Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ

5/ 14/ 2022    9 цаг 30 минут

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын үеэр Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмын төслийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд танилцуулав. 2005 онд баталсан тус журамд нийт дөрвөн удаа өөрчлөлт орж байжээ.

Монгол Улсын нийт хүн амын 45.3 хувь нь амьдарч байгаа нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэх газруудын тоо жил ирэх бүр нэмэгдэх болсон. Өдгөө худалдааны 7230, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 3699, ахуйн үйлчилгээний 2775, авто үйлчилгээний 1302, зочлох үйлчилгээний 789, чийрэгжүүлэх, бялдаржуулах үйлчилгээний 374, тоглоомын төвийн үйлчилгээ 90, соёл урлагийн үйлчилгээ 30, нийт 16.289 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Иймд үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, худалдаа, үйлчилгээ эрхлэх үйл ажиллагаанд зохицуулалт хийх, өнөөгийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх зорилгоор тус журмыг шинэчилж байгааг тодотгож байлаа. Журмын төслийг мэргэжлийн 27 төрийн болон төрийн бус байгууллагын 29 төлөөллийн бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг боловсруулжээ.

Журмын төсөлтэй холбоотойгоор төрийн болон төрийн бус 30 байгууллагаас 79 санал ирснээс 51 саналыг тусгаж, есөн саналын дагуу холбогдох заалтыг хасаж, 19 саналд тайлбар өгсөн байна. Мөн журмын төслийг байгууллагын цахим хуудаст 150 хоног байршуулж, 283 иргэн санал өгснөөс 70.7 хувь нь төслийг дэмжиж, 9.9 хувь нь холбогдох санал өгчээ. Түүнчлэн худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийг хамруулан дүүрэг бүрд цахимаар долоон удаа хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт 1375 аж ахуйн нэгж, иргэн хамрагдсанаас 98.4 хувь нь төслийг дэмжиж, давхардсан тоогоор 56 санал илрүүлснийг нягталж тусгасан байна.

Журам нь 10 бүлэг, 177 заалттай бөгөөд журамд стандартаар тогтоосон болон нийгмийн хөгжилтэй уялдан нийтийн хүртээл болсон, хөгжиж байгаа нийт найман төрлийн 82 үйлчилгээний ангиллыг нарийвчлан тусгажээ. Мөн журмаар зохицуулаагүй байсан дөрвөн төрлийн 38 ангиллыг шинээр нэмсэн байна. Тухайлбал, ая тухтай дэлгүүр, кофе шоп, хумс засал, саун, бассейн, чийрэгжүүлэлтийн төв, мөсөн гулгуур, алжаал тайлах төв, тоглоомын төв, соёл урлагийн сургалтын газар, хайпермаркет, супермаркет, үзүүлэнгийн танхим, аутлет,  бутик зэрэг ангиллыг, өмнөх журамд орхигдсон нүдний шил захиалга, засвар, цаг засвар, саун, эд бараа түрээслэх зэрэг ахуйн  үйлчилгээний ангиллуудыг нэмжээ.  

