Энэ мэдээ хуучирсан буюу 2022-05-18 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: Несторын шашин

5/ 18/ 2022    6 цаг 40 минут
V зуунд үүсч Монголын тэгш өндөрлөгт дэлгэрсэн Загалмайтны шашны нэгэн урсгал.

Несторын шашин нь Византийн эзэнт гүрний Эфес хотноо 431 онд болсон Загалмайтны шашны их чуулганаар тус улсын нийслэл хот Константинополийн тэргүүн хамба Нестор хэмээгч Христийг хоёр мөн чанартай бурханлаг шинжтэй хүмүүн байсан хэмээн өөрийн үзэл бодлыг хамгаалсан ч ялагдаж улмаар энэхүү шашны чиглэл үүссэн байна. Эфесийн их чуулганаар несторын шашныг тэрс үзэл хэмээн үзэж, үл тэвчих бодлого явуулснаар тус шашин Византийн эзэнт гүрний нутгаас халин гарч Ойрхи Дорнод, Дундад Азид тархжээ. Улмаар Дундад Азиас Торгоны их замаар дамжин Монгол овог аймгуудын дунд X-XI зуунд дэлгэрсэн байна. Үүнд согдууд гол үүрэг гүйцэтгэжээ.

Монгол овог аймгуудаас анхлан Орхон голын хөндий, Байгал нуурын зүүн өмнөд биед оршиж байсан хэрэйдүүд 1007 онд несторын шашинд орж, тэдний дараа өнөөгийн Ордос хавьд төвлөрч байсан Онгуд, Орхон голын өрнө этгээдэд Найман, Байгал нуурын өмнөдөд Мэргэд зэрэг аймгууд уг шашинд орсон байна.

Монгол угсааны Хэрэйд, Найман, Мэргэд, Онгуд нарын дунд дэлгэрсэн несторын шашны сүсэгтнүүд болон тэдний ахуй амьдралын тухай Мөнх хааны хүрээнд хагас жил гаруй болсон Францын вангийн элч, католик шашны францискан ёсны гэлэн Вильгельм Рубрук “Дорнод этгээдэд зорчсон нь” хэмээх номондоо тэмдэглэсэн байдаг.

Их Монгол улс байгуулагдсанаас хойш Чингисийн алтан ургийнхан Хэрэйд, Найман, Онгуд нартай ураг төрлийн холбоотой болсон байна. Тухайлбал: Монголын их хаан Мөнх, ХубилайАригбөх болон Ил хаант улсыг үндэслэгч Хүлэгү нарын эх Толуйн хатан хэрэйд гаралтай Сорхугтани бол Монголын нестор шашинтны томоохон төлөөлөгч юм. Мөн Ван ханы ач охин, хожим нь 1258-1265 оны хооронд Хүлэгү хааны их хатан болсон Тогос (Докуз) болон Өлзий хатад, их хаан Өгэдэй, Гүюг нарыг нас барсны дараа төр барьж байсан Мэргэдийн Дөргэнэ, Ойрадын Огул Хаймиш зэрэг их хатад несторын шашинтай байжээ. Мөн 1251-1265 оны хооронд Цагаадайн улсын төрийн барьж байсан Эргэнэ хатан несторын шашинтай байв. Тэрбээр Ойрадын Төрэлчи хүргэн, Чингис хааны охин Цэцээхэн хоёрын дундаас гарсан бөгөөд Хүлэгү хааны хатан Өлзийн төрсөн эгч нь ажээ. Мөнх хааны хатан несторын сүмд идэвхтэй явж, сүсэгтнүүдэд бэлэг хүртээдэг байсан тухай Рубрук бичиж үлдээсэн байдаг. Тэрбээр Мөнх хааны гэр бүлийн хамт загалмайтны шашны баярт оролцож байсныг харсан тухайгаа тэмдэглэсэн байдаг бөгөөд их хааны хүүг несторын санваартан өсгөж хүмүүжүүлсэн тухай мэдээлсэн байдаг.

Бүх шашинд адил тэгш хандах монгол их хаадын төрийн бодлогын үрээр их гүрний хэмжээнд несторын шашин сүм дуганаа барих, сүсэгтнийхээ хүрээг тэлэх замаар хөгжих боломжтой болсон байна. Тухайлбал: 1230-аад оны үед несторын шашны тэргүүн Симеон Раббан-ата монгол жанжны зөвшөөрлөөр исламын шашинт Азербайжаны нутагт несторын шашны сүм байгуулж, загалмай босгож байв. Цагаадайн улсын нутаг дэвсгэр болох Долоон голын нутаг болон Кульжийн хязгаараас XIII-XIV зууны үед хамаарах сири бичигтэй несторын шашны оршуулгын хөшөө чулуу 1886, 1902 онд тус тус олдсон байна. Эдгээр хөшөө чулуунаас гадна несторын шашны суурингууд Долоон голын сав газарт байсныг олж тогтоожээ.

Монголын эзэнт гүрэн задарснаас хойш несторын шашны сүм, дуганууд устаж, монголчуудын дунд эзэлж байсан байр сууриа алдсан байна. (Ц.Энхчимэг) 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ8 цаг 30 минутын өмнөМонгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ8 цаг 41 минутын өмнө“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube