Энэ мэдээ хуучирсан буюу 2022-05-17 нд нийтлэгдсэн байна.

Өнөөдөр дэлхийн цусны даралт ихсэхтэй тэмцэх өдөр

5/ 17/ 2022    10 цаг 35 минут
Жил бүрийн 5-р сарын 17-ыг “Дэлхийн цусны даралт ихсэхтэй тэмцэх өдөр” /World Hypertension Day/ болгон тэмдэглэдэг аж. Энэ нь зөвхөн энэ өвчний аюулыг ярих өдөр биш бөгөөд харин энэ өвчинтэй тэмцэх, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар сурталчилгаа хийх боловсролын өдөр гэж ойлговол зүйтэй.
Тус өдрийг 2005 онд “Дэлхийн цусны даралт ихсэхтэй тэмцэх лиг”-ээс /World Hypertension League/ санаачилсан бөгөөд тус өвчний өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, түүнийг тойрсон асуудлуудын талаарх мэдлэгийг нэмэгдүүлж, олон хүнийг уг өвчний аюулаас урьдчилан сэргийлэх зорилготой. Эхний жилийн үйл ажиллагааг “Цусны даралтын хэмжээгээ мэд” уриан дор зохион байгуулж 24 орны эрүүл мэндийн байгууллагууд нэгдэн оролцсоноор асар өндөр үр дүнтэй болж байсан бөгөөд үүнээс хойш жил бүр уг өдрийг тодорхой уриан дор тэмдэглэх болжээ. 2022 оны тус өдрийг "Цусны даралтыг зөв хэмжиж, хяналтандаа байлгаж, урт наслаарай" /Measure Your Blood Pressure Accurately, Control It, Live Longer/ уриан дор дэлхий даяар ялангуяа бага болон дунд орлоготой улс, бүс нутгуудад зохион байгуулж тус өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэгийг ард иргэдэд олгон, цусны даралтаа зөв хэмжих аргуудыг заахад анхаарлаа хандуулна.
Энэ өдөр дэлхийн өнцөг бүрт эрүүл мэндийн салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран хүн амын дунд артерийн гипертензи буюу даралт ихсэх өвчин, түүний хор уршиг, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн талаар мэдээлэл өгч олон нийтийн арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай болжээ.
Статистик судалгаанаас харахад дэлхий дахинаа арван хүн тутмын 3 нь, харин Монгол улсад хүн амын 40-өөс дээш насны 4 хүн тутмын нэг нь Артерийн даралт ихсэх өвчнөөр шаналж байна.
Ойролцоогоор 1.8 тэрбум даралт ихсэх өвчтэй хүний 50 орчим хувь нь энэ өвчний талаар тодорхой ойлголтгүй явдаг ба цусны даралтаа хэвийн байлгахын тулд эмчилгээний ямар нэгэн арга хэмжээ огт авалгүй явдаг гэсэн тоо баримт байдаг ажээ.
Цусны даралт ихсэх өвчний гол хүндрэл бол тархинд цус харвах эмгэг билээ. Монгол орон тархинд цус харвах эмгэгээр Дэлхийн 210 гаруй орноос 1-2 БАЙР-ыг эзэлдэг (ДЭМБ, 2017 он). Цусны даралт ихсэх өвчний эрсдэлт хүчин зүйлийн нэг бол хоол хүнсэндээ ДАВС-ыг хэтрүүлэн хэрэглэх дадал зуршил юм.
Хүн өдөрт давсыг 6 гр-аас дээш хэмжээгээр хоол хүнсэндээ хэрэглэхэд цусны даралт ихэсдэг болохыг эрдэмтэд нотолжээ. Монгол хүн хоол хүнсэндээ өдөрт дундажаар 10-12 гр давс хэрэглэж байна (ЭМЯ, 2014). Энэ нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж хэмжээнээс (6 гр-аас ихгүй) 2 дахин их үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл 10 хүн тутмын 8 нь давсыг хэтрүүлэн хэрэглэдэг гэсэн үг.
