Энэ мэдээ хуучирсан буюу 2022-05-19 нд нийтлэгдсэн байна.

Буруу зүгийн салхинд хийсэхгүйн тулд намын дүрмээсээ зүүгдэх үнэт зүйл мөн үү?

5/ 19/ 2022    8 цаг 01 минут

Доржготов

Дарга болохгүй бол жир гишүүн байж тэвчдэггүй нөхдийнхөө хорхойг дарж, шинжлэх ухааныг шүтсэн гавлуудаар бүтцээ сэлбэж, намынхаа онолд нягтар. Хөгжилд хурд нэмэх хөгшин залуу лидер АН-д байна уу? Байвал ардчиллыг үерлэн дэмжих багачууд жилээс жилд олширч, гарааныхаа зураа дээр тэмүүлж байна. Намаа самарчихаад ард олноо ялалт өгсөнгүй гэж буруутгах атгаг санаа аль ч намд харш.

АН хагарчээ. Юунаас болов? Хэн буруутайв? Ам тагладаг ганц хариулт-намаа дараалан ялагдуулсан С.Эрдэнэ олон мянган гишүүнийхээ сонгосон Х.Баттулгад тамгаа өгөөгүйгээс АН хагарсан гэх суртал. Энэ пиар дийлж буй. Харин надад өөр бодол төрдөг агаад түүнийгээ тайлбарлахыг оролдъё: С.Эрдэнэ юутай ч ялагдалдаа хариуцлага хүлээж, орлогч Ц.Туваанд их хурлаа хийж, шинэ даргаа намынхаа дүрмээр сонго гээд тамгаа гардуулж байсныг бид телевизээр харсан. Гэтэл Туваан дүрмээ нулимаад, бүлгийнхээ жанжин Х.Баттулгыг АН-ын даргаар дүрэм бусаар түргэн түүхий өргөмжилсөн ч УДШ зөвшөөрөөгүй. Урьд нь Х.Баттулгыг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчгүйгээр нэрийг нь дэвшүүлэх шинэ журам зохиогоод тэр нь ч бас бүтээгүй юм. 

АН-ын сэнтийг булаах Х.Баттулгын нүглийг хөнгөлөхөөр С.Эрдэнийг мөн харлуулж, “АН-ын хагарал С.Эрдэнэ, Х.Баттулга хоёроос үүдэлтэй” гэх үгийг амны уншилга болгов. С.Эрдэнэ муу хүн байлаа ч дүрмээрээ явъя гэж зүтгэснийг би хувьдаа зөв гэдэг. Хууль дүрмээрээ амьдарч суръя л даа. Хоёр даргатай хоёр тамгатай хоёр талцлын аль нь АН юм бэ гэж мэдэн будилж буй пиар-эцэстээ хууль бус Х.Баттулгын талыг, эрхбиш албан ёсны баталгаатай бүртгэл нь УДШ, УБГ-т хөндөгдөөгүй хэвээр байгаа С.Эрдэнийн талтай ижилсүүлэх заль юм.

Ноёлох оргилоос годройтсон Х.Баттулга эрсдэлгүй газардах зуураа, хууль дүрмээр хориотой зүйл заалтыг хүчээр хэрэгжүүлэхээр түрэмгийлэв. Түүний галын шугамд торгуулийн сумангийнхан нь өлсгөлөн зарлаж, өвлийн тэсгим жаварт хөлдүү цемент дээр хэд хоног хэвтлээ. Тэд хэн хэн байв. ХХААЯ-наас Х.Баттулгын хормойд зүүгдсэн Ц.Туваан, Н.Ганибал, Ж.Батсуурь, бие даагч Н.Алтанхуяг, босоо Гамбаа. Цаана нь Баянхонгорын А.Адьяасүрэн, баруун аймгийн Ш.Адьшаа, Алтанхуягийн алтан нутаг-халхын зах зээлийн буянд сагатлаа баяжсан бөглүү хязгаарын дөрвөд жаал-О.Цогтгэрэл нар. Хачирталтай нь тэд юуны төлөө өлссөнөө тодорхойлж чадахгүй, эх орныхоо төлөө өлссөн ч юм шиг, эрх мэдлийн төлөө өлссөн ч юм шиг эргэж буцаж, олон янз мэдэгдэл хиймчээ аядсанд, ардчилсан нийгэм тэднийг тохуурхлаа гэж бухимдаж байв даа.

Монголын хуулийг авилга эрх мэдлийн аагаар гишгэлж, орос олигархиудын сүрээр ялж оодорсон Х.Баттулга АН-ын даргын сэнтийг булаах гэсэн нь тэр. Энэ хүчирхэг хуйвалдааны эсрэг С.Эрдэнэ намынхаа дүрмийг хатуу баримталж, дүрмээрээ хурлаа хийж шинэ даргаа сонгоно гэж ямартай ч зүтгэсэн. Гал голомтоо бузарлахгүй гэснээс биш сонгуульд ялагдсан ч даргын суудлаа өгөхгүй гэж тэнэгтээгүй байх гэж би эерүүлдэг. Дүрмээ сахих байр суурин дээрээ бат зогссон хэнийг ч би өмөөрнө. Х.Баттулгыг хормойдож “юманд” хүрэх гэсэн бэртэгчингүүд С.Эрдэнийг АН-ын даргаар улирах гэж шүлэнгэтлээ хэмээн гуагалдаг. Түүнийг тэгж гутаах угтаа Х.Баттулгын булайг цайруулах зорилго юм. Харин С.Эрдэнэ ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлсэн нь өөрөө ерөнхийлөгч болъё гэхээсээ илүү урвагч Х.Баттулга, хутгуур Н.Алтанхуяг хоёрын ерөнхийлөгч болохын төлөөх цагаандаа гарсан улайрлыг хаах-архангайхны сарлаг үйлдэл биз.

