Энэ мэдээ хуучирсан буюу 2022-05-20 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: Өртөө

5/ 20/ 2022    6 цаг 40 минут
XIII-XX зууны дунд үе хүртэл оршиж байсан зохион байгуулалттай, хүнсний хангамжтай, улсын хамгаалалттай мэдээлэл, зам харилцааны томоохон систем

 Төв Азийн өндөрлөг дэх өргөн уудам нутагт хүн ам цөөн, таруу орших нүүдэлчдэд холбоо харилцаа тогтоох зайлшгүй шаардлага тулгарчээ. Хүннү нар уургийн улаа, буухиа элчтэй байсан тухай  мэдээ бий. 

Их Монгол улс байгуулагдсанаар зам харилцаа, өртөө төрийн дэмжлэгтэй, хамгаалалттай болсноороо өргөн уудам газар нутагт тэлэн өргөжжээ. Их Монгол улсын өртөөгөөр явсан Чанчунь аршаас гадна Гүюг хааны үед өртөөгөөр явсан Ромын Папын элч Плано КарпиниМөнх хааны үед Хархорумд ирсэн Гийом де Рубрук, XIV зуунд өртөөгөөр аялан явсан Арабын Ибн Батутта нарын тэмдэглэлд өртөөний үйлчилгээ, хурд, өртөө нь нийт эзэнт гүрнийг хамран хэрхэн өргөжин тэлснийг тэмдэглэн үлдээжээ. 

Өртөөний сүлжээ бий болсноор өрнө, дорнын ард түмэн бие биеэ танин мэдэх, соёл шинжлэх ухааны ололт амжилт харилцан нэвтрэх өргөн боломжийг нээж өгөв. Өртөө нь өргөн уудам нутагт харьцангуй богино хугацаанд мэдээллийг түгээх боломжийг нэмэгдүүлснээрээ тухайн үедээ өнөөгийн интернетийн үүрэг гүйцэтгэж байсан гэж зарим судлаачид үзэх нь бий.

Өртөө нь Монголын их хаан болон төрөөс явуулах бодлогыг хэрэгжүүлэх гол хэрэгсэл болов. Алт, мөнгө, хүрэл гэрэгэтэй элч нар өртөөгөөр яаравчлан давхиж хаадын зарлиг, тушаалыг богино хугацаанд тархааж, албан хэргийг шийдвэрлэдэг байсан явдал нь төрийн бодлого шийдвэр амьдралд хурдан хэрэгжих үндэс болж байв.

1235 онд Өгэдэй хааны өртөөний талаар гаргасан зарлиг нь шинээр өртөө байгуулах тухай бус, харин Их монгол улсын өртөөг эзлэгдсэн орнуудын зам харилцаа, төвүүдтэй холбох тухай өгүүлсэн хэрэг юм.

Монголын Эзэнт гүрэн хүчирхэгжихийн хэрээр харь орныг баримтлан захирах, гадаад дотоод харилцаа хөгжин, худалдаа наймаа өргөжин тэлж, нааш цааш бичиг захидал илгээх, хүргэх гээд элчийн үүрэг ихэссэн тул Өгэдэй хаан 1235 онд өртөөний албыг өргөтгөн шинэчилж, нийслэл Хархорумаас баруун зүг Цагадайн улсаар дайруулан Батын Алтан ордоны улс хүртэл, зүүн урагш Бээжинг өнгөртөл олон суурь өртөө байгуулжээ.

Юань улсын үед хуурай замын 175 өртөө, усан замын 21 өртөө байсан нь тус тус салбарлаад хуурай замын 806, усан замын 403 өртөө, 15 нохойт болон илжгэн өртөө болон өргөжиж нийт эзэнт гүрний газар нутгийг бүхэлд нь холбож байв. 

Манж нар монголчуудыг байлдан эзлээд ноёрхлоо бэхжүүлэх, холбоо харилцаа элч төлөөлөгч, цэрэг, албан бичиг зэргийг шуурхай нэвтрүүлэх зорилгоор XVIII зууны тэргүүн хагасаас эхлэн олон замын цэрэгжүүлсэн морин өртөө байгуулсныг “Буухиа өртөө” буюу “Алтай замын цэргийн өртөө” хэмээжээ. Эхэндээ Халхын нутагт буухиа 120 суурь өртөө байсан бол XIX зууны эцэс гэхэд өртөөний тоо даруй 2 дахин нэмэгдсэн байна.

Богд хаант Монгол улсын үед Нийслэл Хүрээнээс Улиастай, Хиагт, мөн Улиастай, Ховдын хооронд өртөө байгуулжээ.  

1921 оны хувьсгал ялсны дараа “Өртөөний дүрэм”-ийг шинэчлэн тогтоожээ. 1949 онд  ардын аж ахуйтныг морин өртөөний албанаас чөлөөлж, 1960 онд өртөөг татан буулгажээ. (С.Цолмон)

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Морьт эргүүл ажиллаж эхэллээ2 цаг 1 минутын өмнөЦ.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24
 Facebook Twitter Youtube