Энэ мэдээ хуучирсан буюу 2022-05-19 нд нийтлэгдсэн байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “сахал” Д.Эрдэнэбилэгтэй “гар барьсан” уу

5/ 19/ 2022    6 цаг 56 минут

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “сахал” Д.Эрдэнэбилэгтэй “гар барьсан” уу

     

 

 

Хөгжлийн банкны чанаргүй зээлийн гуравны нэг хувь нь буюу 509 тэрбум төгрөг нь Худалдаа хөгжлийн банкинд  / ХХБ / харьяалагддаг. Учир нь ХХБ гэсэн нэг “эзэн”-тэй “Кью Эс Си” 74.9 сая ам.доллар, “Хөтөл цемент шохой” 103 сая ам.долларын зээл авсан ч төлөлт хийгээгүй . Тиймээс Засгийн газраас ХХБ буюу Д.Эрдэнэбилэг Хөгжлийн банкинд 509 тэрбум төгрөгийн өртэй хэмээн мэдээлсэн. Сангийн сайд Б.Жавхлан өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдээлэлдээ “Кью Эс Си” компани 60 тэрбум төгрөгийн өр төлнө хэмээн мэдэгдсэн. Ингээд тооцвол ямартай ч 440 орчим тэрбум төгрөгийн өр ХХБ төлөөгүй байна. Хөгжлийн банкны хувьд өнөөдрийн байдлаар нийт чанаргүй зээлээсээ 200 орчим тэрбум төгрөгийн өр барагдуулалт хийсэн. Зургадугаар сарын сүүлч гэхэд 200 гаруй тэрбум төгрөг,  оны эцэст 800 орчим тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдэж байж дампуурлаас мултарч чадна хэмээн Сангийн сайд хэлсэн. Гэвч энэ зээлийг барагдуулах хамгийн боломжит хувилбар нь Төрийн өмчит компаниудын авсан 600 орчим тэрбум төгрөг гэж харагдаж байгаа ч Засгийн газар ийм хэмжээний мөнгө төлөх байтугай байна.

Харин хамгийн том зээлтэй гэгдэж буй Худалдаа хөгжлийн банкны хувьд “Эрдэнэт үйлдвэр”-ийг ОХУ-ын “Ростех” корпорациас авахад шилжүүлсэн мөнгөө “Кью Эс Си” компанийн өрөнд суутгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж буй. Энэ тухайгаа ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг  “Улаанбал” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн. Тэрбээр “Эрдэнэтийн 49 хувийг “РосТех” компаниас худалдаж авахад Худалдаа хөгжлийн банкнаас гаргасан хөрөнгийг “Кью Эс Си” компанийн зээлийн суутгалд оруулсан гэж ойлгоод өргүй болсон гэж бодож байсан. 2018 оны нэгдүгээр сард гарсан Засгийн газрын 7 дугаар тогтоолд Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой зээлийн асуудлыг “Кью Эс Си” компанийн өрөнд суутгах тухай бий. Мөн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 2 дугаар сарын 18-ны шийдвэрээр Төр Эрдэнэтийн 49 хувийг эргүүлэн авсан тохиолдолд Худалдаа Хөгжлийн банкинд төлөх ёстой гэж бий” хэмээн хэлээд Засгийн газрын тогтоол, ҮХЦ-ийн шийдвэрийн хуулбарыг үзүүлж байлаа.  Гэхдээ өнөөдөр Засгийн газрын зүгээс ч Худалдаа хөгжлийн банкны зүгээс ч яг хэдэн төгрөгийг хэрхэн шилжүүлэх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Сангийн яамнаас 12 зээлдэгчийн 1.2 их наяд төгрөгийн зээлийн багцыг  хэрхэн шийдвэрлэх талаар Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцүүлнэ гэж байсан ч нийтэд ил болсон мэдээлэлд энэ тухай байсангүй.

Засгийн газар Худалдаа хөгжлийн банкинд ямар хэмжээний өртэй вэ?

