Афганистан Оросоос байгалийн хий, газрын тос худалдаж авах хүсэлтэй  байна

5/ 14/ 2022    8 цаг 20 минут

Афганистаны эрх баригчид ОХУ-тай эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, ялангуяа байгалийн хий, газрын тос худалдан авах чиглэлээр хамтран ажиллах бодолтой байна гэж Афганистаны Москва дахь хэргийг түр хамаарагч Жамал Насир Гарвал РИА Новости агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.

"Бид бизнес, санхүүгийн чиглэлээр хэлэлцээр хийж байна. Тодорхой чиглэлүүдийн тухайд гэвэл шатахуун, хий авах сонирхолтой байгаа. Энэ бол манай улсад хамгийн түрүүнд хэрэгтэй зүйл" гэж дипломат тайлбарлав. Кабул Москватай тодорхой хэлэлцээрт хүрч, гарын үсэг зурахаар төлөвлөж байна гэж нэмж хэлэв.

Мөн TAПИ (Туркменистан—Афганистан—Пакистан—Индия) хийн хоолойн төслийг хэрэгжүүлэхэд ямар нэ аюул  заналхийлэл үгүй болсныг тэрээр онцолжээ.
"Бид TAПИ төслийн ажлыг үргэлжлүүлэхийг үнэхээр хүсч байна.  Төслийн хүрээнд бидний хамтын ажиллагаа үргэлжилсээр байна. 
Тодруулахад, 2015 оны арванхоёрдугаар сард TAПИ (Туркменистан - Афганистан - Пакистан - Энэтхэг) хий дамжуулах хоолойн барилгын ажил эхэлсэн. Төслийн дагуу түүний урт 1814 километр бөгөөд хүчин чадал нь жилд 30 тэрбум шоо метр байгалийн хий дамжуулах боломжтой.. Афганистаны нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх хоолойн хэсэг нь улс төрийн дотоод зөрчилдөөний улмаас үргэлж хамгийн асуудалтай гэж тооцогддог байсан юм. Гэсэн хэдий ч засгийн эрхэнд гарсныхаа дараа Талибаны төлөөлөгчид төслийг үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.
Эх сурвалж: Риа новости

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

БНСУ-д ажиллах 4500 иргэнийг бүртгэнэ42 минут 49 секундын өмнөАварга цолны хүндэтгэлийн барилдаан бямба гарагт болно44 минут 24 секундын өмнөЯпон дэлхийн аялал жуулчлалын рейтингийг тэргүүлжээ46 минут 15 секундын өмнөАжлын хэсгийн гишүүд Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд ажиллалаа49 минут 47 секундын өмнөН.Чимэдлхам нарт холбогдох хэргийг хэлэлцэхийг хойшлууллаа52 минут 24 секундын өмнөЭ.Бат-Үүл нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав54 минут 2 секундын өмнөНүүрсний экспорт зургаа дахин буурчээ2 цаг 48 минутын өмнө“Улаанбаатар марафон-2022” гүйлтийн маршрут2 цаг 50 минутын өмнөАН-аас хүний эрхийн мэдрэмжгүй ЦЕГ-ын удирдлагуудыг чөлөөлөхийг шаардлаа3 цаг 15 минутын өмнөН.Тавинбэх: Цахилгааны үнэ нэмэх асуудлыг хойшлуулсан3 цаг 18 минутын өмнөЦЕГ: "Бэлтэс мөрөн” компанид мөнгөө өгөөд буцааж аваагүй 3000 орчим хохирогч байна3 цаг 56 минутын өмнөМҮОНРТ-ийн санхүүжилтийн ил тод байдал хангалтгүй байна гэж Аудит дүгнэв4 цаг 3 минутын өмнөАвтомашингүй өдрөөр нийтийн тээврийн 39 чиглэлд өөрчлөлт орно4 цаг 5 минутын өмнөКени, Казакстан улсын мэргэжлийн тамирчид марафонд оролцоно4 цаг 7 минутын өмнөӨнөөдөр дарс /wine/-ны өдөр4 цаг 16 минутын өмнөМандалговь-Даланзадгад чиглэлийн 305,1 км автозамд засвар хийнэ4 цаг 18 минутын өмнөЗГ: Иргэний хурууны хээгээ өгсөн супермаркет, гоо сайхны салонуудын датаг устгана4 цаг 40 минутын өмнө100 гаруй цаа цасны нурангид дарагдаж хорогджээ4 цаг 47 минутын өмнөЛ.Халтар: Шалгадаг хүн нь би биш, миний мөр цагаан4 цаг 49 минутын өмнөСармагчны цэцэг өвчин Ази тивд бүртгэгдлээ5 цаг 24 минутын өмнөБНХАУ-ын хоёр хот руу нислэг үйлддэг болно5 цаг 46 минутын өмнөБ.Болор-Эрдэнэ: Иргэд нэг паспортаа бүх платформд ашиглаж байна гэдэг нь мэдээллийн аюулгүй байдлын суурь боловсролгүйн шинж6 цаг 2 минутын өмнөЗэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээний аваргууд тодорлоо6 цаг 28 минутын өмнөДэлхийн эдийн засгийн чуулга уулзалт үргэлжилж байна6 цаг 29 минутын өмнөШивээхүрэн-Сэхээ авто замын боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг эхлүүлэв6 цаг 31 минутын өмнөЖолооч нараас сүүлийн 2 долоо хоног ковидын халдвар илрээгүй тул уртын тээврийг эхлүүллээ6 цаг 46 минутын өмнө"Орос-Монгол, Шинэ бодит байдлын түншлэл" чуулга уулзалт Улаан-Үд хотод болно7 цаг 12 минутын өмнөКоронавируст халдварын 89 шинэ тохиолдол бүртгэгджээ.7 цаг 24 минутын өмнө“МОНГОЛ УЛСЫН БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ”-ыг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд засгийн газраас томилсон ажлын хэсэг цахимаар хуралдлаа7 цаг 34 минутын өмнөӨнөөдөр Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 97 жилийн ой тохиож байна7 цаг 41 минутын өмнөАзийн наадмын сагсан бөмбөгийн урьдчилсан шатны тэмцээн хойшлогдлоо7 цаг 49 минутын өмнөТехаст бага сургуульд халдсаны улмаас 18 сурагч амиа алджээ8 цаг 4 минутын өмнөЭЕШ-ын суудлын хуваарийг өнөөдрөөс хэвлэж авах боломжтой8 цаг 9 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх "Эхийн алдар" одон гардууллаа8 цаг 11 минутын өмнөГэр бүлийн хүчирхийллийн 99 дуудлага мэдээлэл бүртгэгджээ8 цаг 13 минутын өмнөБНХАУ-аас бараа захиалахад цахим залиланд өртөх эрсдэлтэйг анхааруулав8 цаг 16 минутын өмнөБНАСАУ Япон тэнгис рүү гурван пуужин харважээ8 цаг 19 минутын өмнөУИХ: Ажлын хэсгүүдийн хуралдаан болно8 цаг 24 минутын өмнөАлбан тушаалтнуудын хүнд суртал, ёс зүйтэй холбоотой 9 гомдлыг хянаж шийдвэрлэв8 цаг 26 минутын өмнөХотын дарга орлогч нараа ажлаас нь чөлөөлжээ8 цаг 28 минутын өмнө
 Facebook Twitter Youtube