Энэ мэдээ хуучирсан буюу 2022-05-16 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: Мухулай

5/ 16/ 2022    6 цаг 40 минут
 
Их Монгол улсын үеийн улс төрийн зүтгэлтэн, цэргийн ноён.

 

Мухулай бол Жалайр аймгийн Гүнгоогийн хөвгүүн бөгөөд 1170 онд төржээ. Тэрээр 1197 онд Чингис хаантай золгосноос хойш чин үнэн сэтгэлээр нөхөрлөж Тэмүжинтэй хамтран Монгол улсыг байгуулахын төлөө амь биеэ хайхралгүй зүтгэн тэмцэж явжээ. Тэрээр Монголын өндөрлөг дахь Тайчууд, Хэрэйд, Найман зэрэг олон аймгийг төвшитгөн дагуулах дайнд өөрийн биеэр оролцож олон удаа гавьяа байгуулжээ. Ийнхүү Чингис хаан Их Монгол улсыг байгуулсны сүүлээр гавьяа зүтгэлтнээ шагнах үед Боорчи, Мухулайн нэрийг хамгийн түрүүнд дурдсан бөгөөд Мухулайг зүүн гарын түмтийн ноён бөгөөд бүх цэргийг захирах улсын вангаар томилжээ.

Мухулай бээр 1211 оноос 1216 оны хооронд Чингис хааныг дагаж Алтан улсыг дайлах аян дайнд оролцжээ. 1211 онд Алтан улсын их жанжин Хушаху 40 түмэн их цэргийг дайчилж, Монголын цэргийг угтан байлдав. Хүлэг Мухулай Чингис хаанд дайны арга бодлогыг өргөж цэрэг жолоодон байлдсаны дүнд Хушахугийн 40 түмэн цэргийг нэг цохилтоор бут ниргэсэн байна. 1214 оны 4-р сард Чингис хаан Мухулайн удирдсан гол замын цэрэг, Өгэдэйн удирдсан баруун замын цэрэг, Хасарын удирдсан зүүн замын цэрэг, Алтан улсын дундад нийслэл Чжунду хотыг бүслэн хаав. Алтан улсын хаан байдал хүндэрснийг мэдэрч найрамдахыг гуйж гэрээ байгуулав. Гэтэл Монголын цэрэг ухраад 3 сар ч болоогүй байтал Алтан улс гэрээнээсээ тэрсэлж Монголд өргөсөн хот боомтоо эргүүлэн авахаар оролджээ. Үүнийг сонссон Чингис хаан ихэд хилэгнэж, 1215 онд Мухулай Го ванд зарлиг буулгаж Алтан улсын умард нийслэлийг байлдуулсан бөгөөд удалгүй эзлэн авч ялалтын эрчиндээ цэрэг урагшлан Алтан улсын Синчжунфу зэрэг чухал хотуудыг эзэлж мөн удалгүй Мухулай, Сүбээдэй, Самуха нарын удирдсан гурван замын их цэрэг Алтан улсын дундад нийслэл Чжунду хотыг эзлэн авав.

