Энэ мэдээ хуучирсан буюу 2022-05-20 нд нийтлэгдсэн байна.

Монгол Улсын Шүүх З.Санждоржийг өөрийгөө зодуулсан хэмээн худал мэдүүлж бусдыг гүтгэсэн болохыг тогтоожээ

5/ 20/ 2022    12 цаг 15 минут

Их хүрээ хийдийн хамба З.Санждорж “2017.08.04-ний өдөр Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба ламын нарийн бичгийн дарга Б.Бүрнээ миний нүд рүү цохиж, эмзэг эрхтэн рүү өшиглөсөн” хэмээн гомдол гаргаж Б.Бүрнээд эрүүгийн хэрэг үүсгүүлсэн байдаг. Хэрэг явдлыг тодруулбал “Хүрээ цам-Даншиг наадам”-ын хөтөлбөр авахаар З.Санждорж Гандантэгчэнлин хийдэд очих үед  маргаан болжээ. Улмаар 2017.08.08-ны өдөр хамба З.Санждорж хэвлэлийн бага хурал зарлаж “Д.Чойжамцын туслах Б.Бүрнээ намайг зодсон. Б.Бүрнээ ламын цаана удирдагч байгаа. Гандантэгчэнлин хийдийн лам нар ёс зүйгүй байна” хэмээн мэдээлэл хийж, өөрийгөө хохирогч гэж олон нийтэд ойлгуулах оролдлогыг хийсэн байдаг.

Гэвч лам нарын хоорондын маргаан З.Санждоржийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр илэрхийлсэн байр суурь, мэдэгдэл бодит үнэнээс хэт хол байжээ. Тодруулж хэлбэл Гандантэгчэнлин хийдэд болсон З.Санждорж, Б.Бүрнээ лам нарын хоорондын маргааныг цагдаа, прокурорын байгууллага шалгаад хоёр шатны шүүхээр хэлэлцэхэд Их хүрээ хийдийн хамба З.Санждоржийн хэлсэн үг, өгсөн мэдүүлгүүд баримтаар нотлогдоогүй байна. Хэргийг шалгах явцад З.Санждорж хамба цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлгээ хэд хэдэн удаа өөрчилсөн бөгөөд гэрч нарын мэдүүлэг, хяналтын камерын бичлэгээр Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба ламын нарийн бичгийн дарга Б.Бүрнээ түүнийг зодоогүй болох нь нотлогджээ.

З.Сандоржийн гомдлоор Б.Бүрнээ ламд холбогдох хэргийг БГД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх  тус тус хэлэлцээд Б.Бүрнээд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж цагаатгах тогтоол гаргасан байна.

Шүүхийн шийдвэртэй холбогдуулан Их хүрээ хийдийн хамба З.Санждорж нь өчигдөр буюу 2022.05.19-ний өдөр Sonin.mn сайтад Б.Бүрнээ ламын нэр төр, алдар хүндэд халдсан ёс зүйгүй үйлдэлдээ уучлалт гуйж залруулга мэдээ нийтлүүлжээ. Гэвч тус залруулгад Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба ламын нарийн бичгийн дарга Б.Бүрнээгийн нэр хүндэд хэрхэн халдсан тухай нэг ч үг өгүүлбэр байхгүй бөгөөд шүүхийн шийдвэр өөр гарсан тул уучлалт гуйж байна гэх утгатай зүйлийг З.Санждорж бичсэн байгаа юм.

Б.Бүрнээ ламд зодуулсан гэх мэдээллийг З.Санждорж анх гаргахдаа хэвлэлийн бага хурал зарлаж цөөнгүй тооны телевиз, мэдээллийн сайтаар Б.Бүрнээгийн нэр төр, алдар хүндэд халдсан мэдэгдэл хийж, нэр бүхий өдөр тутмын сонинд төлбөртэй ярилцлага хүртэл нийтлүүлсэн байдаг. Хүний нэр алдар, ажил хэргийн нэр хүндэд зориудаар зохион байгуулалттайгаар халдсан хамба З.Санждорж “Албан ёсоор уучлалт гуйж байна” гэх утгатай богинохон залруулга мэдээгээр үйлдсэн хэргээ цайруулах гэж оролдсонд асуудлын гол байгаа юм. Эрхэм хамба З.Санждоржид бурхны шашныг дэлгэрүүлэгч хүний үнэт зүйл, эрхэм чанар, ёс зүй гэх зүйл даанч алга.

Түүнийг ёс зүйгүй хүн болохыг батлах хэрэг явдлууд өмнө нь ч болж байсан. Их хүрээ хийдийн хамба З.Санждорж өмнө нь өөрийн багш н.Доржжанцангийн гэрээс их хэмжээний мөнгө, үнэт эд зүйлс хулгайлж байгаад баригдаж Сүхбаатар районы ардын шүүхээр хэргээ таслуулж байсан нэгэн. Хэвтэрт орж бусдын асаргаанд байсан багшийнхаа гэрээс хулгай хийж явсан увайгүй хүн юм. Өмнө нь үйлдсэн хэргээсээ сургамж авч хүний ёсоор амьдрах ёстой байтал З.Санждорж дахин зүй бусаар авирлаж бусдыг эрүүгийн гэмт хэрэгт гүтгэсэн болох нь шүүхээр тогтоогдоод байгаа юм.

Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба ламын нарийн бичгийн дарга Б.Бүрнээг З.Санждорж нь зориудаар гүтгэсэн гэж хардах үндэслэл хэд хэд бий. Д.Чойжамц хамбыг суудлаас нь буулгахын тулд Б.Бүрнээ ламыг гүтгэсэн байх магадлалтай. Намайг зодсон гэж худал мэдээлэл тарааж байхдаа Б.Бүрнээ ламын ард удирдагч байгаа хэмээн мэдэгдэж байсан нь ингэж үзэх нэг шалтгаан. Мөн түүнийг аравдугаар Богдыг тодруулахын эсрэг бусдын захиалгаар ажилладаг гэх яриа дагадаг. Энэ мэт хэд хэдэн шалтгаанаар “Гандантэгчэнлин хийдийн лам нар ёс зүйгүй байна” хэмээн худал мэдэгдэл хийж, хохирогчийн дүрд тоглосон байхыг ч үгүйсгэх аргагүй юм. Ямартай ч шүүх З.Санждоржийн гомдлоор үнэн, худлыг дэнсэлж түүнд гүтгүүлж, нэр хүндээ гутаалгасан Б.Бүрнээ ламыг цагаатгаад байна.

Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг болж иргэн Б.Бүрнээ нь З.Санждоржийг зодоогүй гэдэг нь нотлогдож, Б.Бүрнээгийн нэр төрд З.Санждорж халдсан болохыг хожим иргэний шүүх тогтоолоо. Харин одоо З.Санждорж шүүхийн шийдвэрийг биелүүлж хүний нэр төрд халдсан үйлдэлдээ уучлал гуйж яваа юм байна.

Г.Жүгдэр

 

 

 

12


Сэтгэгдэл (12)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



192.82.68.213Зочин   • 2022, 5 сарын 22. 14 цаг 46 минут

Ер нь бүгд л худлаа гарууд ш дээ Чойжамц яалаа Энхбаярын хормойноос салдаггүй юм байсан цагаа тулахаар Элбэгдоржтой нийлж түлхчихээд хүзүүгүйг дагаад олимпдоод явчихаа биз дээ

151.115.40.139До   • 2022, 5 сарын 21. 22 цаг 42 минут

Бурнээ бол тийм цэвэр хун юм уу энэ бол 100% нэг талд зогсох асуудал биш л бна.

122.201.21.15Зочин   • 2022, 5 сарын 21. 8 цаг 20 минут

Шар бөөснүүд хүний гар цустахаасаа өмнө бие биенээ алаад дуусгацгаа

139.5.217.237SVSEGTEN   • 2022, 5 сарын 20. 21 цаг 44 минут

lam n hvrtel hudalaa yrij bgaa n ariun ybdal uu . ineedtei bish gej vv nuguu hudlaa yrbal 10 har nvgel geed bdag chin yalaa.hudraggvi yum bee . Odoo tegeed ta hvnd buyn hiine geel ybaad bhuu odoo zvgeer har hvn bolj hiisen bvh gemee tcairuul daa.

64.119.25.128Зочин   • 2022, 5 сарын 20. 18 цаг 59 минут

Энэ худаа нөхөр

202.21.108.241Зочин   • 2022, 5 сарын 20. 18 цаг 16 минут

нутгийн нэр гутаасан ****

203.91.115.50Зочин   • 2022, 5 сарын 20. 17 цаг 02 минут

Энэ хувалз харваас худлаа гар

66.181.161.54Иргэн   • 2022, 5 сарын 20. 15 цаг 54 минут

Бузарийн муу хувалз л бн энэ муу лам нэртэй луйварчингуудийн л нэг байна

168.22.03.195Зочин   • 2022, 5 сарын 20. 13 цаг 39 минут

Бурхны шашны нэр хүндийг унагаасан үйлдэл болж дээ. Бурхан багшийн сургаалд бусдын нэр хүндийг дээдлэх атаа жөтөө санахгүй байх талаар заасан байдаг байлгүй дээ. Номын хүнээс гарамгүй үйлдэл байна

202.9.41.57Зочин   • 2022, 5 сарын 20. 13 цаг 36 минут

SHASHNII NERTEI ZUTGELTNII NEG. MANAIHAN JAAHAN AD UZDEG BOLOLTOI. TER N HYATADIIN TALAAS SANHUUJILT AVDAG GESEN YARIA BAIDAG IUM BILEE

106.206.203.161Зочин   • 2022, 5 сарын 20. 14 цаг 30 минут

sanhuujilt bol awdag ni barimttai zuragtaigaa baidag bga shuu Hytadaas ih hemjeenii mongo awch hii gsen bolgoniig ni hiideg uwiagui gardaa nert zutgelten ntr bol bish bga shu

66.181.160.3Зочин   • 2022, 5 сарын 20. 13 цаг 01 минут

Лам нэртэй өвгөн болиосой ичдэггүй юмуу



ШИНЭ МЭДЭЭ

Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ5 цаг 12 минутын өмнөНҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ5 цаг 27 минутын өмнөЦэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна5 цаг 44 минутын өмнөСэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна5 цаг 49 минутын өмнөIDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна5 цаг 54 минутын өмнөУлаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна5 цаг 59 минутын өмнөЗурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр6 цагийн өмнөМорьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30
 Facebook Twitter Youtube