Давсыг хэтрүүлэн хэрэглэхэд яагаад цусны даралт ихэсдэг вэ? Артерийн судсаар урсаж буй цус ханандаа үзүүлэх даралтыг бид цусны даралт хэмээн ойлгоно. Хэвийн үед артерийн судсанд агуулагдаж буй цус ханандаа үзүүлэх даралт 120/80 мм.муб байдаг. Бид хөл гараа гэмтээх үед үрэвслийн улмаас эд эс завсар шингэн хуримтлагдан хавагнаж хавддаг. Энэ үед давстай хар цайгаар боолт хийхэд хаван буурдаг. Яагаад гэвэл давс ихтэй уусмал усыг өөртөө татах шинж чанартай учраас тэр юм.
Хоол хүнсэндээ давс ихээр хэрэглэхэд цусанд агуулагдах давсны хэмжээ нэмэгдэнэ. Цусанд агуулагдах давсны агууламж их байвал усыг өөртөө татаж эргэлдэх цусны хэмжээ ихэсдэг. Улмаар судасны хананд үзүүлэх даралт нэмэгдэж цусны даралт ихэсч эхэлнэ. Цусны даралт тогтмол ихэссэнээр цусны даралт ихсэх өвчин бий болдог.
Монгол хүн яагаад давсыг хэтрүүлэн хэрэглэх хандлагатай болов? Монгол орон эрс тэс уур амьсгалтай, далайн түвшнээс дээш 1,500м өндөр, агаарын чийгшил бага зэрэг онцлог нь бие организм хөлөрч усаа гадагшлуулах хандлагатай байхыг үгүйсгэхгүй. Бие организмд ус баригдахгүй гадагшлах нь үл ялиг цусны даралт буурах, ядарч сульдах, тамирдах хандлага их байж болох юм. Энэ онцлогт Монгол хүн дасан зохицохын тулд давсыг хэтрүүлэн хэрэглэх дадал зуршил бий болох магадлалтай юм.
Иймд бид хоол хүнсэндээ давсыг хэвийн хэмжээнд хэрэглэж сурах нь маш чухал. Тухайлбал, өдөрт хэрэглэх давсны хэмжээг 10 граммаас 6 гр болгон бууруулахад тархинд цус харвах эмгэгээр нас барах эрсдэл 16%, зүрхний ишеми өвчнөөр нас барах эрсдэл 12% буурдаг болохыг тогтоосон. Ийм учраас бид эргэлдэж буй цусны хэмжээг нэмэгдүүлнэ хэмээн давсыг хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Харин давсыг хэтрүүлж биш зохистой хэвийн хэмжээнд хэрэглэхийг урьтал болгох ёстой. Танд эрүүл энхийг хүсэе!
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ6 цаг 31 минутын өмнө“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон6 цаг 57 минутын өмнөЦасан болон шороон шуурга шуурна7 цаг 24 минутын өмнөЦ.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна7 цаг 52 минутын өмнөЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй8 цаг 19 минутын өмнөД.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна8 цаг 23 минутын өмнөАрабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав8 цаг 26 минутын өмнөЭрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!8 цаг 29 минутын өмнөХуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө8 цаг 30 минутын өмнөПрокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй боллоо4 сар 15. 7:31УИХ-ын гишүүд өнгөрсөн дөрвөн жил тойрогтоо хэр ажилласныг дүгнэнэ4 сар 15. 7:28Ц.Элбэгдорж: “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан схемийг Монголбанкны ерөнхийлөгч байсан Н.Золжаргалаас асуу л даа4 сар 15. 7:26Чөлөөт бөхийн Ази тивийн аваргаас манай тамирчид ганзага дүүрэн байна4 сар 15. 7:26Улаанбаатарт өдөртөө +12...+14 градус дулаан4 сар 15. 7:03Зурхай: Байшингийн суурь тавихад муу өдөр4 сар 15. 7:00Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”4 сар 15. 6:58
 Facebook Twitter Youtube