр, “Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Арван зорилтын хүрээнд дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, органик Төрийн бодлогын цөм Монгол хүн, Монгол өрх байж ирсэн. Цаашид ч байх ёстой. Хүнээ хөгжүүлье гэвэл хүнсээ бид хөгжүүлэх ёстой. Монгол хүн эрүүл байвал Монгол улс хүчирхэг байна. Тиймээс эрүүл хүнсээр хүн амыг тэгш хүртээмжтэй хангах хэрэгтэй болоод байна. Бидний өвөг дээдэс өнө эртнээс дээл хувцас, хүнсээ өөрсдөө бэлтгэж ирсэн олон жилийн түүхтэй. Социализмын үед ч гурил сүү сүүн бүтээгдэхүүнээр хангаж ирсэн. Өнөөдөр дэлхий дахинд үүсээд буй цар тахал, үнийн өсөлтөөс шалтгаалан хүнсний аюулгүй байдал улс орон бүрийн тулгамдсан асуудал болоод байна. Сүүлийн саруудад бага орлоготой айл өрхүүдийн хүнсний аюулгүй байдал хэцүүдлээ. 193 сая хүн хүнсний авулгүй байдлын эрсдэлд орсон байна. Нөхцөл байдал энэ онд ч дордох хандлагатай байгаа анхааруулж байгаа. БНХАУ-ын дотоодын хүнсний хангамж буурах хандлатай байна. Казакстан улс ч дотоодын хангамждаа анхаарч экспортоо танасан. БНСАУ болон Япон улс хүнсний хангамждаа онцгой анхаарч эхэллээ.

Эрхэм төрийн түшээдээ, өнгөрсөн онд бид нэг тэрбум ам.долларын хүнсийг гаднаас импортоор худалдан авсан байна. Алийн болгон бид давсаа хүртэл айлаас гуйж амьдрах юм бэ. 70 сая гаруй малтай хэрнээ импортын найруулсан сүү сүүн бүтээгдэхүүн гаднаас авах юм бэ. Нялх нярай хүүхдүүд дотоодын шим тэжээлтэй, эрүүл аюулгүй сүү хэрэглэх боломж бий, харамсалтай нь тэгж чадахгүй байна. Хүнсний аюулгүй байдал манай үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой.
Манай улс хорт хавдраар тэргүүлж байгаа нь хүнсний эрүүл аюулгүй байдалтай шууд холбоотой.
Тиймээс Ерөнхийлөгчийн ивээл дор хүнсний аюулгүй байдлын чуулганыг зохион байгуулсан" хэмээлээ.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

“Бяцхан лусын дагина” кино дэлгэцэнд гарсан даруйдаа 117 сая ам.долларын ашиг олжээ3 цаг 20 минутын өмнөГ.Занданшатар: Ирэх жилийн хөгжлийн төлөвлөгөөнд хувийн хэвшлээ дэмжих ганц ч үг алга3 цаг 32 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон асран хамгаалагчдад олгодог 288 мянган төгрөгийг 325 мянга болгов3 цаг 37 минутын өмнөШатрын УАШТ-ний эмэгтэйчүүдийн аваргаар 15 настай Э.Хүслэн тодров4 цаг 2 минутын өмнөУИХ:Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг баталлаа4 цаг 22 минутын өмнөШатрын Монгол Улсын аваргаар БНХАУ-ын иргэн М.Амилал тодорчээ4 цаг 32 минутын өмнөЭ.Батшугар: Төрийн өмчит компаниуд санхүүгийн тайлангаа ил тайлагнадаг болох хэрэгтэй5 цаг 34 минутын өмнөАрдын чуулган нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг буцааж шийдвэрлэлээ5 цаг 36 минутын өмнөКобаяши Хироюки: Тогтвортой нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь нэн чухал5 цаг 51 минутын өмнө"Хүүхдийн ертөнц-2023" фестиваль автомашингүй гудамжинд болно6 цаг 1 минутын өмнөСогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нэмэгджээ6 цаг 2 минутын өмнөСУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ6 цаг 5 минутын өмнөС.Жавхлантбаатар: Зургаадугаар сарын 20-нд дизель 20 автобус орж ирнэ6 цаг 8 минутын өмнөМ.Баяраа: Хот, нийтийн аж ахуйн 12 ажил, үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлэх боломжтой6 цаг 16 минутын өмнөН.Батсүмбэрэл: Чингэлтэй дүүрэгт дөрвөн сургууль, нэг сургуулийн өргөтгөл, таван цэцэрлэг барина6 цаг 21 минутын өмнөЦагаан байрнаас “Хүчит шонхор” зах хүртэл авто зам тавьж байна6 цаг 26 минутын өмнөД.Тогтохсүрэн: УИХ-ын гишүүдийн тоог 126 болгож, 78 нь тойргоос, 48 нь жагсаалтаар нэр дэвших нь зүйтэй гэж дэмжлээ6 цаг 28 минутын өмнөМАН-ын бүлэг: Инфляцтай уялдуулж нийт тэтгэврийн санг 10 хувиар нэмэгдүүлнэ6 цаг 41 минутын өмнөБОАЖЯ: Хар Ус нуур орчмын экосистемийг хамгаалах цогц ажлыг эхлүүллээ7 цаг 12 минутын өмнөХүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгохыг МАН-ын бүлэг дэмжжээ7 цаг 20 минутын өмнө"Монгол Улсын шатрын аварга" гэж БНХАУ-ын иргэн цоллуулах нь зөв үү7 цаг 20 минутын өмнөҮнийн өсөлт, зохиомол хомсдол үүсгэхгүй байх тал дээр анхаарч ажиллахыг үүрэг болголоо7 цаг 34 минутын өмнөБНТУ-д үүрэг гүйцэтгэсэн нэг алба хаагчид 16.2 сая төгрөг олгохоор шийдвэрлэжээ7 цаг 51 минутын өмнө“Петрочайна Дачин тамсаг” ХХК химийн бодис тусгай зөвшөөрөлгүй ашиглажээ8 цаг 4 минутын өмнөС.Батдөлд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ8 цаг 11 минутын өмнөФото: Нийслэлийн 9 дүүргийн 4,696 ээж Алдарт эхийн одон авлаа8 цаг 59 минутын өмнөД.Амарбаясгалан: ҮХӨ-д хэн нэгэн улстөрчийн, намын эрх ашиг гэж байх ёсгүй8 цаг 59 минутын өмнөХятадын “Шэньжөү-16” сансрын хөлөг тойрог замд оржээ9 цаг 42 минутын өмнөШүгэл үлээгч О.Сийлэгмаа хамгаалалт авах хүсэлтээ албан ёсоор хүргүүллээ9 цаг 44 минутын өмнөХүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн даргатай 18 жилийн дараа хүүхдийн төлөө ажилладаг байгууллагуудын удирдлага уулзсан гэв9 цаг 56 минутын өмнөУран бүтээлч, гэрэл зурагчин Б.Бат-Оргилын M’∫ бие даасан үзэсгэлэн нээлтээ хийлээ9 цаг 57 минутын өмнөО.Сийлэгмаа: Үе үеийн БШУ-ны сайд нар, БЗС-ийн захирал Д.Гарди, ТНБД Л.Цэдэвсүрэн нарыг АТГ-т шалгуулна9 цаг 57 минутын өмнөЕвропын холбоотой хамтран Амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төв байгуулна5 сар 30. 11:39Хүүхдийн баяраар эцэг, эхийн утасны дугаар бичих зориулалттай бугуйвч тараана5 сар 30. 11:04Улсын хэмжээнд 10 мянга гаруй ээж Алдарт эхийн одонгоо гардаж авлаа5 сар 30. 10:59АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 113 гомдол, мэдээллийг хянан шалгав5 сар 30. 10:56Зүүн Өмнөд Азийн орнуудад “Өндөр цалинтай ажилд авна” гэх зараар гэмт хэргийн хохирогч болжээ5 сар 30. 10:53Шадар сайд С.Амарсайхан гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний болон биологийн идэвхт бүтээгдэхүүний далд сурталчилгаанд хяналт тавихыг ШӨХТГ-т үүрэг болгов5 сар 30. 10:51С.Оюун: Монгол хүн чинь ямар хүнлэг энэрэнгүй, тусч билээ. Түүнийг л номынхоо дүрээр хүргэе гэж хичээж байна даа5 сар 30. 10:45Төр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн орлогоор юу санхүүжүүлсэн бэ5 сар 30. 10:30
 Facebook Twitter Youtube