Энэ мэдээ хуучирсан буюу 2022-05-23 нд нийтлэгдсэн байна.

Залуусын давалгаагаар хүч нэмсэн "Номын баяр"

5/ 23/ 2022    7 цаг 27 минут

Б.НЯМСҮРЭН

 Энэ удаагийн "Номын баяр" нь Номын тухай хууль батлагдсаны дараа УИХ-ын дарга Г.Занданшатарын  ивээл дор зохион байгуулагдаж байгаа билээ. “Илүү их уншъя”  уриатай  баярын үйл ажиллагааны гол зорилго нь  бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өвийг арвижуулах, үндэсний бичиг соёлыг сурталчлах, хүүхэд залууст ном эрдмийг түгээн дэлгэрүүлэхэд оршиж байна. Энэхүү баярын үйл ажиллагааг сурвалжилхаар Сүхбаатрын талбайг зорилоо.

Нар ээсэн зуны өдөр 31 дэх удаагийн ээлжит "Номын баяр" төв талбайд өргөн дэлгэр зохион байгуулагдаж байлаа. Ойртон очвол зүлгэн дээр тухлан суух залуус, асрын өмнө ном сонирхох уншигчид олон. Мөн сэтгэл догдлуулсан хөгжмийн ая эгшиглэж байв. 280 гаруй асарт 400 гаруй байгууллага, 200 орчим хувь хүн ном бүтээлээ дэлгэжээ. Тоочоод барамгүй олон онцлогтой баяр гэвэл үүнийг л нэрлэмээр. Тухайлбал ОХУ-аас зохиолч, утга зохиол шүүмжлэгч, сэтгүүлч, аялагч ирсэн байв. Тэд тайзнаа гарч сэтгэгдлээ хуваалцаж байлаа. "Болор цом"-ын эзэн найрагчид уран бүтээлээрээ мэндчилэх нь баяр дээр баяр нэмнэ. Үүнээс гадна Хүүхдийн төв номын сангаас шилдэг уншигч хамт олон шалгаруулжээ. Үүнд 14-р сургуулийн 5г ангийн хамт олон шалгарч дүрэмт хувцсаараа гоёсон сурагчид багштайгаа хамт тайзнаас шагналаа гардан авав. Тус анги Хүүхдийн төв номын сангаар таван жил үйлчлүүлсэн, мөн ангийн номын сантай гэнэ. Уншигч олны унших хэрэгцээг ханган ажилладаг номын дэлгүүрүүд, зохиолч, яруу найрагч, байгууллага хамт олон уншигчиддаа бэлэг барьсан нь эдгээр асарт худалдаалагдаж байгаа номууд бүгд тодорхой хувийн хямдралтай. Үүнээс шалтгаалаад ном авахаар ирж буй хүн олон байсан юм. Өөрсдийн уншихыг хүсдэг зохиолчийнхоо асрыг хайх хүмүүс нааш цааш холхино. Зарим нь хүүхдийн баярын бэлгэнд  ном сонгоно хэмээн ярих нь сонсогдоно. Ном барин алхах хүмүүс энэ өдөр хамгаас үзэсгэлэнтэй харагдах аж. Ном уншихын тусыг мэдэж, оюундаа хөрөнгө оруулалт хийхээр ирэх залуусын тоо нэмэгдсээр. Ажиглавал номын дэлгүүрүүдийн асарт хүмүүс их байх бөгөөд сонирхсон номынхоо хуудсыг эргүүлэн зогсоно.

Зохиолч, яруу найрагчдын бүтээлээс худалдан авахдаа гарын үсгийг нь зуруулж, хамт дурсгалын зургаа даруулах нь тэр. Ихэнх нь залуу уншигчид байлаа. Тэд монгол зохиолчдын оюуны бүтээлийг худалдан авч үргэлж дэмждэг, ойлгоход хялбар, уншвартай байдаг хэмээв. Залуус сонирхсон номоо өмнөх ботийг нь уншсан дараагийн боть зарагдаж байгаа юу хэмээн асууна.  Борлуулагчид  нь сонирхож ирсэн хүмүүст  бүтээлт зохиолоо дэлгэрэнгүй тайлбарлан өгч байлаа. Бас бидний ярьж хэвшсэнээр хуучин ном гэгддэг ховор номнууд ч бас асраар ирсэн байсныг онцлоё. Хавтас нь хуучирч, өнгө муутай харагдах ч хэрэгтэй нэгэндээ утга агуулгаараа үнэ цэнтэй. Зорин очсон зарим  хүмүүс олон түмний хайр хүндлэл хүлээсэн ахмад зохиолч нарын номыг сураглаж, худалдан авч байв. Энэ удаагийн "Номын баяр"-т оролцож буй зарим хүмүүсийн сэтгэгдлийг хүргэе.

Э.НАСАНЖАРГАЛ: НАСТАЙ ХҮМҮҮС НОМ ХУДАЛДАН АВАХААР ИРЖ  БАЙНА

-Төр засгаас номыг баярыг дэмжиж байгаа явдалд баяртай байна. Зохион байгуулалт сайтай баяр болж байгааг хэлье. Настай хүмүүс ном худалдан авахаар ирж  байна. Ном сонирхон ирэх хүн олон ч худалдан авалт сайнгүй байна. Энэ нь санхүүтэй холбоотой. Бас номын хэвлэлтийн үнэ өмнөх үетэй харьцуулахад нэмэгдсэн.

