Энэ мэдээ хуучирсан буюу 2022-05-19 нд нийтлэгдсэн байна.

Өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зүрх, судасны өвчнийг эрт илрүүлэх үзлэг хийнэ

5/ 19/ 2022    6 цаг 54 минут

Дэлхийн Өрхийн эмч нарын өдрийг тохиолдуулан өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өрхийн эмч нар зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг хийнэ.

Уг арга хэмжээний хүрээнд иргэдийн эрүүл мэндийг асуумжаар үнэлэн, артерийн даралт хэмжин, сахар, холестерин үзэх шинжилгээ, зүрхний бичлэг хийх бөгөөд биеийн бүтцийг оношилж, зөвлөгөө өгөх аж.

Энэ тухай Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны ерөнхийлөгч С.Ламбаа "Өрхийн эрүүл мэндийн төв гэдэг бол иргэнд нийтийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэж байдаг чухал бүтэц юм. Энэ бүтцийн хүрээнд нийт аймаг, нийслэл, хот тосгонд 206 өрхийн эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвийн 19 салбар гээд нийт 225 тогтолцооны байгууллага ажиллаж байна.

Бид удаа дараа өрхийн эрүүл мэндийн төвүүдийг стандартын дагуу бүрэн эмч нараар хангахыг шаардаж байгаа. Одоогоор 20 хүний гүйцэтгэх ажлыг аравхан хүн гүйцэтгэж байгааг хэлье.

Өнөөдөр буюу тавдугаар сарын 19-ний өдөр Дэлхийн Өрхийн эмч нарын өдөр тохионо. Энэ өдрийг тохиолдуулан маргааш Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 10:00-14:00 цагийн хооронд үзлэг хийх арга хэмжээг зохион байгуулна.

Мөн ирэх амралтын өдрүүдэд Налайх дүүрэгт ӨЭМТ-ийн тамирчид волейбол, сагсан бөмбөгөөр өрсөлдөх тэмцээнийг зохион байгуулж байгаа.

Бид энэ өдрийг аль болох бүтээлчээр, хамт олныхоо урам зоригийг сэргээсэн, эмч нарын нэр хүндийг сэргээсэн үйл ажиллагааг явуулахыг зорьж байна.

Мөн тэрбум мод хөдөлгөөнд ӨЭМТ-ийн бүх ажилчид хамрагдаж нийт 9,000 мод тарих зорилт тавих ажиллаж байна” хэмээн ярилаа.

Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны УЗ-ийн Нарийн бичиг Ж.Алтантуул "Маргаашийн үйл ажиллагаа "Өрхийн эмч таны зүрхэнд" уриатайгаар зохион байгуулагдана.

Зөвхөн 2021 оны статистик үзүүлэлтийг харахад, нийт нас баралтын 32.8 хувийг зүрх судасны өвчин дангаараа эзэлж байна. Өөрөөр хэлбэл, зүрх судасны өвчнийг эрт илрүүлж эмчлэх арга хэмжээ авахгүй бол тархины цус харвалт болон зүрхний шигдээсийн хүндрэлээр нас барах тохиолдол их байгаа юм.

Бид тус арга хэмжээний үеэр тухайн хүнд зүрх судасны өвчний ямар эрсдэл байгаа болон цаашид юун дээр анхаарах вэ гэдэг дээр үзлэг зөвлөгөө өгөх юм. Иймд иргэд өргөнөөр оролцохыг уриалж байна” гэсэн юм.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ5 цаг 22 минутын өмнөЦ.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо6 цаг 29 минутын өмнө"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18
 Facebook Twitter Youtube