Хүний зан төлөв өсвөр насанд бүрэлдэн тогтдог

5/ 14/ 2022    14 цаг 15 минут

Хүүхдийн бие махбодын хөгжил, бүтэц, үйл ажиллагаа нь насанд хүрэгчдийнхээс ялгаатай байдаг ба сэтгэцийн онцлог нь насны үечлэлтэй холбоотойгоор өвөрмөц төдийгүй өвчин эмгэгийн үед илрэх эмнэл зүйн шинж тэмдэг, явц нь харилцан адилгүй. 

Эрүүл хүүхэд гэж хэн бэ?

Эрүүл хүүхэд төрж өсөхөд эцэг эх нь  бие болон сэтгэцийн хувьд эрүүл байхаас гадна хүүхэд төрөхийн өмнөх үе, төрөх үе, төрсний дараах үеийн хөгжил хэрхэн явагдсантай шууд холбоотой. Хүүхэд бол бие бялдар, оюун ухааны хамгийн эрчимтэй өсөлт хөгжлийн үедээ байгаа хүн юм.

Сэтгэцийн хувьд эрүүл хүүхэд гэж хэн бэ?

  • Насандаа тохирсон түвшинд бодож, сэтгэх,  
  • Мэдрэмжээ илэрхийлэх чадвартай, 
  • Сэтгэцийн ямар нэг эмгэггүй, 
  • Нийгмийн орчинд өсөж хөгжин, дасан зохицон, шинэ чадваруудад суралцдаг хүүхэд юм  

    Бага насны хөгжлийн онцлог

    Хүний амьдралын эхний 1000 хоног гэдэг нь ураг эхийн хэвлийд бүрэлдэн бий болж, нүдэнд харагдахгүй зөвхөн нэг эс байх мөчөөс хоёр нас хүртэлх хугацаа юм. Үүнд жирэмсэн үеийн 270 хоног, нэг нас хүртэлх 365 хоног, хоёр нас хүртэлх 365 хоног багтдаг. 

    Энэхүү эхний 1000 хоногт хүүхдийн тархи, бие махбодын хөгжил нь хамгийн хурдтай явагддаг. 3 настай хүүхдийн тархи насанд хүрсэн хүний тархинаас хоёр дахин илүү идэвхтэй, хурдтай, уян хатан байдаг бөгөөд бүхий л мэдрэхүйгээрээ дамжуулан хүмүүстэй, гадаад ертөнцтэй харилцан, таньж мэдсэн бүхэн нь өөрийнх нь хувьд бусдаас үл хамаарах насан туршийн туршлага болж үлддэг байна. 

    Иймд бага насны хөгжил насан туршдаа амжилттай суралцах, чанартай амьдрахын эх үндэс төдийгүй бага насны хөгжлийн хөрөнгө оруулалт нь хамгийн ухаалаг хөрөнгө оруулалт юм.

    Эрүүл шим тэжээллэг хоол хүнс, эцэг эх асран халамжлагчийн дотно харилцаа, хөхөөрөө хооллох зэрэг нь хүүхдийн мэдрэхүй, сэтгэлийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангадаг. 

    2-5 насны хүүхдэд халамж хайрыг мэдрэх, тайвшрах хамгийн энгийн боловч гайхалтай үр дүнтэй арга бол ТЭВРЭЛТ юм. Эцэг эх хүүхдээ 20 секунд тэврэхэд л цусны даралт буурч, биеийн дархлаа идэвхжиж, хайрын гормоны/окситоцин/ хэмжээ нэмэгддэг. 

    Өсвөр насны хөгжлийн онцлог

    Бие хүний хувьд өөрийгөө хэн болохыг тодорхойлохын тулд хэн нэгэн насанд хүрсэн хүнийг даган дуурайж, ижилсүүлэлтээ тогтоодог үе юм. Хэрэв өөрийнхөө бодит байдлыг өөрөөр мэдэрч, гуйвуулж үнэлэх, өөрийн үнэлэмж, үнэ цэн, оюун ухааны чадвараа доогуур үнэлэх, муухай гэж итгэхийг "өөрийгөө тодорхойлохын хямрал" гэнэ. 

    Энэ насанд сэтгэц , бэлгийн чиг баримжаа бүрэлдэн тогтож, ёс зүйн мэдрэмжүүд төлөвшдөг. Хамгийн чухал нь хувь хүний зан төлөв өсвөр насанд бүрэлдэн тогтдог.

    Түүнчлэн эго, супер эго бүрэлдэн тогтоно. Бие махбод болон нийгэм сэтгэл зүйн статус огцом хувирч өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор дасан зохицох чадвар нь хямарч болзошгүй. 

    Өсвөр насныхан сэтгэцийн хувьд эрүүл байхын тулд:

    • Тэжээллэг хоол хүнс идэх, 
    • Хангалттай нойр, 
    • Аюулгүй орон гэр, гэр бүлийн эрүүл орчин
    • Дасгал хөдөлгөөн, 
    • Дархлаажуулалт, 
    • Эцэг эх асран халамжлагчийн дотно харилаа, анхаарал халамж,
    • Гэр бүлийн нөхцөл болзолгүй хайр,
    • Өөрийгөө хүндлэх, өөртөө итгэлтэй байх,
    • Урам зориг, дэмжлэг өгөх хүнтэй байх хэрэгтэй юм. 

    Хүүхэд, өсвөр насныхны сэтгэцийн хөгжил ба  насны үечлэлийн онол, үзэл баримтлал, хөгжлийн зарим онцлогууд, сэтгэцийн хувьд эрүүл байхад шаардлагатай үндсэн хүчин зүйлс, сэтгэцийн хямрал болон эмгэг бий болоход нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс, эерэг хүмүүжлийн энгийн зөвлөмж зэрэг мэдээллийг багтаасан нийтлэлийн дэлгэрэнгүйг та WorldPlus Mongolia аппликешнд байрлах "Colorful Mind" цахим сэтгүүлээс үнэ төлбөргүй уншаарай.

