Энэ мэдээ хуучирсан буюу 2022-05-16 нд нийтлэгдсэн байна.

Өнөөдөр зурах өдөр

5/ 16/ 2022    11 цаг 31 минут

Жил бүрийн 5 сарын 16-ыг олон улсын зурах өдөр болгон тэмдэглэдэг. 2008 оноос эхэлсэн зурах өдрийн гол зорилго нь “Дэлхийд урлагийн тухай сануулж, ямар нэгэн зүйл хийх”-ийг хүсэх, жилийн зөвхөн 1 өдөр урлагаар, тэр дундаа зурагт анхаарлаа хандуулах, зураг зурахыг уриалах, зураг үзэх, дурсан санах, ойлгох, хайрлахыг хүсэж, дэлхий даяар хэдэн сая хүн дуртай зургаа зураасай хэмээн зорьжээ.

Хүн төрөлхтөн хэлд орж, ярьж сурахаасаа ч өмнө зургаар өөрийгөө илэрхийлдэг байж. Үүнийг баталсан агуйн ханан дахь амьтад, жад, ан агнуур, хүнийг дүрсэлсэн зураг дэлхий даяар элбэг бий. Өнөөдөр бидэнд зургийн дэвтэр, харандаа, таблет зэрэг бодит зураг, урлаг бүтээхэд туслах орчин үеийн хэрэгслүүд олон болсон ч үүнээс өмнө зураг биднийг илэрхийлж, бие биетэйгээ ойлголцоход маш чухал үүрэгтэй байсан гэдэг түүхээс эхэлье.

2015 онд Өмнөд Африкийн алдарт Бломбосын агуйд хийсэн археологийн малтлагаар одоогийн бидний нэрлэдэг “чагт”-тай ижил төстэй дүрслэл бүхий жижиг чулууны хэлтэрхий олджээ. Сайтар судлахад 73,000 жилийн настай чулууны хэлтэрхий болохыг тогтоов. Хэлтэрхий дээр улаан хүрэн шавраар /байгалийн гаралтай, голын эрэг орчмын улаан хүрэн шавар, чулуун будаг/ чагтыг дүрсэлсэн ч ихэнх нь арилж, бүдгэрсэн байж. Гэсэн ч энэ бол хүн төрөлхтний илрүүлсэн хамгийн эртний зураг юм. Үүний дараа Франц, Австралиас олдсон 30,000 жилийн настай дээрхтэй ижил төстэй дүрслэлтэй чулууны хэлтэрхий олдворууд бий.

Дэлхийд мэдэгдсэн хамгийн эртний хадны зургийг 2017 онд Австралийн их сургуулийн докторант Басран Бурхан Индонезийн Сулавеси арлын Леан Тедон агуйгаас илрүүлжээ. Агуйн хананд бодит хэмжээтэй зэрлэг гахайг дүрсэлсэн бөгөөд сайтар судалсны эцэст 45,500 жилийн настай гэж тогтоосныг 2021 онд зарласан. Европын эртний агуйн хана, хадны сүг зураг зургууд МЭӨ 10000-3000 оны үед хамаарах бөгөөд ихэвчлэн амьдралын хэв маягаа дүрслэн зурсан байдаг бол Египетийн эртний сүг зургуудыг сүм хийдийн хананд дүрсэлсэн байна. Цаасыг зохион бүтээхээс өмнөх хүний түүх хад, агуйн хана, амьтны арьс, шавар ваар, модон банзан дээр дүрслэн зурдаг байлаа.

Цаас хаа сайгүй түгснээс хойш нүүрс, өнгөт шохойг ашиглаж байгаад алт, бэх алтаар зурсан зураг бүхий Бурхныг бүх хэлбэрээр алдаршуулсан шашны ном судрууд хүний зурах чадвар илүү хөгжсөнийг батална. 400-1300-аад оны сүүл хүртэл Ромын дараа үеийн бүтээлүүд Бурхныг алдаршуулж, Бурхны мэдээг олонд түгээх зорилгоор библи болон залбирлын номыг чимэглэхдээ бэх, алтаар гоёмсог зураг зурдаг нь тухайн үеийн чимэглэлийн гол хэлбэр болсон байв. Одоогийн орчин цагийн урлагийн бүтээлийг үнэ цэнэтэй болгосон цаг үе нь 1400-аад оны Италиас эрчимтэй эхэлсэн. Чухам энэ үеэс зураг жинхэнэ урлаг, урлагийн салбарын үндэс боллоо. Уран зураг, баримал, архитектурт суралцагсад эхлээд зураг зурахыг сурч, зургийн хэлбэрийг судлах, байгалийн болон хүний дүр төрхийг илүү бодит, тодорхой, уран нарийн дүрсэлж, сүм хийд, ордон, олон нийтэд зориулсан байшин барилгын дотор болон гадна талыг чимэглэх, олон том хэмжээний уран зураг чухам энэ үед байсан болохоор зургийн хамгийн эрэлттэй үе гэж тодорхойлдог. Энэ үеэс хүн төрөлхтөн зурахын сайхныг, уран зургийн гайхамшгийг мэдэрч, ойлгож, зурахаас илүүтэй том зүйлийг чухалчилдаг болсон.

Зураг зурах нь баруун, зүүн тархийг зэрэг хөгжүүлэх, дурсамжийг бататгах, асуудлыг шийдвэрлэх чадварыг нэмэгдүүлэх, стресс тайлах, сэтгэл хөдлөлөө илэрхийлэхэд тустай.

Өдрийг хэрхэн тэмдэглэх вэ? дуртай зургаа, сэтгэл хөдлөлөө, зүрх сэтгэлээ зургаар илэрхийлэх, хүүхэдтэйгээ хамт зураг зурах нь хүүхдийг хөгжүүлж байгаа хэрэг. Ямар нэгэн шаардлагад баригдалгүй чөлөөтэй сэтгэж, бодит амьдралаас бус сэтгэж зураарай, зураг заавал бодит, дэлхийн зүйл байх албагүй. Хэрхэн зурах учраа олохгүй байвал www.drawingday.org сайтаас санаанууд, зураг зурах зааврыг ч авч болно.

Зурах өдөр

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 цаг 46 минутын өмнөНҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ5 цаг 1 минутын өмнөЦэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна5 цаг 18 минутын өмнөСэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна5 цаг 23 минутын өмнөIDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна5 цаг 28 минутын өмнөУлаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна5 цаг 32 минутын өмнөЗурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр5 цаг 34 минутын өмнөМорьт эргүүл ажиллаж эхэллээ9 цаг 58 минутын өмнөЦ.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30
 Facebook Twitter Youtube