Наадамчдын замын нэгдүгээр эгнээг чөлөөлж, экспресс чиглэл нээх талаар судална

5/ 14/ 2022    9 цаг 00 минут

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Наадамчдын замын Нисэхийн тойргоос Эрэлийн уулзвар хүртэл авто замын зорчих хэсэгт чиглэсэн тээврийн хэрэгслийн эгнээ гаргах тухай Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн танилцуулав.

Тэрбээр “Улаанбаатар хотын хамгийн түгжрэл ихтэй хэсэг бол Яармагийн бүс нутаг юм. Өдөрт 3-4 цаг түгжирч байгаа учраас нэгдүгээр эгнээг чөлөөлж, нийтийн тээврийн зорчих хөдөлгөөнийг саадгүй явуулж өгнө үү гэсэн иргэдийн хүсэлтийн дагуу дараах саналыг боловсрууллаа. Автобус ачаалалтай цагуудад иргэдийг бүтэн цаг хүлээлгэж, чирэгдэл учруулж байна. Иймд нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, цагийн хуваарийн мөрдөлтийг сайжруулах зорилгоор чиглэлийн нийтийн тээврийн хэрэгсэл давуу эрхтэй зорчих гудамж замын хүрээг нэмэгдүүлэх шаардлага үүсээд байна. Нэгдүгээр эгнээг чөлөөлж, экспресс чиглэл шинээр нээснээр хүлээлгийн хугацааг 5-12 минутад хүргэх боломж байгаа тооцоо гаргасан” хэмээв.

Автобус хүлээх хугацаа дунджаар 5-12 минут гэдэг боловч бодит байдал дээр 30 минут, ачаалалтай цагуудад нэг цаг хүртэл иргэдийг хүлээлгэж, чирэгдүүлдэг. Автобусны дундаж хурдыг 18-20 км/цаг байхаар төлөвлөдөг ч судалгаагаар өглөө, оройны ачаалалтай цагуудад 0-8 км/цагт хүрчээ. Иймд Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмж, ашиглалтын хурдыг нэмэгдүүлэх зорилгоор Наадамчдын авто зам буюу Нисэхийн тойргоос Эрэлийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсэгт чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ бий болгох шаардлагатай байгаа юм. Өдгөө Наадамчдын замаар нийтийн тээврийн үйлчилгээний долоон чиглэлийн 66 автобус үйлчилгээ үзүүлж, өдөрт  60 мянга гаруй зорчигч тээвэрлэж байна. Тус зам нь авто замын хөдөлгөөний эрчим ихтэй, түгжрэл их байдгаас шалтгаалан иргэдийн зорчих эрэлт, хэрэгцээг бүрэн хангаж чадахгүйд хүрээд буй.

 

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Наадамчдын замаар зорчих чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн төлөвлөлт, экспресс чиглэл шинээр нээх, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар тооцоо, судалгаа гарган танилцуулахыг үүрэг болгов. Мөн чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ гаргахтай холбогдуулан зохих тусгаарлах хашлага болон замын тэмдэг, тэмдэглэгээ хийх, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээний камерын хяналтын хүртээмж, зам тавьж өгөөд баруун эргэх уулзварын тоог нэмэгдүүлэхийг үүрэг болголоо.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

