Ерөнхийлөгчийн ивээл дор “Нийтийн хөлбөмбөг” хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлнэ

5/ 14/ 2022    14 цаг 34 минут
Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт туссан нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, дэмжих зорилтууд болон “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд Ерөнхийлөгчийн ивээл дор “Нийтийн хөлбөмбөг” хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлнэ.

Монголын хөлбөмбөгийн холбооноос санаачилсан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит хөтөлбөрийн нээлт Д.Сүхбаатарын талбайд болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцлоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ үеэр хөлбөмбөгийн спорт нь олимпын наадмын адил хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл болдог, хамгийн олон хөгжөөн дэмжигчтэй “хаан спорт” гэдгийг онцоллоо.

“Нийтийн хөлбөмбөг” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хөлбөмбөгийн техник, уран чадварыг зааж сургах мэргэжлийн багш нарын тоо нэмэгдэж, энэ спортыг дэмжигч олон түнш байгууллага бий болно.

Мөн хөлбөмбөгөөр хичээллэгч хүүхэд, багачууд клубээрээ дамжуулан “Үндэсний шигшээ баг”-т тоглох, мэргэжлийн өндөр чансаатай тамирчид төрөн гарах, эх орныхоо нэрийг тив, дэлхийд дуурсгах үүд хаалга нээгдэнэ гэдэгт итгэж байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч илэрхийлэв.

