Г.Занданшатар: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүр ажлын байр, сурч боловсрох орчноор хангагдах эрхтэй

5/ 14/ 2022    8 цаг 44 минут

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооноос Улсын Их Хуралд хандан ирүүлсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг энгийнээр харж, хууль тогтоомжийн биелэлтийг хэрэгжүүлэн ажиллах хүсэлтийг гишүүдэд уламжиллаа. 

Энэ үеэр Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ, 2016 онд Улсын Их Хурлаас хөгжлийн бэрхшээлийн нийгмийн загвар, хүний эрхийг дээдлэх зарчимд суурилсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль баталсан. Мөн 2018 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болгон байгуулсан. Ийнхүү эрх зүйн тогтолцоо бий болж, институцийн хөгжил шинэ түвшинд хүрсэн ч хуулийг хэрэгжүүлэх шатанд нөөц боломжоо дайчлан, хүртээмжтэй нийгэм байгуулахад сэтгэл зүтгэл гаргах, конвенцийн үзэл санааг ухамсарлан хэрэгжүүлэх шаардлагууд тавигдаж байна.

Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулаагүйн төлбөрийг Хөдөлмөр эрхлэлтийн санд татан төвлөрүүлж, уг мөнгийг зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зарцуулах, зарцуулалтыг олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил тод тайлагнах, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асардаг ажилтан хүсэлт гаргасан тохиолдолд ажил олгогч түүнд хуульд заасан гэрээрээ, зайнаас, бүтэн бус цагаар ажиллах зэрэг ажлын цагийн уян хатан нөхцлийг бүрдүүлэх боломжит арга хэмжээг авах, хөгжлийн бэрхшээлтэй ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 20 өдөр байсныг 25 өдөр болгох зэрэг заалтуудыг тусгасан юм. 

Хэдийгээр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нийгмийн харилцаанд тэгш оролцох эрхийг баталгаажуулсан ч сурч боловсрох, нийтийн тээврээр чөлөөтэй зорчих, олон нийтийн барилга байгууламжид саадгүй нэвтрэх, таатай, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдсөөр байгааг анхаарч, хуулиа хэрэгжүүлэх, дагаж мөрдөх шаардлагатай байна. 

Гурав хоногийн өмнө Үйлдвэр Худалдааны дээд сургуулийн багш, оюутнуудтай уулзах үеэр тус сургуульд суралцдаг жүжигчин Ж.Баясгалантай таарахад тусгай хэрэгцээг нь хангасан шаттай учраас энэ сургуулийг сонгон суралцаж байгаагаа ярьсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүр нийгмийн харилцаанд тэгш оролцох, тусгай хэрэгцээнд нь нийцсэн ажлын байр, сурч боловсрох орчноор хангагдах эрхтэй. 

