Сардаа хоёр зуу хүрэхгүй жуулчин ирж байна

5/ 14/ 2022    10 цаг 30 минут

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үеэр аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаа бүрмөсөн зогссон билээ. Монгол Улс хилээ нээсэн ч олон улсын нөхцөл байдлын улмаас амаргүй байгаа талаар Монголын Аялал жуулчлалын холбоо(МАЖХ)-ны гүйцэтгэх захирал Д.Отгонбаяртай ярилцлаа.

 -Манай улс 2019 онд хамгийн олон буюу 577 мянган жуулчин хүлээн авсан. 2022 онд адаглаад 50 хувьд нь хүрэх тооны жуулчин ирүүлэх эрмэлзэлтэй байгаа тухай яригдаж байсан. Энэ төсөөлөл хэр биелэхээр байна вэ?

-Аялал жуулчлалын салбарынхан өнгөрсөн намар сайхнаар төсөөлж хүлээж байсан. Нөхцөл байдал одоогоор амаргүй болчихлоо. Монгол Улс хилээ нээсэн мэдээлэл гадаад ертөнцөд сайн түгсэнээр манай улсыг зорих жуулчдын захиалга эрчимтэй орж ирсэн. Харамсалтай нь ОХУ, Украины нөхцөл байдлаас улбаатай европын жуулчдын зам хаагдчихлаа. Манай ихэнх тур операторын хүлээн авах жуулчдын 80 хүртэл хувь нь галт тэргээр ирдэг. Гэтэл 5, 6 дугаар сарын захиалгынх нь 70-80 хувь цуцлагдчихлаа. Одоогоор 7, 8, 9 дүгээр сард ирэх жуулчид хүлээлттэй байгаа. 

 -Жуулчид ирэх улиралд дотоодын нислэгийн хуваарь тодорхойгүй, онгоц дүүргэлтгүйгээс нисэх боломжгүй зэрэг бэрхшээл яригдсаар ирсэн. Энэ талаар шийдэлд хүрч байгаа болов уу?

-Аялал жуулчлалын салбар бусад салбартай уялдаатай, хамааралтай байдаг. Жуулчин ирэх эсэх нь нислэгтэй шууд холбоотой. Нислэгийн компаниуд жуулчин цөөн, онгоц дүүрэхгүй гээд орон нутгийн нислэгээ цуцалснаар хүндрэл үүсгэдэг. Нислэгийн хуваарь тодорхойгүй, тэгснээ байс хийгээд хуваариа өөрчилнө. Үүнийг нь дагаад аяллын компаниуд маршрутаа өөрчлөхөөс аргагүйд хүрдэг. Эцэстээ жуулчин төлөвлөсөн аяллаа олон дахин өөрчлөх боломжгүйгээс бүр цуцлах жишээ олон бий. Бид ЗТХ-ийн сайд Л.Халтарт хүсэлтээ гаргасан. Нислэг хямд, тогтмол хуваарьтай байвал, бид жуулчдад санал тавих байтал бизнес эрхлэгчид хэдэн жуулчин авчрах тоогоо өг, тэгвэл нислэг хийнэ гэдэг. Зах зээлийн хуулиараа нислэг хямд байж гэмээнэ жуулчид сонголтоо хийж, манайд ирнээ дээ. 

 Дотоодын нислэгээ шийдэж чадахгүй байгааг гайхдаг юм. Улаанбаатар-Баян-Өлгий чиглэлийн нислэгийн үнэ 1.5 сая төгрөг байхад Чежү-Сөүл чиглэлийнх 60-80 мянга, Эрхүү-Москвагийн чиглэлийн нислэг 300 гаруй мянган төгрөг байх жишээтэй. Засгийн газраас агаарын тээврийн либералчлалыг хурдасгах, чөлөөт өрсөлдөөн бий болгох, олон улсын үйлчилгээний компаниудын бүсчлэл, орон нутгийн онгоцны буудал барьж олон улсад нээн богино зайн нислэг үйлдэх талаар судалж байгаа гэсэн.

