С.Батхуяг: 11-11 дугаарт алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой 146 гомдол мэдээлэл ирсэн

5/ 14/ 2022    11 цаг 35 минут

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах төвийн 11-11 дугаарт төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, алба хаагч, ажилтнуудтай холбоотой иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч ажилладаг. Энэ онд цагдаагийн байгууллагатай холбоотой хэчнээн мэдээлэл ирсэн байна вэ?

-Та бүхний амрыг эрье. Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах төвийн 11-11 дугаарт энэ оны 1 дүгээр сарын 01-нээс 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас 6255 мэдээлэл ирүүлсний 4.54 хувь буюу 284 мэдээлэл нь цагдаа, дотоодын цэргийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл байна. Мэдээлэл гэдэг нь гомдол, санал хүсэлт, өргөдөл, талархлыг хэлж байгаа юм. Үүнд:

105 нь талархлын шинжтэй;

146 нь гомдлын шинжтэй;

33 нь санал хүсэлтийн шинжтэй байна.

Дээрх 284 мэдээллийн 201 нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын харьяаллаар Нийслэлийн цагдаагийн удирдах газарт, 83 нь Цагдаагийн ерөнхий газарт ирүүлснийг харьяаллын дагуу Тээврийн цагдаагийн алба, аймгууд дахь цагдаагийн газар, хэлтсүүдэд шилжүүлэн шийдвэрлүүлж байна.

-Иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, гомдол мэдээллийг хэрхэн шийдвэрлэж байна вэ?

-Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчтай холбоотой ирүүлсэн талархал, гомдол мэдээлэл, санал хүсэлтийн 85 хувийг нь хугацаанд нь буюу 30 хоногийн дотор шийдвэрлэсэн. Үлдсэн гомдол санал нь хугацаа дуусаагүй шалгах шатанд явагдаж байгаа. Шийдвэрлэлтийн талаар мэдээлэл гаргагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хариу мэдэгдэн ажилладаг.

-Алба хаагчийн харилцаа, хандлага болон мэргэжлийн үйл ажиллагааны талаар санал хүсэлт, гомдол мэдээлэл ирсэн байх. Үүнийг шийдвэрлэх зорилгоор ямар ажил, арга хэмжээ зохион байгуулан ажиллаж байна вэ?

-Юуны өмнө цагдаагийн алба хаагч гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ мэргэшсэн, хуульч ажиллагаа явуулдаг нь иргэдийн талархлыг хүлээж байна. Үүнийг дээрх төвд алба хаагчдын үйл ажиллагаатай холбоотой ирүүлсэн талархлын тоон мэдээллээс харж болох юм. Нэгж дээр ажиллаж буй алба хаагчийн үйл ажиллагааны талаар санал хүсэлт болон талархал ирүүлэх нь тухайн алба хаагчид ажиллах урам зоригийг нэмэгдүүлж, байдаг тул талархал ирүүлсэн нийт иргэддээ баярлалаа гэж хэлмээр байна.

Дээр хэлсэнчлэн өргөдөл, гомдолд холбогдож буй тухайн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаанд албаны шалгалт явуулан буруутай эсэхийг тогтоодог. Ямар нэгэн байдлаар тухайн байгууллага, алба хаагчийн буруутай үйл ажиллагаа, ёс зүйн зөрчил илэрвэл хууль тогтоомжийн дагуу зохих арга хэмжээг авч ажилладаг.

