Энэ мэдээ хуучирсан буюу 2022-05-19 нд нийтлэгдсэн байна.

Оросын цэрэг зэвсэггүй иргэнийг хөнөөсөн гэм буруугаа хүлээжээ

5/ 19/ 2022    8 цаг 54 минут

Украины Ерөнхий прокурорын газар тус улсын Сумск мужид энгийн оршин суугчийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй Оросын цэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд илгээсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Хэрэгт сэжиглэгдэж байгаа хүн нь Эрхүү хотын уугуул, Москва мужийн Кантемировын танкийн дивизийн алба хаагч, 21 настай Вадим Шишимарин юм. Тэрбээр 2022 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр Сумск мужийн Чупаховка суурингийн зэвсэггүй оршин суугчийг хөнөөсөн гэдгийг мөрдөн байцаагчид тогтоосон гэж Украины хэвлэлүүд мэдээлж байлаа. 

 

Оросын цэргийн алба хаагчид холбогдох хэргийн шүүх тавдугаар сарын 18-ны өдөр Украины нийслэл Киев хотноо болжээ. Энэ нь Украинд дайн эхэлснээс хойших Оросын цэргийн гэм бурууг шүүх анхны хурал болсон бөгөөд ВВС агентлагийн мэдээлснээр, сэжигтэн Вадим Шишимарин шүүх хурлын үеэр зэвсэггүй энгийн иргэнийг хөнөөснөө хүлээн зөвшөөрсөн байна. 

 


Прокурорын газрын мэдээлснээр, ОХУ Украин руу халдсаны дараахан буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр  21 настай түрүүч Шишимарин багтаж байсан Оросын цэргийн цуваа руу Сумск мужийн Камыши суурин орчимд  Украины арми бууджээ. Улмаар Оросын цэргүүд ухрах үед түрүүч Шишимарин өөр дөрвөн цэргийн хамт бусдын автомашиныг булаан, хил рүү явсан байна.

 

Ийнхүү ухарч явахдаа Лебединскийн гудамжийн байшингийн ойролцоо 62 настай Шелипов Александр Федорович хэмээх эртэй тааржээ. Хожим нь амиа алдсан, Оросын цэргийн алба хаагч Пуфаков тэдний талаар украинчуудад яриулахгүйн тулд Шелиповыг хөнөөхийг тушаасан гэнэ. Ингээд Шишимарин украин эрийг автоматаар хэдэнтээ бууджээ. 

 

"Түүнийг буудахыг надад тушаасан, тэгээд би буудахад тэр унасан. Үүний дараа бид цааш явсан" хэмээн Шишимарин мэдүүлсэн байна. Шүүгч түүнээс хүний амь хөнөөснөө хүлээн зөвшөөрч байгаа эсэхийг тодруулан асуухад тэрбээр "тийм" хэмээн хариулжээ.

 

Энэ хэргийн дараа Шишимарин болон өөр гурван цэргийн алба хаагч Украины талд олзлогдсон байна. Түрүүч Шишимариныг "Дайны хууль зөрчсөн" гэсэн зүйл ангиар буруутган ял тулгаж байгаа аж. Ийм хэргийн төлөөх шийтгэл нь бүх насаар нь хорих хүртэлх ял байдаг гэнэ. 

 

Оросын цэргийн өмгөөлөгч Виктор Овсянников зүйл ангийг зөөлрүүлэн хэргийг шийдүүлэхээр төлөвлөж байгаа ч одоогоор чухам ямар заалтаар өмгөөллөө үргэлжлүүлэх талаар мэдээлэл өгөөгүй байна.

 

ВВС агентлагийн мэдээлснээр, шүүх хурлын танхимд хэт олон сэтгүүлч цугласан байсан тул шүүх хурал багахан хугацаанд болж, тавдугаар сарын 19-ний өдөр үргэлжлүүлэн шүүхээр болжээ. Энэ шүүх хурлыг нээлттэйгээр явуулах бөгөөд шууд дамжуулалтыг YouTube хуудаснаа байршуулах гэнэ. 

 

Энд дуулгахад, Оросын цэргүүд Украины нутаг дэвсгэр дээр дайны гэмт хэрэг ихээр үйлдэж байгаа талаар Украины тал удаа дараа мэдэгдэж, улмаар олон улсын зүгээс эдгээр хэргийг шалгах, нотлох баримт цуглуулахаар болсон. Хүний эрхийн Нuman Rights Watch байгууллагын төлөөлөгчид Оросын цэргүүд түр эзэлсэн 17 суурин газарт очиж, цэргийн гэмт хэрэг байж болзошгүй үйлдлүүдийн нотолгоог цуглуулсан байна. Хүний эрхийг хамгаалагчдын мэдэгдсэнээр шүүхийн тогтоолгүйгээр хүн шийтгэсэн 22 тохиолдол, хүний амь хөнөөсөн 9, хүчээр хүн хулгайлсан байж болзошгүй 6, тамалсан долоон тохиолдлын баримтыг цуглуулжээ. 

Г.Бямбасүрэн

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



66.181.161.1Зочин   • 2022, 5 сарын 19. 9 цаг 02 минут

Өлийсөн шаарийг өөрийг шалдан зогсоож бгаад буудах хэрэгтэй



ШИНЭ МЭДЭЭ

“Амгалан” Дулааны станцыг өргөтгөснөөр эрчим хүчний үйлдвэрлэл нь 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.4 сар 19. 15:58Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.4 сар 19. 15:48Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29Цасан болон шороон шуурга шуурна4 сар 18. 10:01Ц.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна4 сар 18. 9:33ЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй4 сар 18. 9:07Д.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна4 сар 18. 9:02Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав4 сар 18. 9:00Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!4 сар 18. 8:57Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө4 сар 18. 8:55Прокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй боллоо4 сар 15. 7:31
 Facebook Twitter Youtube