Энэ мэдээ хуучирсан буюу 2022-05-14 нд нийтлэгдсэн байна.

БНАСАУ-д коронавирусний халдварын анхны тохиолдол бүртгэгдэж, хөл хорио тогтоов

5/ 14/ 2022    10 цаг 04 минут

Олон улсад Ковид-19 цар тахал дэгдсэнээс хойш Умард Солонгост халдварын анхны тохиолдол бүртгэгджээ. Иймд тус улс үндэсний хэмжээнд Ковид-19 цар тахлаас сэргийлэх онц байдал зарлаж, хөл хорио тогтоогоод байна. Цар тахлын халдвар бүртгэгдсэнээр дэлхийд коронавируснйи эсрэг вакцинжуулалт хийгээгүй улсуудын нэг Умардад хүмүүнлэгийн хямрал нүүрлэх вий гэж олон улс болгоомжилж байгаа юм.

Тодруулбал, Умард Солонгосын төрийн хэвлэл нийслэл Пёньян хотод өнгөрсөн ням гарагт коронавирусний омикрон хувилбарын анхны тохиолдол бүртгэгдсэн тухай мэдээлжээ. Тус улсын удирдагч Ким Жон Ун оролцсон эрх баригч намын улс төрийн товчооны шуурхай хуралдаанаар цар тахлын халдварын тархалтаас сэргийлэх арга хэмжээг хамгийн өндөр түвшинд хүргэхээр шийдвэрлэжээ.

Энэ шийдвэрийн дагуу улс орон даяар хөл хорио тогтоожээ. Харин Омикрон хувилбар хэчнээн хүнд халдварласан тухай  Умардын төв хэвлэлд мэдээлээгүй байна. Энэ нь Умард Солонгос Ковид-19 цар тахлын халдварын тохиолдлыг анх удаа хүлээн зөвшөөрч байгаа хэрэг юм. Пёньян цар тахлын халдвараас сэргийлэхийн тулд 2020 оны 1 дүгээр сараас хойш 2 жил гаруйн хугацаанд хилээ хаасан. Энэ хугацаанд Умардын эрх баригчид халдварын нэг ч тохиолдол бүртгэгдлээ гэж мэдээлээгүй ирсэнд олон улсын мэргэжилтнүүд эргэлзэж байгаа юм. Тус улс энэ оны 1 дүээр сард Хятадын Дандун боомттой төмөр замын тээврээ туршилтын журмаар нээсэн.

Гэвч Дандун хотод халдвар гарсан шалтгаанаар хятадын тал өнгөрсөн 4 дүгээр сард уг тээврийг зогсоожээ. Ажиглагчид Пёньян цар тахлын халдвар тархсаныг олон улсад зарлаж байгаа нь нөхцөл байдал хүндэрсний шинж тэмдэг байж болох юм гэж үзэж байна. Умард Солонгос Ковакс хөтөлбөрөөс санал болгосон вакцины тусламжаас хэд хэдэн удаа татгалзсан.

Харин олон улсын тусламжийн байгууллагууд вакцин хүлээж авах нь эрүүл мэндийн сул тогтолцоотой тус улсын хувьд цар тахлын давлагаа үүссэн нөхцөлд түүнийг даван гарахад дэмжлэг болно гэж зөвлөж байгаа юм.

Эх сурвалж: Mnb.mn

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Монгол, Солонгос улсын орон нутгийн шууд нислэлийг нээнэ5 цаг 47 минутын өмнө“Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн "худал мэдээлэл тараасан" гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг шүүхэд өгөхөө мэдэгдэв6 цаг 8 минутын өмнөЭмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны үйл ажиллагаанд Эрүүл эндийн сайд саад учруулж байна гэв6 цаг 37 минутын өмнөРойтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ7 цаг 8 минутын өмнөЛ.Гантөмөр: Бид Манжийн дарлалаас гарсан, МАН-ын дарлалаас ч гарна7 цаг 43 минутын өмнөБага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна7 цаг 58 минутын өмнөЕрөнхийлөгч асан Ц.Элбэгдорж яагаад “дагз” гэж бичих болов буюу ЕС-ын дуулиант ярилцлага8 цаг 2 минутын өмнөТанк ажиллагаа газраар солигдоод…8 цаг 16 минутын өмнөПутин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно9 цаг 12 минутын өмнөЭнэ өдрийн зурхай9 цаг 17 минутын өмнөИнтерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ9 цаг 20 минутын өмнөГазар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна9 цаг 21 минутын өмнөАлтан тариа ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Цэнгүүн: Долоон худал9 цаг 22 минутын өмнө" Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа3 сар 28. 13:10Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа3 сар 28. 12:26Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3 сар 27. 15:48Халтиргаа гулгаанаас сэргийлж Чингэлтэй дүүрэгт 25 тонн , Баянзүрх 40 тонн бодис цацаад байна3 сар 27. 11:09Засгийн газар Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна3 сар 27. 10:02Авто ослын улмаас Хөшигийн хөндийн нисэх буудал хүрэх хурдны замыг түр хугацаагаар хаажээ3 сар 27. 9:22II төрөх эмнэлгийн газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ3 сар 27. 9:08Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3 сар 26. 14:42ОЛСООР ХҮЛҮҮЛСЭН НҮҮРЭЭ ХАЛХАЛСАН МУМИ ОЛДЖЭЭ3 сар 26. 14:10Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа3 сар 26. 12:13МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогджээ3 сар 26. 10:52МАН-аас М.Энхболдынхон явж, АН-д Н.Алтанхуягийнхан эргэж ирэв үү?3 сар 26. 10:39Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!3 сар 26. 10:34Канад Улсын Засгийн газраас 215 мянган кан.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ3 сар 25. 17:41Үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлнэ3 сар 25. 16:39Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв3 сар 25. 15:36ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ "ХААД"-ЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 25. 9:49АТМ эвдсэн этгээдийг олж тогтоон баривчилжээ3 сар 25. 9:06Хахир өвлийг давсан улаанбаатарчууд хуруу зузаан тоос, гудамж дүүрэн шалбаагтай хаваржиж байна3 сар 25. 9:04Л.Оюун-Эрдэнэ үнэхээр эмэгтэйчүүдийг дэмжээд байгаа юу, эсвэл үүгээр далимдуулаад “үе солих” гээд байна уу3 сар 25. 9:02Москвад болсон халдлага, НҮБ-ын тогтоол, Уэльсийн гүнжийн мэдэгдэл3 сар 25. 9:00АН-ынхан Х.Баттулгын бэлтгэсэн “социалист” маягийн мөрийн хөтөлбөрийг баталчих шиг боллоо3 сар 25. 8:46Үндэсний аудитын газарт 26 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ3 сар 25. 8:46Зургаан аймгийн 20 суманд мөсөн зудын байдалтай байна3 сар 25. 8:31Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн3 сар 25. 8:29Маргаашаас шороон шуурга шуурна3 сар 25. 8:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна3 сар 24. 18:57
 Facebook Twitter Youtube