Энэ мэдээ хуучирсан буюу 2022-05-13 нд нийтлэгдсэн байна.

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг УИХ дараалал харгалзахгүй хэлэлцэнэ

5/ 13/ 2022    12 цаг 20 минут

Хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбоотойгоор Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлбэл УИХ дараалал харгалзахгүйгээр хэлэлцэнэ гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдааны үеэр онцоллоо.

 Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы өнөөдрийн ээлжит хуралдаанд Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын талаар мэдээлэл хийж, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон даяар эхлүүлэх санаачилга дэвшүүлсэн. Тэрбээр, “Ирэх таван жилд хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангая. Өөрөөр хэлбэл, мах, сүү, төмс, лууван, байцаа, сонгино, сармис, хүрэн манжин, гурил, цөцгийн давс, тахианы мах, ургамлын тосыг дотоодоос бүрэн хангаж, цаашдаа элсэн чихэр, төрөл бүрийн будаа, гахайн мах, жимс, жимсгэнээр хангах ажлыг эхлүүлье” хэмээсэн юм.

Мэдээллийн дараа УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлсэн. КОВИД-19 цар тахал, олон улсын геополитикийн асуудлаас үүдэн дэлхий нийтэд хүнсний хомстол бий болж буй. Монгол Улсад хаврын тариалалтын ажил өрнөж буй энэ цаг үед Ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний аюулгүй байдлыг хангах санаачилга, Засгийн газрын зорилтуудыг хэрэгжүүлэхийн төлөө УИХ, Засгийн газар, аж ахуйн нэгж, иргэн бүрийг хичээн ажиллахыг УИХ-ын дарга уриалж, 5 чиглэлээр үүрэг өглөө.

Нэгдүгээрт, хүнсний аюулгүй байдлыг хангах талаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан хууль, тогтоолын төслийг нэн яаралтай горимоор дараалал харгалзахгүй хэлэлцэн батлах шаардлагатай байна. Тариаланчдаа дэмжиж, эх орондоо эрүүл хүнс тарих ажлыг бүх шатанд хэрэгжүүлэх хэрэгтэй хэмээв.

Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн санаачилсан тогтолцооны таван шинэчлэлийн хүрээнд хууль, эрхзүйн давхардлыг арилгах, Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын хүрээнд Хөдөө аж ахуйн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж, батлах, УИХ-ын тогтоолын төслийг эцэслэн боловсруулж, ирэх долоо хоногт батлахад Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, ХХААХҮЯ хамтран ажиллахыг чиглэл болгов.

Гуравдугаарт, хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэх, түүхий эд бэлтгэн нийлүүлэх тогтолцоог бүрдүүлэх бодлого, хууль тогтоомжийг боловсруулж, хэлэлцүүлэх ажлыг шуурхай хэрэгжүүлэхийг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд даалгалаа.

Дөрөвдүгээрт, хүнсний аюулгүй байдлын хяналтыг сайжруулах оновчтой бүтэц, тогтолцоо бүрдүүлэх, хөдөө аж ахуй, хүнсний салбарын хүний нөөц, санхүү даатгалын оновчтой тогтолцоо бүрдүүлэх асуудлыг Эдийн засгийн байнгын хороо анхааралдаа авч, Засгийн газар, холбогдох яамдтай хамтран шийдвэрлэх нь зүйтэй.

Тавдугаарт, хүнсний хангамж, аюулгүй байдлын чиглэлээр үндэсний хөдөлгөөн өрнүүлэх, шаардлагатай бодлого, шийдвэр гаргах мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдын бүрэлдэхүүнтэй УИХ-ын ажлын баг эсхүл түр хороо байгуулах боломжтой.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ3 цаг 39 минутын өмнөӨнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 цаг 18 минутын өмнөИх Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 цаг 28 минутын өмнөУлс төр дэх ураг садны хэлхээ буюу У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаяр УИХ-д нэр дэвшинэ4 цаг 49 минутын өмнөО.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ5 цаг 22 минутын өмнөИ.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй6 цаг 33 минутын өмнөАЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"7 цаг 5 минутын өмнөМонголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ7 цаг 8 минутын өмнө“Миний дайсны дайсан бол миний найз”8 цаг 59 минутын өмнөТүүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан9 цаг 25 минутын өмнөХуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв9 цаг 30 минутын өмнөД.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо9 цаг 32 минутын өмнөУлаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?9 цаг 35 минутын өмнөЦаг агаарын мэдээ9 цаг 40 минутын өмнөЖ.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийдвэрлэв9 цаг 43 минутын өмнөС.Зоригийн хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардав9 цаг 52 минутын өмнөНЭРИЙГ НЬ АШИГЛАГЧ “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙЧҮҮД” ЦӨМ С.ЗОРИГИЙГ ТАЙВАН НОЙРСУУЛ…4 сар 22. 10:30Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 22. 10:27Р.Базарын баривчилгаанаас улс төрийн “үнэр” л ханхийгээд байна даа4 сар 22. 9:10Нэрд гарсан юмнуудад нэг ч өөдтэй “амьтан” байхгүй4 сар 22. 9:09АЖНАЙГ АЖИХАД: Монголын төр нүдгүй чихгүй мэт аашилсан Ажнайгийн ноёрхол бол хуулиар халхавчилсан хулгай мөнөөсөө мөн4 сар 22. 8:58Баабар: Сарлаг нядлах аргачлал4 сар 22. 8:09Өнөөдөр могой өдөр4 сар 22. 8:07Долоо хоногийн өрнийн зурхай4 сар 22. 8:04Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан байна4 сар 22. 8:00“…Улс төрийн санхүүжилт” гэвэл Р.Базар ч, банк ч биш, Монголбанкны дэргэдэх СМА буруудна4 сар 22. 7:56Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Тайландын Хаант Улсад албан ёсны айлчлал хийнэ4 сар 22. 1:00Улсын начин Б.Түвшинтөгс түрүүллээ4 сар 21. 18:12Б.Ням-Эрдэнэ хүрэл медалийн болзол хангалаа4 сар 21. 18:02Б.Ганхайч Азийн дэд аварга боллоо4 сар 21. 17:56Тодорхой тоймлоно-Долоо хоногийн тойм4 сар 21. 15:33Азийн аваргын тэмцээнийг Монголын жүдочид амжилттай эхлүүллээ4 сар 21. 11:09С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн талаар хэн юу ярьж байсан бэ4 сар 20. 14:23"Амгалан" Дулааны станцын эрчим хүчний үйлдвэрлэл 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.4 сар 19. 15:58Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.4 сар 19. 15:48Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55
 Facebook Twitter Youtube