-Spiegel: G7-ийн орнууд Украинд 30 тэрбум еврогийн санхүүгийн тусламж үзүүлнэ-
Долоогийн бүлгийн (Их долоо) орнууд Украинд 30 тэрбум еврогийн санхүүгийн тусламж үзүүлэх асудлаар зөвлөлдөнө. Энэ тухай Spiegel сонины эх сурвалжаас иш татан мэдээлэв.
Уг сонинд бичсэнээр ирэх долоо хоногт болох "Их 7"-ын Сангийн сайд нарын уулзалтаар энэ асуудлаар шийдвэр гаргана. Тусламжийг зээл, буцалтгүй тусламж хэлбэрээр үзүүлэх бөгөөд Киев бүгдийг буцааж өгөх шаардлагагүй болно.
Эх сурвалжийн мэдээлснээр, хуваарилсан хөрөнгө нь оны эцэс хүртэл Украинд хангалттай хүрэлцээтэй байх ёстой. Энэ тусламжийн хөөнгөөр төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэрт сар бүр таван тэрбум орчим евро зарцуулах юм байна.
Германы Сангийн сайд Кристиан Линднер Украинд тусламж үзүүлэх эсэхийг шийдэхэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэнэ. Учир нь энэ жил Герман улс G7-г даргалж байгаа юм.
Эх сурвалж: ВВС
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.