 Түүнчлэн, нислэгтэй холбоотой асуудлаар тур оператор компаниудын дунд түүвэр судалгаа хийсэн. “Танай компани энэ зун хэдэн жуулчин авах вэ?” гэсэн асуулгад судалгаанд хамрагдсан компанийн 60 хувь нь 100 дотор, 2, 3 групп жуулчин авна гэж хариулсан. Нэг групп 30-40 жуулчинтай байх нь ховордсон. Ихдээ л 10-15 хүн байгаа гэхээр энэ зун дахиад жуулчин ховор өнжих нь.

 -Манай улс хилээ нээснээс хойш хэчнээн жуулчин хүлээн авсан бол?

-Жуулчны визтэй ирж байгаа хүн цөөн байна. Дунджаар нэг сарын хугацаанд 200 орчим жуулчин ирж байгаа гэсэн баримжаа тоон мэдээлэл байгаа.

-Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод аялал жуулчлалын салбарыг дэмжихээр тусгасан. Одоогоор бодитоор хэрэгжиж байгаа ажил байна уу?

-Монголд ирэх жуулчны урсгалыг харгалзан, зүүн өмнөд Ази, Япон, Солонгосоос жуулчин хүлээн авахаар шат дараатай ажил хийж эхэлсэн. БОАЖЯ, МАЖХ хамтраад Монгол Улсаа сурталчлахаар “Монголын өдрүүд”-ийг Япон Улсад энэ сарын 17-20-нд, БНСУ-д энэ сарын 15-20-нд зохион байгуулна. Монголыг сонирхдог, манай оронд жуулчдаа явуулдаг зорилтот зах зээлийнхээ түншүүдийг цуглуулах, өөрсдийн харилцаа холбоотой  20 гаруй компанийн төлөөлөлтэй уулзах юм. Монголын тухай шинэ видео контент ч хийсэн байгаа. Уулзалт үр дүнтэй болно гэж итгэж байна.

Түүнчлэн, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, МАЖХ-ны ерөнхийлөгч Д.Гантөмөр БНСУ-д айлчлах үеэр хоёр орны иргэдийн визийн асуудал, агаарын тээврийн либералчлал, нэмэлт нислэгийн тухай ярилцсан. БНСУ-ын жуулчид манай улсад 90 хоног визгүй зорчих болсон байгаа. Хэчнээн жуулчин ирэхийг энэ намар харна. Одоогоор 300 мянган жуулчин ирнэ гэсэн “мөрөөдөл”-тэй байгаа.

Засгийн газраас аялал жуулчлалын салбарт 5 ажлыг хэрэгжүүлэх юм. Аялал жуулчлалын салбарт бизнес эрхлэгчдийн тогтвортой үйл ажиллагааг хангахаар 10 тэрбум төгрөгийн зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэх талаар одоогоор тодорхой хариу гараагүй байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг тодорхой хугацаанд хойшлуулахыг хүссэн. ХНХ-ын сайд А.Ариунзаяа хариулахдаа “Хойшлуулах боломжгүй ч тухайн байцаагчтай тохироод график гаргаж төлөх” чиглэл өгсөн байгаа.

Түүнчлэн, 2023 оныг “Монголд зочлох жил” болгон зарлая гэсэн. Хувьд хүний хувьд 2 хөрш хилээ хаасан, олон улсын нөхцөл байдал төвөгтэй, дотоодын нислэг боломжгүй байхад “Монголд зочлох жил” зарлавал үр ашиггүй юм уу гэж бодож байна. 

-Солонгосын жуулчид визгүй ирэх болсноор бидэнд үр өгөөж нь ямар байх вэ?

-Мэдээж гадаадын жуулчин манай улсад ирэхээр үйлчилгээ авч, энд ажиллаж буй хүмүүсийн ажлын байр, цалинд ч нөлөөлнө. Визийн тухайд хугацаа нь 90 биш 30 хоног байвал зохистой санагдсан. Гэхдээ зөвхөн жуулчин гээгүй, бусад салбарынхан монголд ирж бизнес хийх боломж олгох үүднээс өгч байгаа байх. Солонгос хүмүүсийн амралт богино учир хамгийн ихдээ 7-15 хоногийн хугацаатай аялдаг. Говиор тойроод Элсэнтасархай, Архангай, Хөвсгөл, Тэрэлж ордог. Харин Европ жуулчид урт хугацаанд аялдаг онцлогтой тул тэдэнд 90 хоногийн виз өгвөл илүү өгөөжтэй байх болно.