“НИЙТИЙН ХӨЛ БӨМБӨГ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД:
  • Ерөнхий боловсролын сургуулиудын дунд охид, хөвгүүдийн ангилал бүхий “Мөрөөдлийн гоол” тэмцээнийг жил бүр зохион байгуулах;
  • Олон улсын тэмцээн зохион байгуулах стандарт хэмжээ, шаардлагыг хангасан хөлбөмбөгийн талбайг 21 аймаг, 9 дүүрэгт байгуулах;
  • Хөлбөмбөгөөр дамжуулан дэлхий дахинд үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг таниулах, хөлбөмбөгийн спортыг дэмжих “Хамтын ажиллагаа, түншлэл” хөтөлбөр хэрэгжүүлэх;
  • 21 аймаг, 9 дүүргийн шигшээ баг оролцдог “Үндэсний цом” тэмцээнийг өргөжүүлэх;
  • Ерөнхий боловсролын сургуулиудад “Дасгалжуулагч багшийн боловсрол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг ажлыг 2027 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Нүүрсний экспорт зургаа дахин буурчээ1 цаг 4 минутын өмнө“Улаанбаатар марафон-2022” гүйлтийн маршрут1 цаг 6 минутын өмнөАН-аас хүний эрхийн мэдрэмжгүй ЦЕГ-ын удирдлагуудыг чөлөөлөхийг шаардлаа1 цаг 31 минутын өмнөН.Тавинбэх: Цахилгааны үнэ нэмэх асуудлыг хойшлуулсан1 цаг 34 минутын өмнөЦЕГ: "Бэлтэс мөрөн” компанид мөнгөө өгөөд буцааж аваагүй 3000 орчим хохирогч байна2 цаг 11 минутын өмнөМҮОНРТ-ийн санхүүжилтийн ил тод байдал хангалтгүй байна гэж Аудит дүгнэв2 цаг 19 минутын өмнөАвтомашингүй өдрөөр нийтийн тээврийн 39 чиглэлд өөрчлөлт орно2 цаг 21 минутын өмнөКени, Казакстан улсын мэргэжлийн тамирчид марафонд оролцоно2 цаг 23 минутын өмнөӨнөөдөр дарс /wine/-ны өдөр2 цаг 32 минутын өмнөМандалговь-Даланзадгад чиглэлийн 305,1 км автозамд засвар хийнэ2 цаг 34 минутын өмнөЗГ: Иргэний хурууны хээгээ өгсөн супермаркет, гоо сайхны салонуудын датаг устгана2 цаг 56 минутын өмнө100 гаруй цаа цасны нурангид дарагдаж хорогджээ3 цаг 3 минутын өмнөЛ.Халтар: Шалгадаг хүн нь би биш, миний мөр цагаан3 цаг 5 минутын өмнөСармагчны цэцэг өвчин Ази тивд бүртгэгдлээ3 цаг 40 минутын өмнөБНХАУ-ын хоёр хот руу нислэг үйлддэг болно4 цаг 2 минутын өмнөБ.Болор-Эрдэнэ: Иргэд нэг паспортаа бүх платформд ашиглаж байна гэдэг нь мэдээллийн аюулгүй байдлын суурь боловсролгүйн шинж4 цаг 18 минутын өмнөЗэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээний аваргууд тодорлоо4 цаг 44 минутын өмнөДэлхийн эдийн засгийн чуулга уулзалт үргэлжилж байна4 цаг 45 минутын өмнөШивээхүрэн-Сэхээ авто замын боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг эхлүүлэв4 цаг 47 минутын өмнөЖолооч нараас сүүлийн 2 долоо хоног ковидын халдвар илрээгүй тул уртын тээврийг эхлүүллээ5 цаг 2 минутын өмнө"Орос-Монгол, Шинэ бодит байдлын түншлэл" чуулга уулзалт Улаан-Үд хотод болно5 цаг 28 минутын өмнөКоронавируст халдварын 89 шинэ тохиолдол бүртгэгджээ.5 цаг 40 минутын өмнө“МОНГОЛ УЛСЫН БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ”-ыг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд засгийн газраас томилсон ажлын хэсэг цахимаар хуралдлаа5 цаг 50 минутын өмнөӨнөөдөр Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 97 жилийн ой тохиож байна5 цаг 57 минутын өмнөАзийн наадмын сагсан бөмбөгийн урьдчилсан шатны тэмцээн хойшлогдлоо6 цаг 5 минутын өмнөТехаст бага сургуульд халдсаны улмаас 18 сурагч амиа алджээ6 цаг 20 минутын өмнөЭЕШ-ын суудлын хуваарийг өнөөдрөөс хэвлэж авах боломжтой6 цаг 25 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх "Эхийн алдар" одон гардууллаа6 цаг 27 минутын өмнөГэр бүлийн хүчирхийллийн 99 дуудлага мэдээлэл бүртгэгджээ6 цаг 29 минутын өмнөБНХАУ-аас бараа захиалахад цахим залиланд өртөх эрсдэлтэйг анхааруулав6 цаг 32 минутын өмнөБНАСАУ Япон тэнгис рүү гурван пуужин харважээ6 цаг 35 минутын өмнөУИХ: Ажлын хэсгүүдийн хуралдаан болно6 цаг 40 минутын өмнөАлбан тушаалтнуудын хүнд суртал, ёс зүйтэй холбоотой 9 гомдлыг хянаж шийдвэрлэв6 цаг 42 минутын өмнөХотын дарга орлогч нараа ажлаас нь чөлөөлжээ6 цаг 44 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Дэлхийн шилдэг сургуульд Монголын оюутан залуус суралцахад дэмжлэг үзүүлэх ажлыг үргэлжүүлнэ6 цаг 51 минутын өмнөСонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэг үргэлжилнэ6 цаг 55 минутын өмнөӨ.Шижир “Багануур”-т белаз шахсан уу?7 цаг 1 минутын өмнөНалуу-Ухаа төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлнэ7 цаг 3 минутын өмнөЗасгийн газар ДЦС-уудын хүчин чадлыг өргөтгөх төслүүдийн талаар хэлэлцэж байна7 цаг 6 минутын өмнөCOVID-19: Хойд Солонгосын тохиолдлын тоо 2.9 саяд хүрлээ7 цаг 10 минутын өмнө
 Facebook Twitter Youtube