 

 

 

“Эрдэнэт үйлдвэр”-ийг ОХУ-ын “Ростех” корпорациас авсан ХХБ-ны эх үүсвэр болох 400 сая 270 мянган ам.долларыг Худалдаа хөгжлийн банк “Засгийн газар, Монголбанк, Хөгжлийн банк, Худалдаа хөгжлийн банкны барьцаагүй зээл” гэсэн дөрвөн эх үүсвэрээс бүрдүүлсэн байж болзошгүй. Үндсэн эзэн болох Худалдаа хөгжлийн банкнаас барьцаагүйгээр 111.2 сая ам.доллар,  Хөгжлийн банкнаас 71.3 сая ам.доллар зээлсэн Кью Эс Си, 61.2 сая ам.доллар зээлсэн “Хөтөл” компанийн мөнгө  гээд 49 хувь болох 400 сая 270 мянган ам.долларын 72.4 хувь нь төрөөс, 27.6 хувь нь Худалдаа хөгжлийн банкнаас гарсан хэмээн 2019 онд Ерөнхий сайд Л Оюун-Эрдэнэ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байхдаа олон нийтэд танилцуулсан.

Ерөнхий сайдын хэлснээр тооцож үзэхэд ХХБ-ны 27.6 хувь нь 111.2 сая ам.доллар. Өнөөгийн ханшаар тооцвол 330 тэрбум гаруй төгрөг. Өөрөөр хэлбэл, нийт өр 440 тэрбум төгрөг үлдсэн гэж тооцвол наад зах нь 75 хувь нь.

Ингээд харвал Хөгжлийн банкны 1.7 тэрбум төгрөгний чанаргүй зээлийн активын 1 тэрбум орчим  төгрөг нь Засгийн газарт ногдох нь. Засгийн газар үнэндээ дуулиан үүсгэж 26 компани цоллосон ч эцсийн дүндээ “шаварт унасан шарын эзэн” болж таарах шив.

Худалдаа Хөгжлийн банк түүний эзэн Д.Эрдэнэбилэгийн хувьд энэ бүхнийг мэдэж байгаа учраас “Хэлэлцэж л байна. Болох биз дээ” хэмээн хээвнэг хэлсэн биз .

Төр хувийн хэвшлийн худалдаж авсан үл хөдлөх хөрөнгийг минийх гээд авчихсан юм чинь хуулийн дагуу мөнгөө төлөх л ёстой. Одоогоор Засгийн газар өрөө төлсөн, төлөх эсэх тухай тодорхой хариулт өгөөгүй л байна.

Засгийн газрын тогтоол хаачив?

 

 

 

ХХБ-ны эзэн Д.Эрдэнэбилэгийн хэлснээр Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан гэх  “Монголиан коппер корпорейшн” компанид төлөх төлбөрөөсөө “Кью Эс Си”-гийн өрөнд суутгах тухай тогтоол 2018 оны нэгдүгээр сарын 4-нд гаргасан. Энэхүү долдугаар тогтоол нь Засгийн газрын нээлттэй мэдээлэлд алга. Гэхдээ Д.Эрдэнэбилэг гэж хүнд хуулбар нь байгаа учраас ямартай ч ийм тогтоол гаргасан нь үнэн гэж болно.  Хуурамчаар үйлдэж, хар нэр зүүхгүй нь тодорхой. Тухайн үед Засгийн газрын тэргүүн нь өнөөдрийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Сангийн сайд нь Ч.Хүрэлбаатар байсан. Чухам энэ асуудлыг хариуцаж ажиллаж байсан ЗГХЭГ-ын дарга нь өнөөдрийн Ерөнхий сайд. Буух эзэн буцах хаягтай тогтоол.

