Энэ мэдээ хуучирсан буюу 2022-05-13 нд нийтлэгдсэн байна.

“Улаанбаатар марафон-2022”-д технологийн дэвшил ашиглана

5/ 13/ 2022    14 цаг 02 минут

Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээнийг тавдугаар сарын 28-ны бямба гарагт зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Цар тахлын улмаас хоёр жил завсарласан тус тэмцээнийг энэ жил хэрхэн зохион байгуулах хийгээд шинэ, содон зүйлс юу байгаа тухайд хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл өглөө. Хэвлэлийн хуралд Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын Спорт, нийтийн биеийн тамирын хэлтсийн дарга А.Болдмаа, "High Payment Solutions" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Наранбат, Монголын хэт холын марафон гүйлтийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Өнөрбаяр нар оролцож, дараах мэдээллийг өгсөн юм.

МАРАФОНЫ МАРШРУТАД ӨӨРЧЛӨЛТ ОРООГҮЙ

Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын Спорт, нийтийн биеийн тамирын хэлтсийн дарга А.Болдмаа:

-“Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээнийг  2014 оноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Цар тахлын улмаас хоёр жил завсарласан хэдий ч иргэд маань идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байна. Гүйлтийг олон төрлийн зай, төрлөөр зохиодог бөгөөд энэ жилийн бэлтгэл ажлыг хангаж байгаа. Уламжлал ёсоор тав, арван км, хагас, бүтэн марафон болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гүйлт, гэр бүлийн гүйлтийг  зохион байгуулна. Гүйлтэд оролцогчид Сүхбаатарын талбайгаас гараанаас гарч, Сүхбаатарын талбайд барианд орно. Маршрутад өөрчлөлт ороогүй, хуучин маршрутаар явна. Энэ жилийн хувьд бүртгэл болоод гүйлтийн зохион байгуулалтад техникийн шинэ дэвшлийг ашиглана. Төлбөрийг хялбарчилж, тамирчдын амжилтыг хэмжихэд ихээхэн дэвшил гарч байгаа. Гүйлтийг иргэдэд ээлтэй байдлаар зохион байгуулахын тулд нийслэлийн харьяа газрууд хамтран ажиллаж байна. Нийслэлийн Нийтийн тээврийн газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн удирдах газар, Боловсролын газар, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрууд хамтран ажиллаж байгаа. Гүйлтэд оролцогчид HiPay аппликейшн ашиглан бүртгүүлэхээс гадна нийслэлийн болон дүүргүүдийн биеийн тамир спортын хороо, Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо зэрэг газарт биеэр очиж, мэдээлэл авч, бүртгүүлж боломжтой гэлээ.

ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН ШИНЭЛЭГ ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛНЭ

"High Payment Solutions" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Наранбат:

-Бид санаачилга гарган, НЗДТГ, Нийслэлийн Биеийн тамир, спортын газартай  хамтран хөгжүүлэлт хийж, www.ubmarathon.hipay.mn вэб сайт болон HiPay аппликейшнээр иргэд амар хялбараар бүртгүүлэх боломжийг бүрдүүлсэн. Дөрвөн төрлийн гүйлтээс шалтгаалаад төлбөр нь өөр өөр байх бөгөөд түүнийгээ сонгон дурын банкны картаар төлбөрөө төлж, бүртгүүлэх  боломжтой. “Улаанбаатар марафон” олон улсын марафон. Тиймээс олон улсын хэмжээнд зохион байгуулж, оролцогч тамирчдынхаа хурд, амжилтыг хэмждэг байх нь зохимжтой. Гүйлтэд оролцогчид хэдэн км цагийн хурдтай гүйж, хэддүгээр байр эзэлсэн бэ гэдгийг хэмждэг технологи байдаг. Тэрхүү технологийг Монгол Улсад анх удаа, нэвтрүүлж “Улаанбаатар марафон-2022”-д ашиглана.  Оролцогч, гүйгчдэд уламжлал ёсоор дугаар, пайз тарааж өгнө. Тэрхүү дугаар дээр уншигч төхөөрөмж суулгах бөгөөд гүйлтийн замд хурдыг хэмжих юм. Бүртгэлийг автоматжуулснаар дараа, дараагийн жилүүдийн амжилтын түүх ч бүртгэгдээд явах юм.

Энэхүү марафонд эрүүл мэндийн гүйлт буюу 5 км-т нийт оролцогчдын 90 орчим хувь нь оролцдог онцлогтой. Тэдгээр хүмүүс нийгмийн оролцоогоо олонд мэдээлэх сонирхолтой байж болох юм. Тиймээс гүйлтэд оролцогчийн амжилтыг харуулсан гэрэл зураг, мэдээллийг харуулсан батламжийг дижитал байдлаар гаргаж өгөхөөр төлөвлөсөн. Мөн марафонд  оролцогч байгууллагуудын мэдээллийг ч бүртгэлжүүлнэ. Бид богино хугацаанд технологийн шинэчлэл хийж, марафонд оролцогчдод амар хялбар байдлаар бүртгүүлэх, амжилтаа баталгаажуулах боломж олгож байна хэмээлээ.

МАРАФОНД ГАДААДЫН ТАМИРЧИД ОРОЛЦОНО

Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо жил бүр “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээний зохион байгуулалтыг хариуцан ажилладаг. Тус холбооны гүйцэтгэх захирал С.Өнөрбаяр “Тэмцээний үеэр тамирчдад зориулсан усны дөрвөн цэгээс гадна эрсдэлээс хамгаалсан эмнэлгийн тусламж, үйлчилгээ ажиллана” гэдгийг онцолсон юм. “Улаанбаатар марафон-2022” гүйлтийн тэмцээнд олон улсын тамирчид ч мөн оролцож байгаа аж. Одоогийн байдлаар Кени болон Япон Улсын тамирчид оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгджээ.

Бүртгүүлж буй тамирчид эрүүл мэндийн байдалдаа хяналт тавих, зүрх судасны үйл ажиллагаагаа хянуулахыг зохион байгуулагчдын зүгээс анхаарууллаа. Иргэд цахимаар бүртгүүлж болохоос гадна харьяа дүүргийнхээ Биеийн тамир спортын хороо, Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо, www.marathon.ulaanbaatar.mn сайтад буй утасны дугаараар холбогдон хялбар, шуурхай бүртгүүлэх боломжтой юм. Мөн заавал PCR шинжилгээнд хамрагдсан байх гэх мэт хатуу шаардлага тавихгүй гэв.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

“Амгалан” Дулааны станцыг өргөтгөснөөр эрчим хүчний үйлдвэрлэл нь 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.8 цаг 23 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.8 цаг 33 минутын өмнөГовьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29Цасан болон шороон шуурга шуурна4 сар 18. 10:01Ц.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна4 сар 18. 9:33ЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй4 сар 18. 9:07Д.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна4 сар 18. 9:02Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав4 сар 18. 9:00Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!4 сар 18. 8:57Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө4 сар 18. 8:55Прокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй боллоо4 сар 15. 7:31
 Facebook Twitter Youtube