Зөвлөлийн хурлын гишүүд худалдаа, үйлчилгээ эрхлэх бүртгэлийн үйл явцыг шилэн болгож, дүүргүүдэд байдаг Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлийг иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулахгүй байхад анхаарах хэрэгтэйг онцолж байв.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмын төслийг редакцын засвартайгаар НИТХ-д өргөн барихаар болов.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Нүүрсний экспорт зургаа дахин буурчээ1 цаг 18 минутын өмнө“Улаанбаатар марафон-2022” гүйлтийн маршрут1 цаг 20 минутын өмнөАН-аас хүний эрхийн мэдрэмжгүй ЦЕГ-ын удирдлагуудыг чөлөөлөхийг шаардлаа1 цаг 45 минутын өмнөН.Тавинбэх: Цахилгааны үнэ нэмэх асуудлыг хойшлуулсан1 цаг 48 минутын өмнөЦЕГ: "Бэлтэс мөрөн” компанид мөнгөө өгөөд буцааж аваагүй 3000 орчим хохирогч байна2 цаг 26 минутын өмнөМҮОНРТ-ийн санхүүжилтийн ил тод байдал хангалтгүй байна гэж Аудит дүгнэв2 цаг 34 минутын өмнөАвтомашингүй өдрөөр нийтийн тээврийн 39 чиглэлд өөрчлөлт орно2 цаг 35 минутын өмнөКени, Казакстан улсын мэргэжлийн тамирчид марафонд оролцоно2 цаг 37 минутын өмнөӨнөөдөр дарс /wine/-ны өдөр2 цаг 46 минутын өмнөМандалговь-Даланзадгад чиглэлийн 305,1 км автозамд засвар хийнэ2 цаг 48 минутын өмнөЗГ: Иргэний хурууны хээгээ өгсөн супермаркет, гоо сайхны салонуудын датаг устгана3 цаг 11 минутын өмнө100 гаруй цаа цасны нурангид дарагдаж хорогджээ3 цаг 18 минутын өмнөЛ.Халтар: Шалгадаг хүн нь би биш, миний мөр цагаан3 цаг 19 минутын өмнөСармагчны цэцэг өвчин Ази тивд бүртгэгдлээ3 цаг 54 минутын өмнөБНХАУ-ын хоёр хот руу нислэг үйлддэг болно4 цаг 16 минутын өмнөБ.Болор-Эрдэнэ: Иргэд нэг паспортаа бүх платформд ашиглаж байна гэдэг нь мэдээллийн аюулгүй байдлын суурь боловсролгүйн шинж4 цаг 32 минутын өмнөЗэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээний аваргууд тодорлоо4 цаг 58 минутын өмнөДэлхийн эдийн засгийн чуулга уулзалт үргэлжилж байна4 цаг 59 минутын өмнөШивээхүрэн-Сэхээ авто замын боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг эхлүүлэв5 цаг 1 минутын өмнөЖолооч нараас сүүлийн 2 долоо хоног ковидын халдвар илрээгүй тул уртын тээврийг эхлүүллээ5 цаг 16 минутын өмнө"Орос-Монгол, Шинэ бодит байдлын түншлэл" чуулга уулзалт Улаан-Үд хотод болно5 цаг 42 минутын өмнөКоронавируст халдварын 89 шинэ тохиолдол бүртгэгджээ.5 цаг 55 минутын өмнө“МОНГОЛ УЛСЫН БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ”-ыг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд засгийн газраас томилсон ажлын хэсэг цахимаар хуралдлаа6 цаг 4 минутын өмнөӨнөөдөр Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 97 жилийн ой тохиож байна6 цаг 11 минутын өмнөАзийн наадмын сагсан бөмбөгийн урьдчилсан шатны тэмцээн хойшлогдлоо6 цаг 20 минутын өмнөТехаст бага сургуульд халдсаны улмаас 18 сурагч амиа алджээ6 цаг 35 минутын өмнөЭЕШ-ын суудлын хуваарийг өнөөдрөөс хэвлэж авах боломжтой6 цаг 40 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх "Эхийн алдар" одон гардууллаа6 цаг 42 минутын өмнөГэр бүлийн хүчирхийллийн 99 дуудлага мэдээлэл бүртгэгджээ6 цаг 43 минутын өмнөБНХАУ-аас бараа захиалахад цахим залиланд өртөх эрсдэлтэйг анхааруулав6 цаг 46 минутын өмнөБНАСАУ Япон тэнгис рүү гурван пуужин харважээ6 цаг 49 минутын өмнөУИХ: Ажлын хэсгүүдийн хуралдаан болно6 цаг 55 минутын өмнөАлбан тушаалтнуудын хүнд суртал, ёс зүйтэй холбоотой 9 гомдлыг хянаж шийдвэрлэв6 цаг 56 минутын өмнөХотын дарга орлогч нараа ажлаас нь чөлөөлжээ6 цаг 58 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Дэлхийн шилдэг сургуульд Монголын оюутан залуус суралцахад дэмжлэг үзүүлэх ажлыг үргэлжүүлнэ7 цаг 6 минутын өмнөСонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэг үргэлжилнэ7 цаг 10 минутын өмнөӨ.Шижир “Багануур”-т белаз шахсан уу?7 цаг 15 минутын өмнөНалуу-Ухаа төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлнэ7 цаг 18 минутын өмнөЗасгийн газар ДЦС-уудын хүчин чадлыг өргөтгөх төслүүдийн талаар хэлэлцэж байна7 цаг 21 минутын өмнөCOVID-19: Хойд Солонгосын тохиолдлын тоо 2.9 саяд хүрлээ7 цаг 25 минутын өмнө
 Facebook Twitter Youtube