Энэ мэдээ хуучирсан буюу 2022-05-14 нд нийтлэгдсэн байна.

Г.Ёндон сайд “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдертэй уулзжээ

5/ 14/ 2022    10 цаг 00 минут

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдерийг хүлээн авч уулзав. Хатагтай Дэйрдрэ Лингенфэлдер Байгалийн ухаан, байгаль орчны менежментийн мэргэжилтэй бөгөөд Өмнөд Африкийн усны менежментийн газраас ажлын гараагаа эхэлжээ. Тэрбээр Иохансбург хот орчмын алт, нүүрсний уурхайг хариуцаж, мөн Англо-Американ, Рио Тинто зэрэг компанид уул уурхайн үйл ажиллагаа, гангийн үйлдвэрлэлийн чиглэлээр нийт 24 жилийн турш ажилласан туршлагатай гэдгээ уулзалтын эхэнд танилцуулсан. Түүнчлэн Тогтвортой хөгжил, байгаль орчны асуудлаар мэргэшсэн учир Оюу толгой төсөлд мэргэжлийн ур чадвар, туршлагыг нэвтрүүлэн ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа онцолсон юм.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хатагтай Дэйрдрэд “Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсонд баяр хүргээд “Монгол Улсын төсвийн орлогын 4/1 хувийг, экспортын 90 гаруй хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг бөгөөд манай улсын экспортын голлох бүтээгдэхүүний нэг нь зэсийн баяжмалын экспорт байдаг. Та бидний хамтран гүйцэтгэх чухал ажил бол Оюу толгойн далд уурхайн тогтвортой үйлдвэрлэл, ил уурхайн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах явдал юм. Таны хувьд усны менежментийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай учир усны нөөц багатай, говийн эмзэг экологийн бүсэд байрладаг Оюу толгой төсөлд чухал ач холбогдол өгч, орон нутгийн иргэдтэй харилцах харилцааг сайжруулах зэрэгт хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв.

Дэлхий дахин ногоон эрчим хүч, цахилгаан автомашины үйлдвэрлэлд анхаарал хандуулж буй энэ үед ашигт малтмалын эрэлт, хэрэгцээ өсөх нь тодорхой болж байна. Ялангуяа зэсийн хэрэглээ 2050 он гэхэд 2-3 дахин нэмэгдэж, чухал ашигт малтмалын эрэлт өсөх хандлага бий. Харин нүүрсний хэрэглээ буурах төлөвтэй учир монголчууд дэлхийн уул уурхайн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах зайлшгүй шаардлага үүсэж байгааг хөндөөд Оюу толгой ордын хувьд тогтоогдсон нөөцийг бүрэн гүйцэт ашиглах нь Монгол Улсын хувьд чухал гэдгийг Г.Ёндон сайд тодотгов. Мөн УУХҮЯ-наас боловсруулж буй “Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-д ESG буюу байгаль орчин, нийгэм, засаглалын асуудлыг тусгаж, энэ хүрээнд техникийн ажлын хэсгийг байгуулсан. Ингэснээр зарим ойлголтын зөрүүг арилгаж, ойлголцолд хүрэхэд ихээхэн тустай байгаа бөгөөд энэ чиглэлд Рио Тинто компани хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлээд өнгөрсөн 7 хоногт Австрали Улсын Брисбани хотод төвтэй далд уурхайн судалгааны төвийн төлөөлөлтэй уулзсан талаараа дурдав.

Уулзалтын төгсгөлд хатагтай Дэйрдрэ “Ордын нөөцийг бүрэн ашиглахын тулд бидний зүгээс чадах бүхнээ хийж, байгаль орчин, орон нутгийн тогтвортой хөгжлийг бий болгохын төлөө хичээн ажиллана. Цаашид бүрэн итгэлцэлд тулгуурласан түншлэлийг бэхжүүлж, Техникийн ажлын хэсгээр дамжуулан мэдээлэл солилцох, мэдээлэл хуваалцах үйл явцыг аль болох үр ашигтай байлгах чиглэлээр анхаарч ажиллах болно” хэмээсэн юм.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Монгол, Солонгос улсын орон нутгийн шууд нислэлийг нээнэ8 цаг 8 минутын өмнө“Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн "худал мэдээлэл тараасан" гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг шүүхэд өгөхөө мэдэгдэв8 цаг 29 минутын өмнөЭмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны үйл ажиллагаанд Эрүүл эндийн сайд саад учруулж байна гэв8 цаг 58 минутын өмнөРойтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ9 цаг 29 минутын өмнөЛ.Гантөмөр: Бид Манжийн дарлалаас гарсан, МАН-ын дарлалаас ч гарна3 сар 29. 9:52Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна3 сар 29. 9:37Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж яагаад “дагз” гэж бичих болов буюу ЕС-ын дуулиант ярилцлага3 сар 29. 9:33Танк ажиллагаа газраар солигдоод…3 сар 29. 9:19Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно3 сар 29. 8:24Энэ өдрийн зурхай3 сар 29. 8:19Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ3 сар 29. 8:16Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна3 сар 29. 8:15Алтан тариа ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Цэнгүүн: Долоон худал3 сар 29. 8:14" Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа3 сар 28. 13:10Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа3 сар 28. 12:26Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3 сар 27. 15:48Халтиргаа гулгаанаас сэргийлж Чингэлтэй дүүрэгт 25 тонн , Баянзүрх 40 тонн бодис цацаад байна3 сар 27. 11:09Засгийн газар Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна3 сар 27. 10:02Авто ослын улмаас Хөшигийн хөндийн нисэх буудал хүрэх хурдны замыг түр хугацаагаар хаажээ3 сар 27. 9:22II төрөх эмнэлгийн газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ3 сар 27. 9:08Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3 сар 26. 14:42ОЛСООР ХҮЛҮҮЛСЭН НҮҮРЭЭ ХАЛХАЛСАН МУМИ ОЛДЖЭЭ3 сар 26. 14:10Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа3 сар 26. 12:13МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогджээ3 сар 26. 10:52МАН-аас М.Энхболдынхон явж, АН-д Н.Алтанхуягийнхан эргэж ирэв үү?3 сар 26. 10:39Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!3 сар 26. 10:34Канад Улсын Засгийн газраас 215 мянган кан.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ3 сар 25. 17:41Үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлнэ3 сар 25. 16:39Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв3 сар 25. 15:36ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ "ХААД"-ЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 25. 9:49АТМ эвдсэн этгээдийг олж тогтоон баривчилжээ3 сар 25. 9:06Хахир өвлийг давсан улаанбаатарчууд хуруу зузаан тоос, гудамж дүүрэн шалбаагтай хаваржиж байна3 сар 25. 9:04Л.Оюун-Эрдэнэ үнэхээр эмэгтэйчүүдийг дэмжээд байгаа юу, эсвэл үүгээр далимдуулаад “үе солих” гээд байна уу3 сар 25. 9:02Москвад болсон халдлага, НҮБ-ын тогтоол, Уэльсийн гүнжийн мэдэгдэл3 сар 25. 9:00АН-ынхан Х.Баттулгын бэлтгэсэн “социалист” маягийн мөрийн хөтөлбөрийг баталчих шиг боллоо3 сар 25. 8:46Үндэсний аудитын газарт 26 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ3 сар 25. 8:46Зургаан аймгийн 20 суманд мөсөн зудын байдалтай байна3 сар 25. 8:31Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн3 сар 25. 8:29Маргаашаас шороон шуурга шуурна3 сар 25. 8:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна3 сар 24. 18:57
 Facebook Twitter Youtube