Энэ хаврын чуулганаар хэлэлцэх Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгад боловсролын байгууллагын барилга байгууламж, тоног төхөөрөмжүүд нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын тусгай хэрэгцээнд нийцсэн байхаар зааж, хуульчилж буйг мөн тэмдэглэе. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн харилцаанд тэгш оролцох, аливаа ялгаварлан гадуурхалтаас ангид байх, төрийн үйлчилгээ хүртээмжтэй, саадгүй хүрэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зардлыг төсөвт суулгах, хуулийн биелэлтийг хянан шалгаж, тодорхой нэмэлт зохицуулалтыг тусган ажиллахад шат шатандаа анхаарч ажиллахыг уриалж байна. Энэхүү ажилд Улсын Их Хурлын гишүүд, Нийгмийн бодлогын байнгын хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо түүчээлэн ажиллахыг хүсье гэлээ. 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Нүүрсний экспорт зургаа дахин буурчээ1 цаг 40 минутын өмнө“Улаанбаатар марафон-2022” гүйлтийн маршрут1 цаг 42 минутын өмнөАН-аас хүний эрхийн мэдрэмжгүй ЦЕГ-ын удирдлагуудыг чөлөөлөхийг шаардлаа2 цаг 7 минутын өмнөН.Тавинбэх: Цахилгааны үнэ нэмэх асуудлыг хойшлуулсан2 цаг 10 минутын өмнөЦЕГ: "Бэлтэс мөрөн” компанид мөнгөө өгөөд буцааж аваагүй 3000 орчим хохирогч байна2 цаг 48 минутын өмнөМҮОНРТ-ийн санхүүжилтийн ил тод байдал хангалтгүй байна гэж Аудит дүгнэв2 цаг 56 минутын өмнөАвтомашингүй өдрөөр нийтийн тээврийн 39 чиглэлд өөрчлөлт орно2 цаг 57 минутын өмнөКени, Казакстан улсын мэргэжлийн тамирчид марафонд оролцоно2 цаг 59 минутын өмнөӨнөөдөр дарс /wine/-ны өдөр3 цаг 8 минутын өмнөМандалговь-Даланзадгад чиглэлийн 305,1 км автозамд засвар хийнэ3 цаг 10 минутын өмнөЗГ: Иргэний хурууны хээгээ өгсөн супермаркет, гоо сайхны салонуудын датаг устгана3 цаг 33 минутын өмнө100 гаруй цаа цасны нурангид дарагдаж хорогджээ3 цаг 40 минутын өмнөЛ.Халтар: Шалгадаг хүн нь би биш, миний мөр цагаан3 цаг 41 минутын өмнөСармагчны цэцэг өвчин Ази тивд бүртгэгдлээ4 цаг 16 минутын өмнөБНХАУ-ын хоёр хот руу нислэг үйлддэг болно4 цаг 38 минутын өмнөБ.Болор-Эрдэнэ: Иргэд нэг паспортаа бүх платформд ашиглаж байна гэдэг нь мэдээллийн аюулгүй байдлын суурь боловсролгүйн шинж4 цаг 54 минутын өмнөЗэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээний аваргууд тодорлоо5 цаг 20 минутын өмнөДэлхийн эдийн засгийн чуулга уулзалт үргэлжилж байна5 цаг 21 минутын өмнөШивээхүрэн-Сэхээ авто замын боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг эхлүүлэв5 цаг 23 минутын өмнөЖолооч нараас сүүлийн 2 долоо хоног ковидын халдвар илрээгүй тул уртын тээврийг эхлүүллээ5 цаг 38 минутын өмнө"Орос-Монгол, Шинэ бодит байдлын түншлэл" чуулга уулзалт Улаан-Үд хотод болно6 цаг 4 минутын өмнөКоронавируст халдварын 89 шинэ тохиолдол бүртгэгджээ.6 цаг 17 минутын өмнө“МОНГОЛ УЛСЫН БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ”-ыг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд засгийн газраас томилсон ажлын хэсэг цахимаар хуралдлаа6 цаг 26 минутын өмнөӨнөөдөр Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 97 жилийн ой тохиож байна6 цаг 33 минутын өмнөАзийн наадмын сагсан бөмбөгийн урьдчилсан шатны тэмцээн хойшлогдлоо6 цаг 42 минутын өмнөТехаст бага сургуульд халдсаны улмаас 18 сурагч амиа алджээ6 цаг 57 минутын өмнөЭЕШ-ын суудлын хуваарийг өнөөдрөөс хэвлэж авах боломжтой7 цаг 2 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх "Эхийн алдар" одон гардууллаа7 цаг 4 минутын өмнөГэр бүлийн хүчирхийллийн 99 дуудлага мэдээлэл бүртгэгджээ7 цаг 5 минутын өмнөБНХАУ-аас бараа захиалахад цахим залиланд өртөх эрсдэлтэйг анхааруулав7 цаг 8 минутын өмнөБНАСАУ Япон тэнгис рүү гурван пуужин харважээ7 цаг 11 минутын өмнөУИХ: Ажлын хэсгүүдийн хуралдаан болно7 цаг 17 минутын өмнөАлбан тушаалтнуудын хүнд суртал, ёс зүйтэй холбоотой 9 гомдлыг хянаж шийдвэрлэв7 цаг 18 минутын өмнөХотын дарга орлогч нараа ажлаас нь чөлөөлжээ7 цаг 20 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Дэлхийн шилдэг сургуульд Монголын оюутан залуус суралцахад дэмжлэг үзүүлэх ажлыг үргэлжүүлнэ7 цаг 28 минутын өмнөСонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэг үргэлжилнэ7 цаг 32 минутын өмнөӨ.Шижир “Багануур”-т белаз шахсан уу?7 цаг 37 минутын өмнөНалуу-Ухаа төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлнэ7 цаг 40 минутын өмнөЗасгийн газар ДЦС-уудын хүчин чадлыг өргөтгөх төслүүдийн талаар хэлэлцэж байна7 цаг 43 минутын өмнөCOVID-19: Хойд Солонгосын тохиолдлын тоо 2.9 саяд хүрлээ7 цаг 47 минутын өмнө
 Facebook Twitter Youtube