Засгийн газрын тогтоолоос гадна ҮХЦ-ийн шийдвэр бий. “Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмэт ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн мэдэлд авсан тохиолдолд “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн ОХУ-ын “Ростех” корпорацид уг 49 хувийн энгийн хувьцааг авахад зарцуулсан төлбөрийг төлж барагдуулах үүрэгтэйг дурдсугай” хэмээн цагаан цаасан дээр хараар бичжээ. Тэгэхээр Засгийн газар хүлээсэн үүргээ биелүүлэх нь ойлгомжтой. Эх сурвалжийн мэдээлснээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд Худалдаа хөгжлийн банк буюу “сахал Д.Эрдэнэбилэг”-тэй өнгөн дээрээ тэмцээд байгаа мэт харагдавч, нэгэнт буланд шахуулсан учраас тохиролцохоос аргагүй байдалд хүрчээ. Хэдийгээр Худалдаа хөгжлийн банк нь “Кью Эс Си”-гээс эхлээд төрөөс зээлэхийг нь зээлээд авахыг нь аваад компани хооронд гүйлгэсээр байсан ч Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын төрийн өмчит компаниас худалдаж авсан нь үнэн. Аваад ирсэн хувийг нь Засгийн газар авсан нь бас үнэн. Хэрвээ Засгийн газар 49 хувийг авсан бол ОХУ үнэгүй өгөхгүйгээс хойш мөнгөө төлөөд аваад ирсэн хувийн хэвшилд өрөө төлөх л ёстой.

Засгийн газар ханцуй дотроо тохиролцсон уу

     

 

 

   2012 оноос яригдсан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын тал худалдаж авах процесст дэлхийд тэргүүлэх хуулийн компаниуд оролцож, 2016 оны сонгуулийн өмнөхөн гарын үсэг зуралцсан. Өөрөөр хэлбэл дөрвөн жил гаруй энэ ажил үргэлжилж, 2016 онд мөнгөө шилжүүлсэн гэдгийг ХХБ-ны удирдлагууд хэлдэг. Харин энэ үед Монгол Улсын төрд мөнгө байсан уу гэвэл асуултын тэмдэг. Гэхдээ өнөөдөр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Худалдаа хөгжлийн банкинд өнөөх 110 гаруй сая ам.долларыг төлнө гэвэл ахиад асуултын тэмдэг. Чадахгүй нь тодорхой.

Засгийн газрын баталгаатай Самурай бондын 30 тэрбум иен буюу 713 тэрбум төгрөгийг төлөх гэж хэрхэн бажга авч байгааг та ч, би ч харж буй.  Гэтэл ирэх жил ахиад Евробондын 500 сая, Гэрэгэ бондын 540 сая  ам.доллар хүлээгдэж байна. Засгийн газар төлнө гэж биш хойшлуулна, бага хүүтэй бондоор солино гэж төлөвлөж байгаа нь Сангийн сайдын мэдэгдлүүдээс анзаарагдсан. Зөвхөн нийт зээлүүдийнхээ хүүнд Засгийн газар ирэх жил 1 их наяд төгрөг төлнө. Тэгэхээр Засгийн газар Худалдаа хөгжлийн банкны онцлоод байгаа 111 сая ам.долларыг төлчихнө гэж бардам хэлж чадахгүй. Гэхдээ суутгахын тулд ХХБ-тай заавал гар барилцах шаардлагатай . ХХБ үүнийг мэдэх учраас дуудсан цаг бүрт нь гүйж очоод хэлэлцээрийн ширээний ард суухгүй байгаа бололтой. Тиймээс л доод шатанд нь биш дээд шатанд нь ханцуй дотроо тохиролцох ажиллагаа аль хэдийнэ хийгдсэн гэдгийг эх сурвалж хэлж байгаа юм .

Гол нь Ерөнхий сайдын хувьд ХХБ тэр тусмаа Д.Эрдэнэбилэгийг ялсан мэт харагдах имижээ хадгалж үлдэхийн тулд энэ тухай мэдээллийг олон нийтэд цацахгүй л болов уу . Харин ХХБ-ны хувьд өрийг өрөөр гэсэн зарчмаа бариад Засгийн газрыг буланд шахчихсан. Мэдээж энэ мэт асуудлаа цэгцлээгүй учраас IPO гаргах буюу олон нийтэд нээлттэй компани болоход ч яарахгүй байгаа биз. Тийм ч учраас Засгийн газар банкуудын IPO  гаргах асуудалд хүлээцтэй хандаж буй. Засгийн газрын гадаад өр нэгэнт талийсан. Хуульд заасан өрийн дээд хязгаарыг шүргэн алдан байгаа нь нууц биш.