1217 онд Чингис хаан Мухулайг улсын вангаар дахин тунхаглаж өөрийн биеийг төлөөлөн бүх цэргийг захирах туг сүлдийг соёрхож Алтан улсыг мөхөөж, Умард Хятадыг захирах бүрэн эрхийг олгожээ. Тухайн үед Мухулай Го вангийн мэдэлд 23 мянган Монгол цэрэг, 20 мянган кидан цэрэг бас нэг бүлэг умард хятадын цэрэг байжээ. 1217-1223 он хүртэлх 7 жилийн хооронд Мухулай Го вангийн удирдсан их цэрэг Шаньдун, Хэбэй, Шаньси, Шэньси зэрэг олон газрын хот тосгоныг байлдан эзэлж Хатан голоос умардах өргөн уудам нутгийг Монголын эрхшээлд оруулжээ. 1223 онд Мухулай Наньцзин хотыг эзлэхээр өмнө зүгийг довтолж, Хатан голыг гэтлэн одоох Шаньси мужийн Вэньшуй сяний хязгаарт хүрч хүнд өвчнөөр нас нөгчжээ. Мухулай жанжин нас нөгчихийн өмнө өөрийн дүү Буха ноёныг дуудаж “Би улс гүрний төлөө зэр зэвсэг хөдөлгөж, 40 гаруй жил зүүнийг дайлж барууныг байлдан их үйлсийг бүтээхэд туслан зүтгэж явав. Гагцхүү Алтан улсын нийслэл Бяньцзин хотыг эвдэлж эс чадсандаа харамснам. Чи байлдан авахыг хичээгтүн” гэж гэрээслээд өөд болсон гэдэг. Тухайн үед насан сүүдэр 54-тэй бөлгөө. Их Юань улсын Шидбал гэгээн хааны үед “Шударга баатар” цолоор нэхэн өргөмжилжээ. Мухулайн хөвгүүн Бул эцгийн Го ван зэргийг залгамжилж Алтан улс болон Өмнөд Сүн улсыг сөнөөхөд үлэмж их гавьяа зүтгэл гаргажээ. (А.Пунсаг)

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ6 цагийн өмнөӨнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр6 цаг 39 минутын өмнөИх Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав6 цаг 49 минутын өмнөУлс төр дэх ураг садны хэлхээ буюу У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаяр УИХ-д нэр дэвшинэ7 цаг 10 минутын өмнөО.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ7 цаг 43 минутын өмнөИ.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй8 цаг 54 минутын өмнөАЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"9 цаг 26 минутын өмнөМонголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ9 цаг 29 минутын өмнө“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18Д.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо4 сар 23. 7:17Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?4 сар 23. 7:14Цаг агаарын мэдээ4 сар 23. 7:08Ж.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийдвэрлэв4 сар 23. 7:05С.Зоригийн хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардав4 сар 23. 6:56НЭРИЙГ НЬ АШИГЛАГЧ “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙЧҮҮД” ЦӨМ С.ЗОРИГИЙГ ТАЙВАН НОЙРСУУЛ…4 сар 22. 10:30Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 22. 10:27Р.Базарын баривчилгаанаас улс төрийн “үнэр” л ханхийгээд байна даа4 сар 22. 9:10Нэрд гарсан юмнуудад нэг ч өөдтэй “амьтан” байхгүй4 сар 22. 9:09АЖНАЙГ АЖИХАД: Монголын төр нүдгүй чихгүй мэт аашилсан Ажнайгийн ноёрхол бол хуулиар халхавчилсан хулгай мөнөөсөө мөн4 сар 22. 8:58Баабар: Сарлаг нядлах аргачлал4 сар 22. 8:09Өнөөдөр могой өдөр4 сар 22. 8:07Долоо хоногийн өрнийн зурхай4 сар 22. 8:04Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан байна4 сар 22. 8:00“…Улс төрийн санхүүжилт” гэвэл Р.Базар ч, банк ч биш, Монголбанкны дэргэдэх СМА буруудна4 сар 22. 7:56Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Тайландын Хаант Улсад албан ёсны айлчлал хийнэ4 сар 22. 1:00Улсын начин Б.Түвшинтөгс түрүүллээ4 сар 21. 18:12Б.Ням-Эрдэнэ хүрэл медалийн болзол хангалаа4 сар 21. 18:02Б.Ганхайч Азийн дэд аварга боллоо4 сар 21. 17:56Тодорхой тоймлоно-Долоо хоногийн тойм4 сар 21. 15:33Азийн аваргын тэмцээнийг Монголын жүдочид амжилттай эхлүүллээ4 сар 21. 11:09С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн талаар хэн юу ярьж байсан бэ4 сар 20. 14:23"Амгалан" Дулааны станцын эрчим хүчний үйлдвэрлэл 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.4 сар 19. 15:58Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.4 сар 19. 15:48Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55
 Facebook Twitter Youtube