Ерөнхийлөгчийн сонгуульд С.Эрдэнийг унагах хор нам дотроо төгс найрсан. АН-ын доторх эрх мэдэлд шунагчид хорлоогүй бол С.Эрдэнэ ялдаггүй юм гэхэд баян ходоод арай болоогүй. Н.Алтанхуягийн ятгалгаар цагаан сонголт өгч С.Эрдэнийн авах саналаас 71 мянгыг хороож АН-аа хорлов. Самрагчдыг дэмжээд сохор мухраар зүтгэвэл цаашид намтайгаа хамт нурна гэж мэд ардчилагчдаа. АН доторх хэдэн муу хүний увайгүй башир арганд гишүүд дэмжигчид хууртсаны горыг С.Эрдэнэ үүрсэн. Удахгүй АН үүрч мэднэ шүү.

Н.Алтанхуяг, О.Цогтгэрэл хоёр сүүлээ сэрвээн дээрээ тавивал АН увс компаний өмч болно гэж Ю.Цэдэнбалын нутаграх жарныг туулагчид сануулав. 1990 онд нүүдэлч-нэгдэлчдийн коммунд хэдэн жаалынхаа үрслүүлсэн ардчиллыг дов жалгын хуйвалдаанд алдахгүй юмсан. Х.Баттулга, соцдек З.Энхболд хоёр гадныхантай хавсайдаж ардчиллаар туршилга суусан гол лидерүүдээ шоронд цоожилсон. Энэ юуг өгүүлнэ вэ? Гэвч ардчиллыг мөрөөдөгч Монголоор дүүрсэн нь залуусын жагсаалаар сая нотлогдлоо. Үзэл баримтлал үнэт зүйлсээ дээдэлж, намаа авч үлдэх зүрх сэтгэлтэй-гүжирдлэг гүтгэлэгт нүдүүлж доромжлогдсон муу нэрт Э.Бат-Үүл, М.Энхсайхан, С.Эрдэнэ, Д.Сосорбарам, залуусаас шинжлэх ухаанаар сэтгэдэг Б.Өнөрбаяр, Ч.Отгочулуу, Ц.Оюундарь, М.Тулгат нарт горьдном.

Том ах нар залууст суудлаа тавьж өг гээд хутга ханцуйлсан бөх дагуулж өрөөнд нь дайрч ороод сайд болсон МАН-ын залуусаас АН-ын залуус үлгэр аваач гэж нэг залуу сэтгүүлч уриалжээ. Харин өвгөн зохиолч би залуу лидерүүдийг эрдмээрээ, эелдэг зан, шударга ёс зүй, амжилтаараа ахмадуудын итгэл хайрыг тат гэж уриалъя. Чадварлаг залуус ийм жимээр өгсдөг. Чадваргүй залуус дэвшихээр дайрдаг бол мунхарснаа мэдэрдэггүй хөгшид ховхордоггүй. Ахмадууд залгамжлагч нарынхаа дундаас итгэл дааж эх орноо өөд татах соруудыг олж, суудлаа ёсорхог тавьж өг. Жам нь тиймийг ухаар. Залуу хөгшин ухааны хослол биесээ сэлбэдгийг мэдэхгүй хэн ч байх билээ. Гэхдээ сөргөлдөөн даамжирвал аюултай.

Зохиолчид аль ч намд харшилтай. Би ч гэсэн тиймэрхүү. Дарга болохгүй бол жир гишүүн байж тэвчдэггүй нөхдийнхөө хорхойг дарж, шинжлэх ухааныг шүтсэн гавлуудаар бүтцээ сэлбэж, намынхаа онолд нягтар. Хөгжилд хурд нэмэх хөгшин залуу лидер АН-д байна уу? Байвал ардчиллыг үерлэн дэмжих багачууд жилээс жилд олширч, гарааныхаа зураа дээр тэмүүлж байна. Намаа самарчихаад ард олноо ялалт өгсөнгүй гэж буруутгах атгаг санаа аль ч намд харш. Юун түрүү багаар ажиллах менежмент эзэмшиж, дарга болох хүслээ АН-ын гишүүд хойш тавьж сур. Тэвчээр-нүглийн цоож. Дарга бус баялаг бүтээгч болж ядуу эх орноо цойлуул. Эцэст нь хоёр гол намдаа ухаан суухыг хоёуланд нь ерөөе. Намайг энэ үүдээр харж яваарай.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

“Амгалан” Дулааны станцыг өргөтгөснөөр эрчим хүчний үйлдвэрлэл нь 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.9 цаг 38 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.9 цаг 48 минутын өмнөГовьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29Цасан болон шороон шуурга шуурна4 сар 18. 10:01Ц.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна4 сар 18. 9:33ЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй4 сар 18. 9:07Д.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна4 сар 18. 9:02Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав4 сар 18. 9:00Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!4 сар 18. 8:57Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө4 сар 18. 8:55Прокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй боллоо4 сар 15. 7:31
 Facebook Twitter Youtube