Цагдаагийн төв байгууллагаас хүний эрхийг дээдлэх, алба хаагчдын харилцаа хандлагыг сайжруулах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулж байна. Тухайлбал, Сүүлийн хоёр жилийн хугацаанд Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар алба хаагчдынхаа харилцаа хандлагыг дээшлүүлэх зорилгоор “Өнгө нэмцгээе”, “Харилцаа-Хандлага” нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулсан нь үр дүнгээ өгсөн. Харин энэ онд үйл ажиллагаандаа хүний эрхийг дээдлэх, хуульч ажиллагааг дээшлүүлэхэд түлхүү анхаарч ажиллаж байгаа бөгөөд “Соёлыг түгээе”, “Хорт зуршлаас татгалзаж-Сайнаар үлгэрлэе” аяныг дотооддоо алба хаагчдын хүрээнд зохион байгуулж байна.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Ажлын хэсгийн гишүүд Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд ажиллалаа3 минут 3 секундын өмнөН.Чимэдлхам нарт холбогдох хэргийг хэлэлцэхийг хойшлууллаа5 минут 40 секундын өмнөЭ.Бат-Үүл нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав7 минут 18 секундын өмнөНүүрсний экспорт зургаа дахин буурчээ2 цаг 1 минутын өмнө“Улаанбаатар марафон-2022” гүйлтийн маршрут2 цаг 3 минутын өмнөАН-аас хүний эрхийн мэдрэмжгүй ЦЕГ-ын удирдлагуудыг чөлөөлөхийг шаардлаа2 цаг 28 минутын өмнөН.Тавинбэх: Цахилгааны үнэ нэмэх асуудлыг хойшлуулсан2 цаг 31 минутын өмнөЦЕГ: "Бэлтэс мөрөн” компанид мөнгөө өгөөд буцааж аваагүй 3000 орчим хохирогч байна3 цаг 9 минутын өмнөМҮОНРТ-ийн санхүүжилтийн ил тод байдал хангалтгүй байна гэж Аудит дүгнэв3 цаг 17 минутын өмнөАвтомашингүй өдрөөр нийтийн тээврийн 39 чиглэлд өөрчлөлт орно3 цаг 18 минутын өмнөКени, Казакстан улсын мэргэжлийн тамирчид марафонд оролцоно3 цаг 20 минутын өмнөӨнөөдөр дарс /wine/-ны өдөр3 цаг 29 минутын өмнөМандалговь-Даланзадгад чиглэлийн 305,1 км автозамд засвар хийнэ3 цаг 31 минутын өмнөЗГ: Иргэний хурууны хээгээ өгсөн супермаркет, гоо сайхны салонуудын датаг устгана3 цаг 54 минутын өмнө100 гаруй цаа цасны нурангид дарагдаж хорогджээ4 цаг 1 минутын өмнөЛ.Халтар: Шалгадаг хүн нь би биш, миний мөр цагаан4 цаг 2 минутын өмнөСармагчны цэцэг өвчин Ази тивд бүртгэгдлээ4 цаг 37 минутын өмнөБНХАУ-ын хоёр хот руу нислэг үйлддэг болно4 цаг 59 минутын өмнөБ.Болор-Эрдэнэ: Иргэд нэг паспортаа бүх платформд ашиглаж байна гэдэг нь мэдээллийн аюулгүй байдлын суурь боловсролгүйн шинж5 цаг 15 минутын өмнөЗэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээний аваргууд тодорлоо5 цаг 41 минутын өмнөДэлхийн эдийн засгийн чуулга уулзалт үргэлжилж байна5 цаг 42 минутын өмнөШивээхүрэн-Сэхээ авто замын боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг эхлүүлэв5 цаг 44 минутын өмнөЖолооч нараас сүүлийн 2 долоо хоног ковидын халдвар илрээгүй тул уртын тээврийг эхлүүллээ5 цаг 59 минутын өмнө"Орос-Монгол, Шинэ бодит байдлын түншлэл" чуулга уулзалт Улаан-Үд хотод болно6 цаг 25 минутын өмнөКоронавируст халдварын 89 шинэ тохиолдол бүртгэгджээ.6 цаг 38 минутын өмнө“МОНГОЛ УЛСЫН БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ”-ыг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд засгийн газраас томилсон ажлын хэсэг цахимаар хуралдлаа6 цаг 47 минутын өмнөӨнөөдөр Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 97 жилийн ой тохиож байна6 цаг 54 минутын өмнөАзийн наадмын сагсан бөмбөгийн урьдчилсан шатны тэмцээн хойшлогдлоо7 цаг 3 минутын өмнөТехаст бага сургуульд халдсаны улмаас 18 сурагч амиа алджээ7 цаг 18 минутын өмнөЭЕШ-ын суудлын хуваарийг өнөөдрөөс хэвлэж авах боломжтой7 цаг 23 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх "Эхийн алдар" одон гардууллаа7 цаг 25 минутын өмнөГэр бүлийн хүчирхийллийн 99 дуудлага мэдээлэл бүртгэгджээ7 цаг 26 минутын өмнөБНХАУ-аас бараа захиалахад цахим залиланд өртөх эрсдэлтэйг анхааруулав7 цаг 29 минутын өмнөБНАСАУ Япон тэнгис рүү гурван пуужин харважээ7 цаг 32 минутын өмнөУИХ: Ажлын хэсгүүдийн хуралдаан болно7 цаг 38 минутын өмнөАлбан тушаалтнуудын хүнд суртал, ёс зүйтэй холбоотой 9 гомдлыг хянаж шийдвэрлэв7 цаг 39 минутын өмнөХотын дарга орлогч нараа ажлаас нь чөлөөлжээ7 цаг 41 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Дэлхийн шилдэг сургуульд Монголын оюутан залуус суралцахад дэмжлэг үзүүлэх ажлыг үргэлжүүлнэ7 цаг 49 минутын өмнөСонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэг үргэлжилнэ7 цаг 53 минутын өмнөӨ.Шижир “Багануур”-т белаз шахсан уу?7 цаг 58 минутын өмнө
 Facebook Twitter Youtube