ЛАМ М.ЛХАГВАСҮРЭН: НОМЫН БАЯР НЬ ХҮМҮҮСТ УНШИХ СЭДЛИЙГ ӨГДӨГ

-Буддын шашны талаарх өөрийн номоороо оролцож байна. Номын баяр нь жил бүр болж уншигч зохиолчтой уулзах боломжийг олгодог. Номтой нөхөрлөвөл хүн ард соёлд суралцаж, сэтгэл санаа нь ариусах нь дамжиггүй. Одоо үед цаг үеэ дагаад цахим орчин руу хуйларч  ном унших хүн цөөн болжээ. Магадгүй энэ баяр нь хүмүүст ном унших сэдлийг өгөх байх.

ОЮУТАН Э.ОЮУН: СУРГУУЛЬД ЗААДАГГҮЙ МЭДЛЭГИЙГ НОМООС АВДАГ

-Баяр сайхан болж байна. Сүүлийн таван жил тогтмол энэ баярыг зорьж ирсэн. Тайз хиймэл зүлэг хоёрын байршил зохицоод түр амарч суухад тохиромжтой тухтай байна. Олон асарт ном борлуулж хүмүүсийн оюуны цангааг тайлж байна. Ном уншсанаар хувь хүнд чухал ач холбогдолтой. Төвлөрч сурна, сэтгэх чадвар сайжирна, сургуульд заадаггүй мэдлэгийг номноос олж авдаг зэрэг олон үр өгөөжтэй. Энэ баяраас унших бүтээлээ авах нь давуу тал ихтэй. Өөрийн хүссэн номоо хямдралтай үнээр, зохиолчийн гарын үсэгтэй авсандаа баяртай байна.

"Номын баяр"-ыг нийгэмд зөв зүйлийг сурталчлан хүргэдэг баяр хэмээн хүмүүс дүгнэж байв. Ном хэмээх мөнхийн үнэнч багш  хүмүүст асар их мэдлэг мэдээллийг өгдөг. Номгүйгээр өдөр хоногийг цаашлаад амьдралаа төсөөлж чадахгүй нэгэн байхад уншдаггүй нэгэн ч бий. Тус баярт ач холбогдол өгч  зорин ирсэн хүмүүс тортой номоо барин дахин ирнэ хэмээн  нүдэндээ баясал, нүүрэндээ инээмсэглэл тодруулан буцав.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Монгол, Солонгос улсын орон нутгийн шууд нислэлийг нээнэ4 цаг 54 минутын өмнө“Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн "худал мэдээлэл тараасан" гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг шүүхэд өгөхөө мэдэгдэв5 цаг 15 минутын өмнөЭмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны үйл ажиллагаанд Эрүүл эндийн сайд саад учруулж байна гэв5 цаг 45 минутын өмнөРойтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ6 цаг 15 минутын өмнөЛ.Гантөмөр: Бид Манжийн дарлалаас гарсан, МАН-ын дарлалаас ч гарна6 цаг 51 минутын өмнөБага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна7 цаг 6 минутын өмнөЕрөнхийлөгч асан Ц.Элбэгдорж яагаад “дагз” гэж бичих болов буюу ЕС-ын дуулиант ярилцлага7 цаг 10 минутын өмнөТанк ажиллагаа газраар солигдоод…7 цаг 24 минутын өмнөПутин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно8 цаг 20 минутын өмнөЭнэ өдрийн зурхай8 цаг 25 минутын өмнөИнтерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ8 цаг 27 минутын өмнөГазар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна8 цаг 28 минутын өмнөАлтан тариа ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Цэнгүүн: Долоон худал8 цаг 29 минутын өмнө" Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа3 сар 28. 13:10Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа3 сар 28. 12:26Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3 сар 27. 15:48Халтиргаа гулгаанаас сэргийлж Чингэлтэй дүүрэгт 25 тонн , Баянзүрх 40 тонн бодис цацаад байна3 сар 27. 11:09Засгийн газар Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна3 сар 27. 10:02Авто ослын улмаас Хөшигийн хөндийн нисэх буудал хүрэх хурдны замыг түр хугацаагаар хаажээ3 сар 27. 9:22II төрөх эмнэлгийн газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ3 сар 27. 9:08Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3 сар 26. 14:42ОЛСООР ХҮЛҮҮЛСЭН НҮҮРЭЭ ХАЛХАЛСАН МУМИ ОЛДЖЭЭ3 сар 26. 14:10Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа3 сар 26. 12:13МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогджээ3 сар 26. 10:52МАН-аас М.Энхболдынхон явж, АН-д Н.Алтанхуягийнхан эргэж ирэв үү?3 сар 26. 10:39Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!3 сар 26. 10:34Канад Улсын Засгийн газраас 215 мянган кан.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ3 сар 25. 17:41Үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлнэ3 сар 25. 16:39Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв3 сар 25. 15:36ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ "ХААД"-ЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 25. 9:49АТМ эвдсэн этгээдийг олж тогтоон баривчилжээ3 сар 25. 9:06Хахир өвлийг давсан улаанбаатарчууд хуруу зузаан тоос, гудамж дүүрэн шалбаагтай хаваржиж байна3 сар 25. 9:04Л.Оюун-Эрдэнэ үнэхээр эмэгтэйчүүдийг дэмжээд байгаа юу, эсвэл үүгээр далимдуулаад “үе солих” гээд байна уу3 сар 25. 9:02Москвад болсон халдлага, НҮБ-ын тогтоол, Уэльсийн гүнжийн мэдэгдэл3 сар 25. 9:00АН-ынхан Х.Баттулгын бэлтгэсэн “социалист” маягийн мөрийн хөтөлбөрийг баталчих шиг боллоо3 сар 25. 8:46Үндэсний аудитын газарт 26 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ3 сар 25. 8:46Зургаан аймгийн 20 суманд мөсөн зудын байдалтай байна3 сар 25. 8:31Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн3 сар 25. 8:29Маргаашаас шороон шуурга шуурна3 сар 25. 8:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна3 сар 24. 18:57
 Facebook Twitter Youtube