Түүнчлэн, гадаадын хөрөнгө оруулалтыг 100 хувь дэмжинэ гэж байгаа ч аялал жуулчлалын салбарт монгол хүнд илүү хувь байлгахаар зохицуулах шаардлагатай. Монгол талаас үүнд ямар нэгэн зохицуулалт хийх хэрэгтэй санагддаг юм.

-Цар тахлын үеэр аялал жуулчлалын салбар тэг зогссоноос боловсон хүчнээ бүрэн алдлаа гэж байсан. Богинохон хугацаа өнгөрч байгаа шүү дээ, ажилтнаа нөхөж амжсан болов уу?

-Маш хүнд байгаа. Аяллын компаниуд хөтчөө хуваалцаж байна. Жишээлбэл, энэ 7 хоногт жуулчингүй бол танай хөтчийг авъя гэх мэтээр "сул" байгаа хүнээ дундаа хуваалцаж байна. Аялал жуулчлалын салбар сэргэж хөтөч, жолооч нар ажилдаа орж байгаа ч бүгд биш. Хүний нөөц дутагдалтай хэвээр л байна. Юмны үнэ өссөн учир үйлчилгээнд явах хүмүүс нь ч үнэ хөлсөө нэмж байгаа гээд хүндрэл бэрхшээлийг тоочвол их ээ.

-Монголчууд сүүлийн жилүүдэд эх орноороо их аялах болсон. Үүнтэй холбоотой отоглох цэгүүдийг ч олноор байгуулж байна. Сурагчид ч анги хамт олноороо их аялж байгаа. Мэргэжлийн байгууллагын хувьд үүнд ямар байр суурьтай ханддаг вэ?

-Аяллын компаниуд энэ жил аяллын шинэ маршрут гарган, бүтээгдэхүүнээ илүү сайжруулан чанаржууулж байгаа. Монголчууд адал явдалт, тусгай сонирхлын аялал их сонирхдог. Тур оператор, мэргэжлийн компаниар аялах хүсэл ч нэмэгдэж байна.

Сургуулийн хүүхдүүд намар, өвөл, хавар ангиараа их аялах болсон. Харамсалтай нь аяллыг мэргэжлийн бус байгууллага их авах болсон. МАЖХ энэ талаар БШУЯ-тай ярилцаж байгаа. Нийслэлийн Боловсролын газраар дамжуулан хүүхдийн аяллыг гадаадын жуулчинг аялуулдаг түвшинд хүргэж, боловсролын хөтөлбөрт аяллын тухай мэдлэг өгөхийг зорьж байна. Ингэхдээ бага, дунд, ахлах анги гэхчлэн ангилж, насанд нь тохирсон экологи болон ул мөргүй аялах боловсрол олгох ёстой. Сурагчдын хувьд ангиараа явж, хөөцөлдөн тоглоод ирэх нь сайхан байгаа байх. Гэхдээ хүүхдээ аялалд явуулахдаа үүргэвчээс эхлээд аялалдаа өөрөө бэлдэх дадалд сургах хэрэгтэй. Аяллын жагсаалт гаргаж, аялалд хэрхэн ашиглахыг нь зааж, боловсрол олгох гэх мэт тэдэнд экологийн боловсрол олгох, баталгаатай, зохион байгуулалттай аялал хийлгэхэд анхаарч байгаа.

