Энэ мэдээ хуучирсан буюу 2022-05-13 нд нийтлэгдсэн байна.

IPO хийх хугацааг сунгаснаар банкууд хувьцаа гаргах шаардлагыг бүрэн хангах боломжтой

5/ 13/ 2022    12 цаг 00 минут

 Манай улсын санхүүгийн зах зээлийн 80 гаруй хувийг эзэлдэг арилжааны банкуудыг олон нийтийн нээлттэй компани болгох талаар эрчимтэй ярьж байна.

Үйл явц нэгэнтээ эхэлсэн гэж хэлж болно. Учир нь “Богд банк” IPO хийж, хувьцаагаа гарган олон нийтийн банк болоод буй. Тодруулбал, Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн хүрээнд арилжааны банкуудаас анх удаа дээрх банк хувьцаагаа олон нийтэд гарган нээлттэй хувьцаат компани болж банкны салбарын шинэчлэл эхэлсэн. Үүнийг хөрөнгө оруулагч нар урт хугацааны тогтвортой, шинэ хөрөнгө оруулалтын хэлбэр гарч ирж байна хэмээн хүлээн авсан юм. Тэгвэл яг дээрх хэлбэрээр “Голомт” болон ХААН банк хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргахад бэлэн гэдгээ илэрхийлж, хүсэлтээ СЗХ-нд гаргаад байна.

Дээрх хоёр банк нь банкны салбарын, системийн нөлөө бүхийн 5 банканд ордог. Эдгээр банкийг энэ оны 6 дугаар сарын 30-нд багтаан хувьцаагаа анхдагч зах зээлд арилжиж, нээлттэй хувьцаат компани болох буюу IPO хийх төлөвлөгөөг хуулийн дагуу хэрэгжүүлж буйг Монголбанкны удирдлага мэдэгдэж байна. Гэвч энэ хугацааг ирэх оны 6 дугаар сарын 30 болгон хойшлуулах талаар УИХ хэлэлцсэн. Тодруубал, банкуудын нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжих хугацааг сунгах зохицуулалтыг холбогдох хууль тогтоомжид тусгах хэлэлцэн шийдвэрлэх талаар саналаа ирүүлэхийг Засгийн газарт чиглэл болгоод буй. Хугацааг хойшлуулах, сунгах хоёр ялгаатайг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн онцолж, “Хугацааг хойшлуулах бус сунгаж буй явдал. Энэ нь банкуудад хувьцаагаа гаргахад бэлтгэн, активын чанарын үнэлгээг бүрэн хийлгэж, дотоодын болон олон улсын шаардлагыг бүрэн хангахад боломж өгөх ёстой”-г учирлаж байна.  

Олон улсын жишгээс харахад IPO хийх зөвшөөрлөө авсан даруйд олон нийтэд энэ талаар мэдээлж, сурталчлах үйл явц явагддаг. Энд дор хаяж 1 сарын хугацаа  шаарддаг байна. Энэ талаар Төв банкны зүгээс тайлбарлахдаа, “Энгийнээр хэлэхэд, IPO хийх нөлөө бүхий банкууд хөрөнгийн зах зээлийн жижигхэн хаалгаар орцгооно. Уг хаалга энэ оны 7 дугаар сарын 1-нд хаагдана. Түүнээс хойш IPO хийх асуудал байхгүй. Гэтэл одоогийн нөхцөл байдалд хаалгаараа ч багтахгүй төвөгтэй байдалд байгаа учраас хаалга хаах хугацааг ирэх оны 7 дугаар сарын 1 болгож сунгая гэж байна” хэмээн тодотгож байна.

Үүний өмнө активын чанарын үнэлгээг хийлгэсэн байх ёстой. Энэхүү үнэлгээг олон улсад АНУ-д болсон санхүүгийн хямралын үеэс хойш хэрэгжүүлэх болжээ. Энэ нь банкуудын барьцаа хөрөнгийг хэрхэн үнэлэхтэй холбоотой шаардлага аж. Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт орсноор энэхүү үнэлгээг хийж эхэлжээ.

 

Банкуудыг компанийн хэлбэрт оруулахад эхний ээлжинд томоохон 5 банк заасан хугацаанд заавал IPO хийсэн байх шаардлагатай. Аль нь ч бай банкуудын эх үүсвэр юунаас эхтэй, хэрхэн бүрдүүлсэн болон дутагдалтай эсэх нь чухал асуудал гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Энэ талын хяналт шалгалт, хэрэгжүүлэлтийн хөтөлбөр одоо ч гэсэн хэрэгжээд явж буйг тодотгов. Банкуудын хяналтыг олон улсын түвшинд хүргэх нь чухал байгааг Монголбанкны удирдлага тодотгосон. “Хууль гарсан, судалгаа хийж байна. Хуулийн хүрээнд зохицуулах шаардлагатай дүрэм журам гарч хэрэгжиж буй. Энд санхүүгийн сүүлийн тайлан, хөндлөнгийн аудит хийсэн байх 2 шаардлага тавигдаж буй” гэж Монголбанкны ерөнхийлөгч тэмдэглэн хэлэв. Үнэлгээ хийлгэхэд тайлангийн хугацаа чухал хүчин зүйл болон нөлөөлж буйг тэрбээр онцолсон юм.

ОУВС банкуудын IPO хийх хугацааг хойшлуулах саналыг манай улсад, тодруулж хэлбэл, Монголбанк, СЗХ зэрэг холбогдох байгууллагад өнгөрсөн намраас эхлэн тавьж ирсэн. Ингэхдээ чанарын үнэлгээг хийх шаардлагыг сануулсан. Үүнийг харин IPO хийхээс өмнө хийх үү, эсвэл дараа нь гүйцэтгэх үү, эсвэл зэрэгцэн хийх үү гэдэг дээр манай тал ОУВС-тай хэлэлцээд өмнө нь хийхээр тохиролцжээ. Гэвч энэ хугацаанд Орос-Украины хямралт нөхцөл байдал, мөн дотоодод Хөгжлийн банктай холбоотой өр зээлийн асуудал, мөн БНХАУ ковидтой холбоотойгоор хил, гаалийн хатуу бодлого барьж буй зэрэг олон эрсдэлт байдал гарч ирсэн. Эдгээр нөхцөл байдалд банкуудын гаргасан зээл хэр эрсдэлтэй байх вэ гэсэн асуудал гарч ирж байна. Ямартай ч Төв банкнаас УИХ-д хүсэлтээ тавиад байна. Ингэхдээ хувьцаа гаргах үйл явдцыг активын чанарын үнэлгээ болон дотоо аудиттай зэрэг хийх боломжтой байдлаар танилцуулж байна.

Банкууд чанарын үнэлгээ хийлгэхэд хэдий хугацаа шаардагддаг вэ гэсэн асуултад Төв банкны тэргүүн 2 сарын дотор амжиж хийх боломжтойг дуулгалаа. Энэ үүднээс эхний ээлжинд хүсэлт гаргаад буй “Голомт” болон ХААН банк 7 дугаар сарын 1-ний дотор хувьцаа гаргаж амжина. Чанарын үнэлгээ болон хөндлөнгийн аудит хоёрын ялгаа бий юу, юунд байгааг тодруулахад зөрөө байхгүйг хэлж байв.

Ташрамд дурдахад арилжааны банкууд хувьцаагаа олон нийтэд гаргахад хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөг эргэлдэх тооцоо гарчээ. 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг "Шувуу" ажиллагааны хүрээнд баривчлан авчирлаа4 сар 24. 10:57Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18Д.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо4 сар 23. 7:17Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?4 сар 23. 7:14Цаг агаарын мэдээ4 сар 23. 7:08Ж.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийдвэрлэв4 сар 23. 7:05С.Зоригийн хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардав4 сар 23. 6:56НЭРИЙГ НЬ АШИГЛАГЧ “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙЧҮҮД” ЦӨМ С.ЗОРИГИЙГ ТАЙВАН НОЙРСУУЛ…4 сар 22. 10:30Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 22. 10:27Р.Базарын баривчилгаанаас улс төрийн “үнэр” л ханхийгээд байна даа4 сар 22. 9:10Нэрд гарсан юмнуудад нэг ч өөдтэй “амьтан” байхгүй4 сар 22. 9:09АЖНАЙГ АЖИХАД: Монголын төр нүдгүй чихгүй мэт аашилсан Ажнайгийн ноёрхол бол хуулиар халхавчилсан хулгай мөнөөсөө мөн4 сар 22. 8:58Баабар: Сарлаг нядлах аргачлал4 сар 22. 8:09Өнөөдөр могой өдөр4 сар 22. 8:07Долоо хоногийн өрнийн зурхай4 сар 22. 8:04
 Facebook Twitter Youtube