Япон улс тавдугаар сарын 20-ноос эхлэн өндөр технологийн бараа бүтээгдэхүүнийг Орос руу экспортлохыг хориглосон тухай “РИА Новости” мэдээллээ.
Энэхүү хоригт орсон барааны жагсаалтыг Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны вэбсайтад нийтэлжээ. Жагсаалтад квант компьютер, 3D принтер, электрон микроскоп болон бусад тоног төхөөрөмж багтсан байна.
Японы Засгийн газрын баталсан нийлүүлэлтийн хориг тавдугаар сарын 20-ноос эхлэн хэрэгжинэ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.