Эх сурвалж: Montsame.mn

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

БНСУ-д ажиллах 4500 иргэнийг бүртгэнэ11 минут 43 секундын өмнөАварга цолны хүндэтгэлийн барилдаан бямба гарагт болно13 минут 18 секундын өмнөЯпон дэлхийн аялал жуулчлалын рейтингийг тэргүүлжээ15 минут 9 секундын өмнөАжлын хэсгийн гишүүд Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд ажиллалаа18 минут 41 секундын өмнөН.Чимэдлхам нарт холбогдох хэргийг хэлэлцэхийг хойшлууллаа21 минут 18 секундын өмнөЭ.Бат-Үүл нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав22 минут 56 секундын өмнөНүүрсний экспорт зургаа дахин буурчээ2 цаг 17 минутын өмнө“Улаанбаатар марафон-2022” гүйлтийн маршрут2 цаг 19 минутын өмнөАН-аас хүний эрхийн мэдрэмжгүй ЦЕГ-ын удирдлагуудыг чөлөөлөхийг шаардлаа2 цаг 44 минутын өмнөН.Тавинбэх: Цахилгааны үнэ нэмэх асуудлыг хойшлуулсан2 цаг 47 минутын өмнөЦЕГ: "Бэлтэс мөрөн” компанид мөнгөө өгөөд буцааж аваагүй 3000 орчим хохирогч байна3 цаг 24 минутын өмнөМҮОНРТ-ийн санхүүжилтийн ил тод байдал хангалтгүй байна гэж Аудит дүгнэв3 цаг 32 минутын өмнөАвтомашингүй өдрөөр нийтийн тээврийн 39 чиглэлд өөрчлөлт орно3 цаг 34 минутын өмнөКени, Казакстан улсын мэргэжлийн тамирчид марафонд оролцоно3 цаг 36 минутын өмнөӨнөөдөр дарс /wine/-ны өдөр3 цаг 45 минутын өмнөМандалговь-Даланзадгад чиглэлийн 305,1 км автозамд засвар хийнэ3 цаг 47 минутын өмнөЗГ: Иргэний хурууны хээгээ өгсөн супермаркет, гоо сайхны салонуудын датаг устгана4 цаг 9 минутын өмнө100 гаруй цаа цасны нурангид дарагдаж хорогджээ4 цаг 16 минутын өмнөЛ.Халтар: Шалгадаг хүн нь би биш, миний мөр цагаан4 цаг 18 минутын өмнөСармагчны цэцэг өвчин Ази тивд бүртгэгдлээ4 цаг 52 минутын өмнөБНХАУ-ын хоёр хот руу нислэг үйлддэг болно5 цаг 15 минутын өмнөБ.Болор-Эрдэнэ: Иргэд нэг паспортаа бүх платформд ашиглаж байна гэдэг нь мэдээллийн аюулгүй байдлын суурь боловсролгүйн шинж5 цаг 31 минутын өмнөЗэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээний аваргууд тодорлоо5 цаг 57 минутын өмнөДэлхийн эдийн засгийн чуулга уулзалт үргэлжилж байна5 цаг 58 минутын өмнөШивээхүрэн-Сэхээ авто замын боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг эхлүүлэв6 цагийн өмнөЖолооч нараас сүүлийн 2 долоо хоног ковидын халдвар илрээгүй тул уртын тээврийг эхлүүллээ6 цаг 15 минутын өмнө"Орос-Монгол, Шинэ бодит байдлын түншлэл" чуулга уулзалт Улаан-Үд хотод болно6 цаг 41 минутын өмнөКоронавируст халдварын 89 шинэ тохиолдол бүртгэгджээ.6 цаг 53 минутын өмнө“МОНГОЛ УЛСЫН БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ”-ыг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд засгийн газраас томилсон ажлын хэсэг цахимаар хуралдлаа7 цаг 3 минутын өмнөӨнөөдөр Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 97 жилийн ой тохиож байна7 цаг 10 минутын өмнөАзийн наадмын сагсан бөмбөгийн урьдчилсан шатны тэмцээн хойшлогдлоо7 цаг 18 минутын өмнөТехаст бага сургуульд халдсаны улмаас 18 сурагч амиа алджээ7 цаг 33 минутын өмнөЭЕШ-ын суудлын хуваарийг өнөөдрөөс хэвлэж авах боломжтой7 цаг 38 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх "Эхийн алдар" одон гардууллаа7 цаг 40 минутын өмнөГэр бүлийн хүчирхийллийн 99 дуудлага мэдээлэл бүртгэгджээ7 цаг 42 минутын өмнөБНХАУ-аас бараа захиалахад цахим залиланд өртөх эрсдэлтэйг анхааруулав7 цаг 45 минутын өмнөБНАСАУ Япон тэнгис рүү гурван пуужин харважээ7 цаг 48 минутын өмнөУИХ: Ажлын хэсгүүдийн хуралдаан болно7 цаг 53 минутын өмнөАлбан тушаалтнуудын хүнд суртал, ёс зүйтэй холбоотой 9 гомдлыг хянаж шийдвэрлэв7 цаг 55 минутын өмнөХотын дарга орлогч нараа ажлаас нь чөлөөлжээ7 цаг 57 минутын өмнө
 Facebook Twitter Youtube