Нэр бүхий ЕБС-ийн 10 болон зургаадугаар ангийн хоёр хүүхэд биеийн тамирын хичээлдээ масктай гүйсний улмаас ухаан алдан унасан тухай мэдээллийг өмнө хүргэсэн. Улмаар зургаадугаар ангийн хүүхэд нь ЭХЭМҮТ-ийн сэхээний тасагт хоёр хоног хэвтэн эмчлүүлж ухаан орсон хэдий ч амьсгалын дутагдлаас болж цус харвасан. Хүүхдийн биеийн байдал ухаан орсон ч хоол идэж, юм ярьж чадахгүй болсон гэх мэдээлэл байна.
Хэдий биеийн байдал сайжирсан ч хөл дээрээ явж чадахгүй ч байж мэднэ гэдгийг эх сурвалж мэдээлж байна. Тэрбээр маш урт хугацааны эмчилгээ хийлгэх аж.
Харин биеийн тамирын хичээлдээ масктай гүйж ухаан алдан унасан аравдугаар ангийн хүүхдийн хувьд тухайн үедээ ухаан орж биеийн байдал нь хэвийн байсан ч оройноо нас баржээ. Бидэнд өгсөн эх сурвалжийн мэдээллээр дээрх хүүхэд амьсгалын дутагдалд оржээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.