Энэ мэдээ хуучирсан буюу 2022-05-19 нд нийтлэгдсэн байна.

НҮБ-ын төлөөлөгчид манай улсад ажиллаж байна

5/ 19/ 2022    12 цаг 10 минут

НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс үүрэг гүйцэтгэх хоёрдугаар шатны эмнэлэг, хөдөлгөөнт мэс заслын бүлэг болон мотобуудлагын батальоны бэлэн байдлын үзлэгийг хийх зорилгоор НҮБ-ын төлөөлөгчид 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 20-ны өдрүүдэд манай улсад ажиллаж байна.

Төлөөлөгчдийг 05 дугаар сарын 16-ны өдөр ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Б.Болор, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн дарга дэд хурандаа Б.Энхцаг нар Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд хүлээн авч, уулзсан ба энэ үеэр Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээс энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн байдал, энхийг дэмжих ажиллагааны бүх шатны сургалтын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийсэн юм.

Энэ өдрүүдэд Нэгдсэн Үндэстний Байгууллагын ажлын хэсгийн бүрэлдэхүүн дээрх үнэлгээ, зөвлөмжийн үзлэг, шалгалтыг Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн байрлалд үргэлжлүүлэн явуулж байна.

Тэдгээр төлөөлөгчдийг ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал С.Ганбямба, Ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал С.Дашзэвэг нар 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 76 дугаар чуулганд  Монгол Улс дэлхий нийтийн хамтын нийгэмлэгт хүлээсэн үүргээ биелүүлэн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох оролцоог болон энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэх талаар зарласныг онцолсон юм. Түүнчлэн НҮБ-ын гишүүн орнуудтай энхийг дэмжих ажиллагааны чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, Монгол Улсын Зэвсэгт хүчнээс үүрэг гүйцэтгэх хоёрдугаар шатны эмнэлэг, хөдөлгөөнт мэс заслын бүлэг болон мотобуудлагын батальоны бэлэн байдлын үзлэгийг явуулах зэрэг асуудлаар харилцан санал солилцсон юм гэж ЗХЖШ-аас мэдээллээ.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Монгол, Солонгос улсын орон нутгийн шууд нислэлийг нээнэ4 цаг 9 минутын өмнө“Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн "худал мэдээлэл тараасан" гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг шүүхэд өгөхөө мэдэгдэв4 цаг 30 минутын өмнөЭмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны үйл ажиллагаанд Эрүүл эндийн сайд саад учруулж байна гэв4 цаг 59 минутын өмнөРойтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ5 цаг 30 минутын өмнөЛ.Гантөмөр: Бид Манжийн дарлалаас гарсан, МАН-ын дарлалаас ч гарна6 цаг 6 минутын өмнөБага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна6 цаг 20 минутын өмнөЕрөнхийлөгч асан Ц.Элбэгдорж яагаад “дагз” гэж бичих болов буюу ЕС-ын дуулиант ярилцлага6 цаг 25 минутын өмнөТанк ажиллагаа газраар солигдоод…6 цаг 38 минутын өмнөПутин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно7 цаг 34 минутын өмнөЭнэ өдрийн зурхай7 цаг 39 минутын өмнөИнтерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ7 цаг 42 минутын өмнөГазар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна7 цаг 43 минутын өмнөАлтан тариа ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Цэнгүүн: Долоон худал7 цаг 44 минутын өмнө" Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа3 сар 28. 13:10Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа3 сар 28. 12:26Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3 сар 27. 15:48Халтиргаа гулгаанаас сэргийлж Чингэлтэй дүүрэгт 25 тонн , Баянзүрх 40 тонн бодис цацаад байна3 сар 27. 11:09Засгийн газар Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна3 сар 27. 10:02Авто ослын улмаас Хөшигийн хөндийн нисэх буудал хүрэх хурдны замыг түр хугацаагаар хаажээ3 сар 27. 9:22II төрөх эмнэлгийн газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ3 сар 27. 9:08Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3 сар 26. 14:42ОЛСООР ХҮЛҮҮЛСЭН НҮҮРЭЭ ХАЛХАЛСАН МУМИ ОЛДЖЭЭ3 сар 26. 14:10Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа3 сар 26. 12:13МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогджээ3 сар 26. 10:52МАН-аас М.Энхболдынхон явж, АН-д Н.Алтанхуягийнхан эргэж ирэв үү?3 сар 26. 10:39Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!3 сар 26. 10:34Канад Улсын Засгийн газраас 215 мянган кан.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ3 сар 25. 17:41Үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлнэ3 сар 25. 16:39Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв3 сар 25. 15:36ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ "ХААД"-ЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 25. 9:49АТМ эвдсэн этгээдийг олж тогтоон баривчилжээ3 сар 25. 9:06Хахир өвлийг давсан улаанбаатарчууд хуруу зузаан тоос, гудамж дүүрэн шалбаагтай хаваржиж байна3 сар 25. 9:04Л.Оюун-Эрдэнэ үнэхээр эмэгтэйчүүдийг дэмжээд байгаа юу, эсвэл үүгээр далимдуулаад “үе солих” гээд байна уу3 сар 25. 9:02Москвад болсон халдлага, НҮБ-ын тогтоол, Уэльсийн гүнжийн мэдэгдэл3 сар 25. 9:00АН-ынхан Х.Баттулгын бэлтгэсэн “социалист” маягийн мөрийн хөтөлбөрийг баталчих шиг боллоо3 сар 25. 8:46Үндэсний аудитын газарт 26 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ3 сар 25. 8:46Зургаан аймгийн 20 суманд мөсөн зудын байдалтай байна3 сар 25. 8:31Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн3 сар 25. 8:29Маргаашаас шороон шуурга шуурна3 сар 25. 8:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна3 сар 24. 18:57
 Facebook Twitter Youtube