Тэгэхээр Ерөнхий сайд аа, Худалдаа хөгжлийн банкны өрийг төлсөн үү, Засгийн газар дотооддоо хэдий хэмжээний өртэй вэ гэдэг асуулт тавиад үлдээе.

18


Сэтгэгдэл (18)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



121.29.219.77Зочин   • 2022, 5 сарын 19. 12 цаг 38 минут

Guilgachin zayatai bidend iiml tolgoi zayana

121.32.12.023бирваа   • 2022, 5 сарын 19. 10 цаг 44 минут

Хөтөлөө ард түмэндээ тараа ахиад нэг нь идээд уучина

201.65.78.109Зочин   • 2022, 5 сарын 19. 10 цаг 16 минут

Ардчилсан намын атаархуу ****

168.11.15.192Зочин   • 2022, 5 сарын 19. 10 цаг 16 минут

Энэ Оюун-Эрдэнэ попийн хаан шүү дээ Ерөнхий сайд болоод юу хийв ээ

203.1.073.01Зочин   • 2022, 5 сарын 19. 9 цаг 49 минут

төр аймар дээрэм хийсэншдээ юу үнэн тэр үнэн

75.4.241.17Зочин   • 2022, 5 сарын 19. 8 цаг 36 минут

tanai site iin mail haygruu amarsaihan ba tuunii hureelel geed material ilgeesen bgaa ta buhen uzej nygtlaad niited tugeej ugnu vv bayrlalaa

139.5.219.170005   • 2022, 5 сарын 19. 8 цаг 21 минут

Ерөнхий сайд гэдэг ажлыг чинь хамгийн гол нь эдийн засгийн ухаанаар боловсорсон хүн хийдэг болохоос бакалаврын боловсролгүй жаахан мулгуудуу амьтан хийчихдэг ажил биш шүү дээ . Хүрэлсүх ээ

139.5.219.194Зочин   • 2022, 5 сарын 19. 8 цаг 23 минут

Энэ албыг хэн сайн хийнэ гэж чинийхээр. минийхээр бол Хүрэлбаатар сайд хийвэл энэ улс арай дөнгүүр өндийх болвуу гэж найдах юм

66.181.161.1Зочин   • 2022, 5 сарын 19. 9 цаг 01 минут

Энхамагалан сайд хэр бол ман ы энэ хэдэн залуучууд бол чадахгүй юм бн танагтай дээрээ солих хэрэгтэй

121.2.101.51Зочин   • 2022, 5 сарын 19. 8 цаг 13 минут

tawantolgoin ganhuyg gj bas aimar gar bn aa nuurs geree geed baahan zawchaa hiine hamar ganboldiin buudald 3-5 huuhentei hamt nargina tedend dollariig boodol boodoloor no taraana ene nowshiig gawyat hurtel bolgood aihtar manduullaa ayursaihan amarbaysgalan oyunerdene guraw ene huneer munguu belduuldeg bolhooroo ingej dawraaj bgaa ym tsag hugatsaanii erheer shorond bol naidwartai ywah ystoi hun

150.129.142.150Зочин   • 2022, 5 сарын 19. 8 цаг 01 минут

олон юм ярилгүй мөнгийг нь өгөөч , наадах чинь хүн биз дэ, яасан гэж тамнарын яргалалыг өдий хүртэл тэвчихийн

45.173.50.001Зочин   • 2022, 5 сарын 19. 8 цаг 05 минут

haha hutsaach hutsmalaa.

