Энэ мэдээ хуучирсан буюу 2022-05-18 нд нийтлэгдсэн байна.

Ц.Даваасүрэн: Манай улс хамгийн их өртэй 10 улсын нэг болсон

5/ 18/ 2022    15 цаг 45 минут

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: -Манай улс хамгийн их өртэй 10 улсын нэг болсон. Монгол Улсын нийт өр 33 тэрбум ам.доллар гэж байна. Үүн дотор Оюутолгойн өр хэд байна вэ. Засгийн газрын 8.4 тэрбум ам.долларын өрөнд төрийн өмчит компаниудын өр орж байгаа юу?

Сангийн сайд Б.Жавхлан: -Төрийн өмчит компаниудын өр Засгийн газрын өрөнд шууд тооцогдоггүй. Хуулиараа зөвхөн Засгийн газрын баталгаатай өр нь Засгийн газрын өрөнд тооцогддог. Тиймээс Оюутолгойн өр Засгийн газрын өрөнд тооцогдохгүй. Монгол Улсын нийт өрөнд тооцогдож байгаа. 

Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очир: -Монголбанкнаас авсан мэдээллээр Оюутолгойн өр 2021 оны байдлаар 12.3 тэрбум ам.доллар байгаа. Энэ зээл компани хоорондын зээл гэдэг байдлаар бүртгэгдээд явж байна. Засгийн газраас баталгаа гаргаж өгч авахуулсан МИАТ, "Эрдэнэс Монгол", Хөгжлийн банкны өр Засгийн газрын өрөнд тооцогдож байгаа. 2012 онд авсан онгоцны үлдэгдэл 35 тэрбум төгрөг, Хөгжлийн банкны авсан "Самурай" бондын 30 тэрбум иен, БНХАУ-ын Хөгжлийн банкнаас авсан зээлийн үлдэгдэл 77 тэрбум төгрөг, "Эрдэнэс Монгол" компанийн 26 тэрбум төгрөгийн өр Засгийн газрын өрөнд тооцогдож байна. Засгийн газрын өр гэж ямар өрийг хэлэх вэ гэдгийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд "Засгийн газар, аймаг, нийслэлээс бусдын өмнө хүлээсэн төлбөр, хууль болон гэрээнд заасны дагуу гаргасан Засгийн газрын өрийн баталгааны дүнг Засгийн газрын өр гэнэ" гэж заасан байдаг. Засгийн газраар баталгаа гаргуулахгүйгээр авсан төрийн өмчит компаниудын өр Засгийн газрын оронд тооцогдохгүй. Монгол Улсын оронд тооцогдож байгаа гэсэн үг. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: -Засгийн газар баталгаа гаргаагүй л бол төрийн өмчит компаниудын өрийг Засгийн газрын өрөнд тооцохгүй гэж хууль гаргачихаад түүнд итгээд сууж болохгүй. Олон улсын аргачлалаараа төрийн өмчит компаниудын өр Засгийн газрын өрөнд тооцогддог. Өөрсдийгөө хуурсан хууль гаргачихаад Монгол Улс дэлхий дээр ганцаараа юм шиг байж болохгүй. Олон улсын аргачлалаар тооцвол манай улсын өрийн харьцаа замбараагаа алдсан. Дампуурах хэмжээндээ хүрсэн.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг "Шувуу" ажиллагааны хүрээнд баривчлан авчирлаа4 сар 24. 10:57Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18Д.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо4 сар 23. 7:17Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?4 сар 23. 7:14Цаг агаарын мэдээ4 сар 23. 7:08Ж.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийдвэрлэв4 сар 23. 7:05С.Зоригийн хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардав4 сар 23. 6:56НЭРИЙГ НЬ АШИГЛАГЧ “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙЧҮҮД” ЦӨМ С.ЗОРИГИЙГ ТАЙВАН НОЙРСУУЛ…4 сар 22. 10:30Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 22. 10:27Р.Базарын баривчилгаанаас улс төрийн “үнэр” л ханхийгээд байна даа4 сар 22. 9:10Нэрд гарсан юмнуудад нэг ч өөдтэй “амьтан” байхгүй4 сар 22. 9:09АЖНАЙГ АЖИХАД: Монголын төр нүдгүй чихгүй мэт аашилсан Ажнайгийн ноёрхол бол хуулиар халхавчилсан хулгай мөнөөсөө мөн4 сар 22. 8:58Баабар: Сарлаг нядлах аргачлал4 сар 22. 8:09Өнөөдөр могой өдөр4 сар 22. 8:07Долоо хоногийн өрнийн зурхай4 сар 22. 8:04
 Facebook Twitter Youtube