Х.Баттулга явж, Ц.Элбэгдорж ирэх үү?

5/ 23/ 2022    10 цаг 02 минут

Б.Дамдин-Очир

Нэг АН-ынхан нь даргаараа Х.Баттулгыг бүртгүүлэх гэж өнгөрсөн өдрүүдэд Дээд шүүхийг нэлээд шахлаа. Чухамдаа улс төрийн шахалт гэвэл өнгөрсөн долоо хоногийн сүүлийн хэдэн өдөр Дээд шүүх рүү хандсан АН-ынхны үйлдлийг л хэлэх биз ээ. Гэвч АН-ынхан тэгтлээ шахсан ч Дээд шүүх гүрийхийг үзүүлэв. Тэгж тэгж долоо хоногийн сүүлийн өдөр Х.Баттулгыг намын даргаар бүртгүүлэх хүсэлтээ татлаа. Өөрсдөө, өрөөл бусдын зүгээс янз бүрийн л тайлбар хэлж байна. Гэхдээ нэг магадлал өндөртэй мэдээлэл “тэнэж” явааг дуулгая. Х.Баттулга цаашид АН-ыг тойрч улс төр хийхээ больж буй бололтой. Тэрбээр Тусгаар тогтнолын төлөөх нам байгуулахаар болжээ. Одоогоос бараг хоёр сарын өмнө ийм мэдээлэл бас яригдаж л байсан. Энэ удаад гарч буй мэдээллээр Х.Баттулгатай хамт Ж.Батзандан, Г.Уянга, С.Ганбаатар нар тэр шинэ намд нь хүчин зүтгэхээр болсон гэж байна.

Тэгвэл нөгөө АН нь ротацийн сонгууль зарлачихаад байна. ҮБХ-ны гишүүдээ шинэчилнэ. Энэ сарын 29-нд ротацийн сонгууль нь болох юм байна. Тэгэхээр ирэх өдрүүдэд АН-ын ҮБХ-ны гишүүнд горилогчид “тойрог”-ууддаа ажиллана. Ийнхүү ротацийн сонгууль зарласан нам нь “Эрдэнийн АН” гэдэг нь юм. Энэ сонгуульд АН-ын хуучин ҮБХ-ны гишүүдийн 80 орчим хувь нь бүртгүүлсэн гэх мэдээлэл бий. Ямартай ч энэ намын хууччуул, 1970-аад оныхон, 1980-аад оныхны гол төлөөлөл болсон гишүүд нэр дэвшиж бүртгүүлсэн. Тэгэхээр “...АН-ын хүчний төвлөрөл ийшээ ханарлаа” гэсэн дүгнэлтийг тал бүрээс хийж эхэллээ. Мөн энэ АН-ын ротацийн сонгуульд Ц.Элбэгдорж бүртгүүлсэн. Тэрбээр ингэж орж ирсэн нь нэлээд анхаарал татаж байгаа юм. ҮБХ-ны гишүүн болохоор бүртгүүлэхдээ л “хэл ам” татлаад эхэлжээ. “...2024 онд Ховдоо бараадна” гэсэнд нь Б.Пүрэвдоржоос эхлээд бухимдаад сүйд болж байна гэх яриа улс төрийн хүрээнд тарсан байна. Гол нь Ц.Элбэгдоржийг “...АН-ын дарга болох гэж байна” гэсэн яриа хөөрөө нэвт явж байна.

Өөрөөр хэлбэл, Ц.Элбэгдорж АН-д ирж, Х.Баттулга АН-аас явж магадгүй нь гэсэн үг.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Үндэслэлгүйгээр үнэ нэмж ашиг олсон бол буцаагаад хураалгана49 минут 43 секундын өмнөНаадамчдад зориулж зургаан чиглэлд 56 автобус нэмж явуулна1 цаг 21 минутын өмнөГ.Өсөхбаяр аварга А.Сүхбат аваргын өмнө эрэмбэлэгдэнэ1 цаг 24 минутын өмнөӨнгөрсөн жилийн Хүй долоон худагт болсон барилдаанд шөвгөрсөн бөхчүүдэд цол олгох эсэхийг Ерөнхийлөгч шийднэ2 цаг 1 минутын өмнөСингапурын Хуримтлалын төв санг тэтгэврийн үйлчилгээтэй уялдуулсан туршлагыг нэвтрүүлнэ2 цаг 6 минутын өмнөНХОГ-аас Монгол Улсын гавьяат барилгачин төрлөө2 цаг 12 минутын өмнөАрдын жүжигчин Данзанваанчигийн Ухнаа нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ3 цаг 12 минутын өмнөТаван удаагийн халдварт өвчний голомтыг удирдан ажилласан ХӨСҮТ-ийн М.Тунсагт ГАВЬЯАТ ЭМЧ цол хүртээлээ3 цаг 12 минутын өмнөУс хальсан байршилд шуурхай албаныхан ажиллаж байна3 цаг 14 минутын өмнөШатахуун импортын дундаж үнэ 830 долларт хүрч өсчээ3 цаг 41 минутын өмнөӨчигдөр 16 настай хүү туул голд живж амиа алджээ3 цаг 49 минутын өмнөУлсын баяр наадамд Баян-Өлгий аймгаас хамгийн олон харваач иржээ3 цаг 55 минутын өмнөЕрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн үйлчилгээг цахимжуулж эрчимтэй шинэчлэл хийж буйгаа танилцуулав3 цаг 58 минутын өмнөЗээлийн гэрээнд гарын үсэг зурсан бол үүрэг хүлээнэ4 цаг 4 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Сингапурын мэдлэгт суурилсан хөгжлийн туршлагыг Монголд нутагшуулах сонирхолтой байна4 цаг 10 минутын өмнөХүнсний хангамж, чанарын асуудлаар түр хороо байгууллаа5 цаг 26 минутын өмнөЛ.Наранбаяр: Орос, Монгол хоёр хэвлэлийн мэдэгдэл гаргаснаас өөр С.В.Лавровын айлчлалаар юу ч шийдсэнгүй5 цаг 33 минутын өмнөМанай улсад онгоцны түлш бусад улс орноос 28.8 хувиар илүү үнэтэй байна7 цаг 6 минутын өмнө"Архины татварыг нэмснээр чанар муутай архи ихээр үйлдвэрлэгдэж иргэдийн эрүүл мэндийг хохирооно"7 цаг 7 минутын өмнөГавьяаг нь Х.Бадамсүрэн хүртэж, гавыг нь Д.Эрдэнэбилэг зүүлээ7 цаг 11 минутын өмнөМонголын рагбичид Киргиз шигшээ багийг 69:7-гоор хожлоо7 цаг 17 минутын өмнөСудалгаа: Д.Өнөрболор, Ч.Ундрам, Г.Мөнхцэцэг нар сонгогчдоос хамгийн тааруу үнэлгээг авчээ7 цаг 25 минутын өмнөАнгараг, Саран дээр хүн амьдрахад тохиромжтой байгууламж барихаар төлөвлөж байна8 цагийн өмнөЧикаго хотын төв талбайд Монголын соёлыг сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулжээ8 цаг 3 минутын өмнөЕБС-д ажиллах мэргэжлийн сэтгэл зүйчдийн сонгон шалгаруулалт эхэллээ8 цаг 31 минутын өмнөГазрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ8 цаг 41 минутын өмнөГ.Занданшатар: Эдийн засгийн голлох үзүүлэлтүүд сайжирна гэдэгт итгэж байна8 цаг 45 минутын өмнөХөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгч компаниудын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа7 сар 7. 8:43Шри-Ланкийн Ерөнхийлөгч Путинаас тусламж хүсэв7 сар 7. 8:21ӨНӨӨДӨР: Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваа эхэлнэ7 сар 7. 8:09Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулган өндөрлөлөө7 сар 7. 8:07Х.Энхтуяа: Олимпийн аварга болно гэж хүүдээ амласан7 сар 7. 8:05Хэвлэл мэдээллийн зөвлөлд ирсэн гомдлын агуулга, шийдвэрлэсэн байдалд дүн шинжилгээ хийлээ7 сар 7. 8:03Барилгын материалын үнийн өсөлтийг тооцож Сангийн яаманд хүргүүлнэ7 сар 7. 8:02Каракалпакстан дахь эсэргүүцлийн хөдөлгөөн: Төв Ази өөрчлөлтийн ирмэг дээр байна уу?7 сар 7. 8:00Б.Жигжид: Монгол Улсын шинэ мянганы хөгжил “Мянганы зам”-аас эхэлсэн7 сар 7. 8:00Цаг агаарын урьдчилсан мэдээ7 сар 7. 7:30В.Путин "Их 20"-ийн уулзалтад оролцохоор төлөвлөж байгааг ОХУ-ын ГХЯ мэдэгдлээ7 сар 7. 7:20Түүхэн товчоон: Орос-Дундад Иргэн улсын 1913 оны тунхаг7 сар 7. 6:40Энэ өдрийн зурхай7 сар 7. 6:35
 Facebook Twitter Youtube