    Эх сурвалж: Tusgal.mn
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Нүүрсний экспорт зургаа дахин буурчээ1 цаг 49 минутын өмнө“Улаанбаатар марафон-2022” гүйлтийн маршрут1 цаг 51 минутын өмнөАН-аас хүний эрхийн мэдрэмжгүй ЦЕГ-ын удирдлагуудыг чөлөөлөхийг шаардлаа2 цаг 16 минутын өмнөН.Тавинбэх: Цахилгааны үнэ нэмэх асуудлыг хойшлуулсан2 цаг 18 минутын өмнөЦЕГ: "Бэлтэс мөрөн” компанид мөнгөө өгөөд буцааж аваагүй 3000 орчим хохирогч байна2 цаг 56 минутын өмнөМҮОНРТ-ийн санхүүжилтийн ил тод байдал хангалтгүй байна гэж Аудит дүгнэв3 цаг 4 минутын өмнөАвтомашингүй өдрөөр нийтийн тээврийн 39 чиглэлд өөрчлөлт орно3 цаг 6 минутын өмнөКени, Казакстан улсын мэргэжлийн тамирчид марафонд оролцоно3 цаг 7 минутын өмнөӨнөөдөр дарс /wine/-ны өдөр3 цаг 17 минутын өмнөМандалговь-Даланзадгад чиглэлийн 305,1 км автозамд засвар хийнэ3 цаг 18 минутын өмнөЗГ: Иргэний хурууны хээгээ өгсөн супермаркет, гоо сайхны салонуудын датаг устгана3 цаг 41 минутын өмнө100 гаруй цаа цасны нурангид дарагдаж хорогджээ3 цаг 48 минутын өмнөЛ.Халтар: Шалгадаг хүн нь би биш, миний мөр цагаан3 цаг 49 минутын өмнөСармагчны цэцэг өвчин Ази тивд бүртгэгдлээ4 цаг 24 минутын өмнөБНХАУ-ын хоёр хот руу нислэг үйлддэг болно4 цаг 46 минутын өмнөБ.Болор-Эрдэнэ: Иргэд нэг паспортаа бүх платформд ашиглаж байна гэдэг нь мэдээллийн аюулгүй байдлын суурь боловсролгүйн шинж5 цаг 3 минутын өмнөЗэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээний аваргууд тодорлоо5 цаг 28 минутын өмнөДэлхийн эдийн засгийн чуулга уулзалт үргэлжилж байна5 цаг 30 минутын өмнөШивээхүрэн-Сэхээ авто замын боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг эхлүүлэв5 цаг 32 минутын өмнөЖолооч нараас сүүлийн 2 долоо хоног ковидын халдвар илрээгүй тул уртын тээврийг эхлүүллээ5 цаг 46 минутын өмнө"Орос-Монгол, Шинэ бодит байдлын түншлэл" чуулга уулзалт Улаан-Үд хотод болно6 цаг 12 минутын өмнөКоронавируст халдварын 89 шинэ тохиолдол бүртгэгджээ.6 цаг 25 минутын өмнө“МОНГОЛ УЛСЫН БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ”-ыг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд засгийн газраас томилсон ажлын хэсэг цахимаар хуралдлаа6 цаг 35 минутын өмнөӨнөөдөр Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 97 жилийн ой тохиож байна6 цаг 42 минутын өмнөАзийн наадмын сагсан бөмбөгийн урьдчилсан шатны тэмцээн хойшлогдлоо6 цаг 50 минутын өмнөТехаст бага сургуульд халдсаны улмаас 18 сурагч амиа алджээ7 цаг 5 минутын өмнөЭЕШ-ын суудлын хуваарийг өнөөдрөөс хэвлэж авах боломжтой7 цаг 10 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх "Эхийн алдар" одон гардууллаа7 цаг 12 минутын өмнөГэр бүлийн хүчирхийллийн 99 дуудлага мэдээлэл бүртгэгджээ7 цаг 14 минутын өмнөБНХАУ-аас бараа захиалахад цахим залиланд өртөх эрсдэлтэйг анхааруулав7 цаг 16 минутын өмнөБНАСАУ Япон тэнгис рүү гурван пуужин харважээ7 цаг 19 минутын өмнөУИХ: Ажлын хэсгүүдийн хуралдаан болно7 цаг 25 минутын өмнөАлбан тушаалтнуудын хүнд суртал, ёс зүйтэй холбоотой 9 гомдлыг хянаж шийдвэрлэв7 цаг 27 минутын өмнөХотын дарга орлогч нараа ажлаас нь чөлөөлжээ7 цаг 28 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Дэлхийн шилдэг сургуульд Монголын оюутан залуус суралцахад дэмжлэг үзүүлэх ажлыг үргэлжүүлнэ7 цаг 36 минутын өмнөСонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэг үргэлжилнэ7 цаг 40 минутын өмнөӨ.Шижир “Багануур”-т белаз шахсан уу?7 цаг 46 минутын өмнөНалуу-Ухаа төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлнэ7 цаг 48 минутын өмнөЗасгийн газар ДЦС-уудын хүчин чадлыг өргөтгөх төслүүдийн талаар хэлэлцэж байна7 цаг 51 минутын өмнөCOVID-19: Хойд Солонгосын тохиолдлын тоо 2.9 саяд хүрлээ7 цаг 55 минутын өмнө
 Facebook Twitter Youtube