198.2.290.13Зочин   • 2022, 5 сарын 19. 7 цаг 58 минут

аюурсайхан гэж нэг сайхан шударгийн туйл байна. яг начир дээр хамгийн их мөнгө цусалж жинхэн бирд болсон нөхөр. ганцхан жишээ: хүй долоод байрлах мань эрийн адууны зүчээ!!!Пээ бурхан минь аюулын тансаг гээч рек доторлогоо хийцэн. эд ингэж баяжсаан Аюурсайхан мэтийн гудамжны хэзээ морь мал уяж тэжээх тэнхээтэй болчив та бүхэн боддоо. МАН ы энэ хэдэн өлөн новшнууд төрд гарсанаар энэ улсаар жинхэнэ тоглоод дууслаадаа

45.1.321.13зайл   • 2022, 5 сарын 19. 7 цаг 55 минут

түүхэнд үлдэх гэж нэг юм байдаг юмшүү өнөөдөр чи иртэй бяртай авилгаар албан тушаалаараа босгосон хэдэн халтар төгрөгтэй байж болно. эцсийн эцэст түүхэнд нэр чинь шившигтэй гээр үлдэх болноо

45.1.321.13зайл   • 2022, 5 сарын 19. 7 цаг 53 минут

Бандилзганаа чи энэ ажлаа хийж чадахгүй байгаа хэдэн халтар сайдуудаа аваад зайлдаа. энэ улсаар чи хангалттай тоглолоо хожим хойно чиний үр хүүхэд чиний энэ их монголд тарьсан гай зовлонг үүрэх болноо хараараа.

121.01.02.075Зочин   • 2022, 5 сарын 19. 7 цаг 42 минут

ymarch bsan oyunerdene sahal erdenebilegiig shahaand oruulsan gj bodoj bn bitgii ta buhen ene hunruu dair ajliigne hiilgeech bid udahgui aziin huleg uls ch boloh ym bilwuudee

138.1.591.22Зочин   • 2022, 5 сарын 19. 7 цаг 33 минут

оюунэрдэнэ ямар муу жүжиг тавиваа. Эрдэнэбилэгийг ялж байгаа мэт жүжиг тавьсан ч тэрбээр өөрөө тийм ч сайн найруулагч биш бололтой. ах Баатар нь бол давгүй найруулагч шүүдээ уг нь

139.5.219.194Зочин   • 2022, 5 сарын 19. 7 цаг 24 минут

oyunerdene jujig tawij bgaani ugaas ilt erdene bileg shorond bgaa gj bodoj bn uu hahaha shaana biz



ШИНЭ МЭДЭЭ

П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 цаг 32 минутын өмнөИнтерполоор эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг "Шувуу" ажиллагааны хүрээнд баривчлан авчирлаа7 цаг 38 минутын өмнөЗасгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна8 цаг 2 минутын өмнөОлон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II9 цагийн өмнө"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...9 цаг 6 минутын өмнөЭдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо9 цаг 9 минутын өмнөӨнөөдөр морь өдөр9 цаг 42 минутын өмнө"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв9 цаг 45 минутын өмнөТүүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18Д.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо4 сар 23. 7:17Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?4 сар 23. 7:14Цаг агаарын мэдээ4 сар 23. 7:08Ж.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийдвэрлэв4 сар 23. 7:05С.Зоригийн хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардав4 сар 23. 6:56НЭРИЙГ НЬ АШИГЛАГЧ “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙЧҮҮД” ЦӨМ С.ЗОРИГИЙГ ТАЙВАН НОЙРСУУЛ…4 сар 22. 10:30Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 22. 10:27Р.Базарын баривчилгаанаас улс төрийн “үнэр” л ханхийгээд байна даа4 сар 22. 9:10Нэрд гарсан юмнуудад нэг ч өөдтэй “амьтан” байхгүй4 сар 22. 9:09АЖНАЙГ АЖИХАД: Монголын төр нүдгүй чихгүй мэт аашилсан Ажнайгийн ноёрхол бол хуулиар халхавчилсан хулгай мөнөөсөө мөн4 сар 22. 8:58Баабар: Сарлаг нядлах аргачлал4 сар 22. 8:09Өнөөдөр могой өдөр4 сар 22. 8:07Долоо хоногийн өрнийн зурхай4 сар 22. 8:04
 Facebook Twitter Youtube