Монгол Улсын Шадар сайдын 2022 онд баталсан “Гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалтын удирдамж-ийн хүрээнд тус газраас 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн гэр хорооллын айл өрхийн галын аюулгүй байдлыг хангуулах хяналт шалгалтыг зохион байгуулж байна.
Хяналт шалгалтаар айл өрхүүдэд цахилгаан угсралт ашиглалт, пийшин зуухны галын аюулгүй байдал хангаагүй, үнс нурмаа ил задгай асгах зэрэг зөрчлүүд илэрч байгаа юм. Хяналт шалгалт үргэлжилж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.