Хойд Солонгост үл мэдэгдэх халууралт гарчээ. Энэ тухай Ёнхап агентлаг Хойд Солонгосын хэвлэлд иш татан бичжээ.
Дэгдэлтэд нийтдээ 350 мянган хүн өртсөн гэж тэмдэглэжээ. Энэ өвчний жлмаас тус улсын 162 мянган оршин суугч эмчилгээ хийлгэсэн байна. Гэсэн хэдий ч энэхүү үл мэдэгдэх халууралт нь коронавирустай холбоотой эсэхийг тодорхойлоогүй байна.
Өмнө нь Хойд Солонгосын эрх баригчид тус улсад коронавирусын халдвар авсан тохиолдлын тоог нэрлэж байсан юм. Нийтлэгдсэн мэдээллээр Хойд Солонгост 18,000 гаруй хүн коронавирусын халдвар авсан байна. Түүнчлэн 6 хүн нас барсан байна.
Эх сурвалж: Лента.ру
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.