БНСУ-д ажиллах 4500 иргэнийг бүртгэнэ45 минут 44 секундын өмнөАварга цолны хүндэтгэлийн барилдаан бямба гарагт болно47 минут 19 секундын өмнөЯпон дэлхийн аялал жуулчлалын рейтингийг тэргүүлжээ49 минут 10 секундын өмнөАжлын хэсгийн гишүүд Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд ажиллалаа52 минут 42 секундын өмнөН.Чимэдлхам нарт холбогдох хэргийг хэлэлцэхийг хойшлууллаа55 минут 19 секундын өмнөЭ.Бат-Үүл нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав56 минут 57 секундын өмнөНүүрсний экспорт зургаа дахин буурчээ2 цаг 51 минутын өмнө“Улаанбаатар марафон-2022” гүйлтийн маршрут2 цаг 53 минутын өмнөАН-аас хүний эрхийн мэдрэмжгүй ЦЕГ-ын удирдлагуудыг чөлөөлөхийг шаардлаа3 цаг 18 минутын өмнөН.Тавинбэх: Цахилгааны үнэ нэмэх асуудлыг хойшлуулсан3 цаг 21 минутын өмнөЦЕГ: "Бэлтэс мөрөн” компанид мөнгөө өгөөд буцааж аваагүй 3000 орчим хохирогч байна3 цаг 58 минутын өмнөМҮОНРТ-ийн санхүүжилтийн ил тод байдал хангалтгүй байна гэж Аудит дүгнэв4 цаг 6 минутын өмнөАвтомашингүй өдрөөр нийтийн тээврийн 39 чиглэлд өөрчлөлт орно4 цаг 8 минутын өмнөКени, Казакстан улсын мэргэжлийн тамирчид марафонд оролцоно4 цаг 10 минутын өмнөӨнөөдөр дарс /wine/-ны өдөр4 цаг 19 минутын өмнөМандалговь-Даланзадгад чиглэлийн 305,1 км автозамд засвар хийнэ4 цаг 21 минутын өмнөЗГ: Иргэний хурууны хээгээ өгсөн супермаркет, гоо сайхны салонуудын датаг устгана4 цаг 43 минутын өмнө100 гаруй цаа цасны нурангид дарагдаж хорогджээ4 цаг 50 минутын өмнөЛ.Халтар: Шалгадаг хүн нь би биш, миний мөр цагаан4 цаг 52 минутын өмнөСармагчны цэцэг өвчин Ази тивд бүртгэгдлээ5 цаг 26 минутын өмнөБНХАУ-ын хоёр хот руу нислэг үйлддэг болно5 цаг 49 минутын өмнөБ.Болор-Эрдэнэ: Иргэд нэг паспортаа бүх платформд ашиглаж байна гэдэг нь мэдээллийн аюулгүй байдлын суурь боловсролгүйн шинж6 цаг 5 минутын өмнөЗэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээний аваргууд тодорлоо6 цаг 31 минутын өмнөДэлхийн эдийн засгийн чуулга уулзалт үргэлжилж байна6 цаг 32 минутын өмнөШивээхүрэн-Сэхээ авто замын боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг эхлүүлэв6 цаг 34 минутын өмнөЖолооч нараас сүүлийн 2 долоо хоног ковидын халдвар илрээгүй тул уртын тээврийг эхлүүллээ6 цаг 49 минутын өмнө"Орос-Монгол, Шинэ бодит байдлын түншлэл" чуулга уулзалт Улаан-Үд хотод болно7 цаг 15 минутын өмнөКоронавируст халдварын 89 шинэ тохиолдол бүртгэгджээ.7 цаг 27 минутын өмнө“МОНГОЛ УЛСЫН БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ”-ыг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд засгийн газраас томилсон ажлын хэсэг цахимаар хуралдлаа7 цаг 37 минутын өмнөӨнөөдөр Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 97 жилийн ой тохиож байна7 цаг 44 минутын өмнөАзийн наадмын сагсан бөмбөгийн урьдчилсан шатны тэмцээн хойшлогдлоо7 цаг 52 минутын өмнөТехаст бага сургуульд халдсаны улмаас 18 сурагч амиа алджээ8 цаг 7 минутын өмнөЭЕШ-ын суудлын хуваарийг өнөөдрөөс хэвлэж авах боломжтой8 цаг 12 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх "Эхийн алдар" одон гардууллаа8 цаг 14 минутын өмнөГэр бүлийн хүчирхийллийн 99 дуудлага мэдээлэл бүртгэгджээ8 цаг 16 минутын өмнөБНХАУ-аас бараа захиалахад цахим залиланд өртөх эрсдэлтэйг анхааруулав8 цаг 19 минутын өмнөБНАСАУ Япон тэнгис рүү гурван пуужин харважээ8 цаг 22 минутын өмнөУИХ: Ажлын хэсгүүдийн хуралдаан болно8 цаг 27 минутын өмнөАлбан тушаалтнуудын хүнд суртал, ёс зүйтэй холбоотой 9 гомдлыг хянаж шийдвэрлэв8 цаг 29 минутын өмнөХотын дарга орлогч нараа ажлаас нь чөлөөлжээ8 цаг 31 минутын өмнө
 Facebook Twitter Youtube