Энэ мэдээ хуучирсан буюу 2022-05-17 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: УНГЕРН фон Штернберг

5/ 17/ 2022    6 цаг 29 минут

Оросын цагаантны хөдөлгөөний төлөөлөгч, дэслэгч генерал
Эртний язгуурт Унгерн фон Штернбергийн удмын 18 дахь үеийн төлөөлөгч. 1885 оны 12 сарын 29-нд төрсөн. Ревелийн гимназийн III ангийг дүүргэж, хувийн дунд сургуульд сурсан. 1903-1905 онд Петербургийн усан цэргийн сургуульд сурч байгаад Орос-Японы дайнд явсан.1908 онд Павловын цэргийн дунд сургуулийг төгсөж Өвөр Байгалийн Аргуны, Алс Дорнодын Амурын  цэргийн хороодод алба хаасан. Тусгаар Монгол улсын цэрэгт алба хаахаар 1913 оны 8 сард Ховдод ирсэн ч консул В.Ф.Люба, хамгаалах цэргийн дарга нар татгалзсан тул хагас жил хиртэй хүлээгээд буцжээ. Дэлхийн нэгдүгээр дайнд гарамгай байлдан Георгийн загалмай тэргүүтэй 5 одон шагнагдаж, есаул цол хүртсэн. 1917 оны 11 сард Эрхүүд очиж Г.Семёновтай нийлэн  1918 оны эхээр Хайлаарын  комендантаар томилогдсон. 11 сард  хошууч генерал цол авч,    Азийн морин дивизийг Даурт эмхлэн байгуулсан. 1918оны  8  сарын 16-нд манж гүнжтэй гэрлэж, 1920 оны 9 сард гэрлэлтээ цуцлуулсан.

      1920 оны 10 сарын 1-нд “Азийн морин дивиз” хэмээх 800-аад цэргийг авч Монголын хязгаарт нэвтэрсэн. Хятад цэргийн эсрэг тэмцэхээр Богд хаантай харилцаж, арав, арван нэгдүгээр сард Хүрээг хоёр удаа дайрсан ч амжилт олоогүй.  Монголчуудаар хүчээ зузаатган  1921 оны 2 сарын 3-нд Хүрээнээс хятад цэргийг хөөж Чойр, Хаалганы байлдааныг амжилттай удирдсан учир Богд хааны зарлигаар Унгернд  ханы зэрэг дархан хошой чин вангийн хэргэм, Улсыг мандуулагч их баатар жанжин цол шагнаж, Г.Семёнов дэслэгч генерал цол олгосон.  Хятад цэргийн хүчийг задалж, Монголын автономит засаг сэргэн тогтоход Унгерн чухал үүрэг гүйцэтгэсэн ч цаашдын зорилго, үйл ажиллагаа нь Монгол орны байдлыг хүндрүүлж, үндэсний эв нэгдлийг бусниулах аюулыг буй болгосон юм.  
          Зөвлөлт Сибирьт довтлохоор 1921 оны 5 сарын хорьдоор Хүрээнээс хөдөлсөн  Унгерн, Резухиний захирсан бригадууд Монголын умард хилийн район,  зөвлөлтийн нутагт Монгол ардын журамт цэрэг, АДБНУ-ын цэрэг, Улаан цэргийн V армийн ангиудтай  удаа дараа байлдсан  ч  эцсийн зорилгод хүрч чадаагүй. Улаан цэрэгт шахагдсан Унгерн 8 сарын дундуур Монгол нутагт буцаж оров. Цагаан офицерүүд хуйвалдаан зохион байгуулснаар  Унгерн  Сундуй гүний  цэрэгт зугатан очсон ч монголчууд түүнийг  8 сарын 21-нд баривчлан К.К.Рокосовскийн  35-р хороонд тушаажээ. Барон Унгернийг Новониколавскт  олны өмнө шүүж 1921 оны  9 сарын 15-нд ЗСБНХОУ-ын Хувьсгалт цэргийн онцгой шүүхээс цаазаар авах ял оноон мөн өдөр гүйцэтгэсэн.
     Новосибирийн мужийн шүүхийн 1998 оны 9 сарын 25-ны хуралдаанаар барон Унгерн фон Штернбергийг цагаатгахаас татгалзсан байдаг. (Н.Хишигт)

Ашигласан ном зохиол

Белов Е.А., Барон Унгерн фон Штернберг. Биография, идеология. Военныепоходы. 1920-1921гг. М.: Издательство “Аграф”, 2003
Белое движение. Исторические портреты. (Составитель А.С.Кручинин).М.: Издательство АСТ, 2014.
Кузьмин С.Л.,История барона Унгерна: опыт реконструкции. (Редакторы: О.Батсайхан, А.Р.Ефименко). М.:Товарищество научных изданий КМК, 2011.
Першин Д.П., Барон Унгерн, Урга и Алтанбулак. Записки очевидца о смутном времени во Внешней (Халхаской) Монголии в первой трети ХХвека. (Подготовка текста, вступительный очерк, послесловие и комментарии И.И.Ломакиной).  Самара.: Издательский дом “Агни”, 1999.
Юзефович Л.А., Самодержец пустыни. (Феномен судьбы барона Р.Ф. Унгерн-Штернберга). М.: Эллис лак,  1993,
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...30 минут 47 секундын өмнөЭрдэнэтийн овоолго: “Зэс эрдэнийн хувь”-ийн хувьцаа эзэмшигчид өөрчлөгджээ32 минут 42 секундын өмнөЗүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23
 Facebook Twitter Youtube