Энэ мэдээ хуучирсан буюу 2022-05-20 нд нийтлэгдсэн байна.

“Био лаб”-тай Монгол

5/ 20/ 2022    8 цаг 25 минут

 

Эцэст нь манай улсад био лаборатори байгаа гэх ийм хэд хэдэн ноцтой нотолгоонууд байгаа учраас манай иргэд дор бүрнээ анхаарч, сэрэмжээ нэмэгдүүлнэ үү.

Монголд Био лаборатори байлгүй яахав дээ. Даанч тэр лаборатори маань омикроныг ч ялгаж шинжилж чаддаггүй л болохоос биш. Ямар сайндаа омикрон тархсан эсэхээ мэдэх гэж гадаад руу шинжилгээнд явуулаад улсаараа хэд хоног хүлээх вэ дээ. Гадаадын лабораториос омикрон мөн гэсэн хариу ирж бид ч “Өө, мөн гэнэ ээ” гээд улсаараа сая нэг “сандарч” эхэлж билээ.

Гэхдээ манай био лаборатори омикрон, допин мэтийг илрүүлж чадах эсэх огт хамаагүй, “Известия”-д бичсэнээр бол манай био лаборатори тэрнээс илүү аюултай чухал даалгавар гүйцэтгэж, нууц вирусыг “үйлдвэрлэж” байгаа юм. Тиймдээ ч лаборатори нь маш нууц. Яг хаана байдгийг одоогоор хэн ч мэдэхгүй, манай тагнуулынхан ч мэдэхгүй. Бүүр байдаг гэж зарласан “Известия” өөрөө ч мэдэхгүй, тийм нууц.

Тэхдээ л био лаборатори байгаа л гэсэн бол байгаа. Байгаа юм хойно олох л хэрэгтэй. Био лаборатори байгаа гэдгийг нотлох зарим сэжүүрээс үүдээд хэд хэдэн таамаг гаргаж үзье. 

Юун түрүүнд манай иргэдийн хамгийн ихээр хардаж байгаачлан модон жорлонд байж магадгүй. Гаднаас нь харахад навсайсан модон байшин, хэн ч сэжиглэхээргүй. Дотор нь орвол үнэхээр бүх төрлийн хорт хий тэндээс ялгарч, орсон гарсан бүх хүнийг хордуулж, улмаар хорт хий агаарт дэгдээж, озоны давхаргыг цоолж, бүх хүн төрөлхтөнд хүртэл заналхийлэх хэмжээний бактерлогийн зэвсэг мөн. Хамгийн аюултай нь энэ лаборатори Улаанбаатарт хаа сайгүй бий. Лаборатори гэхээр нэг том байшин, нарийн техникээр тоноглогдсон байдаг гэдэг уламжлалт сэтгэлгээнээсээ салах болж дээ. Энэ бол нарийн бодож төлөвлөж он удаан жил иргэдээр өөрсдөөр нь хийлгэсэн эд, айхтар зохион байгуулсан байгаа юм шүү. Ёстой л нууц халхавч гэж ийм л байдаг байх. Сонирхолтой нь модон жорлон бол оросууд бидэнд зааж өгсөн эд учраас тэд хардахад зохисгүй мэт. Гэхдээ нэг сэжиг байна. Америкчуудын хийж өгсөн нууц лаборатори гэсэн нь нотлогдох нэг ажил бол “Жорлонгоо өөрчилье” гээд төсөл эхэлсэн нь сэрдлэгэ төрүүлнэ. Энэ төслийг америкт ажиллаж амьдарч байсан манай нэг нэр бүхий экс их хурлын гишүүн нэн идэвхтэй зүтгүүлж байгаа. Сонин л тохиолдол.

Хоёр дахь хувилбар бол Хүн. Тодруулбал ханиад хүрсэн хүн. Ханиадтай хүмүүс явдаг амьд био лабортори байх тун магадлалтай. Тэд вирусыг биедээ тээх замаар мутацид оруулаад цааш дамжуулдаг. Ялангуяа өвлийн цагаар хорт үйл ажиллагаа нь эрс идэвхждэг. Тэдний вирусыг манай био биш хэдэн лабораториуд нь яг таг шинжилж мэдэхгүй, гэхдээ ямар ч байсан вирусын гаралтай ханиад гэдгийг тогтоодог билээ. Явдаг био лабораториуд цааш хүмүүст халдаадаг учраас энгийн ханиадтай хүн, явдаг био лаборатори аль нь болохыг ялгахад нэн бэрх. Хамгийн аюултай нь явдаг био лабораториос вирус халдсан иргэн тэр даруйдаа мөн явдаг био лаборатори болж хувирдаг учраас тэр. Яг л зомбитой кино шиг. 

Гурав дахь хувилбар мал, амьтан. Мал, амьтад био террористууд байх магадлалтай байна. Өөрөөр хэлбэл мал, амьтад шүлхий, мялзан, бруцеллёз гээд олон төрлийн гоц халдварт вирусыг биедээ тээж тараах хэлбэрээр барууны био лаборториудтай хамтран ажилладаг, гадны тусгай даалгаврыг гүйцэтгэдэг этгээдүүд байж тун болзошгүй юм. Үүний нотолгоо нь жил бүр энэ өвчнүүд давтамжтай дэгддэг. Ийм био терроризмтой тэмцэх ажлын хүрээнд бид био террорист-малнуудыг олноор нь устгалд оруулдаг. Амиа золиослоод ч гэсэн даалгавраа гүйцэтгэх нь террористуудын үндсэн шинж шүү дээ. Судалгаанаас харахад өнөөгийн байдлаар Монголын био террористуудын дийлэнх нь үхэрнүүд байгаа юм. Бид анхаарлаа огт сулруулаагүй, вакциныг малд ихээр шахаж байгаа. Гэвч манай дотоодын хэдэн лаборториуд вакцин хийж чаддаггүй учраас гаднаас авахаас өөр аргагүй болдог. Тэгээд бид вакцинаа оросоос авдаг. Тэгэхээр оросууд хардах нь зүйн хэрэг ч юм шиг. Жил бүр хэдэн арван сая тун вакцин аваад байхаар сэжиглэлгүй дээ. Саяхан манай улстай хиллэдэг оросын хилийн бүс нутагт шүлхий өвчин дэгдсэн нь манай био террорист үхэрнүүдийн хийсэн тусгай ажиллагаа байж тун болзошгүй байна. Иймд оросууд манай улсын үхэрнүүдэд денацификац хийх ч магадлалтай! 

Эцэст нь манай улсад био лаборатори байгаа гэх ийм хэд хэдэн ноцтой нотолгоонууд байгаа учраас манай иргэд дор бүрнээ анхаарч, сэрэмжээ нэмэгдүүлнэ үү. 

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ5 цаг 38 минутын өмнөМонгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ5 цаг 50 минутын өмнө“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно9 цаг 14 минутын өмнөГерманд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube