Энэ мэдээ хуучирсан буюу 2022-05-23 нд нийтлэгдсэн байна.

Өнөөдөр дэлхийн яст мэлхийн өдөр

5/ 23/ 2022    10 цаг 36 минут
1990 оноос хойш жил бүрийн 5-р сарын 23-ныг “Дэлхийн яст мэлхийн өдөр” /World Turtle Day/ болгон тэмдэглэх санаачлагыг анх АНУ-ын яст мэлхийг аврах холбооныхон гаргаж байжээ. Энэ өдөр байгаль орчны өөрчлөлттэй холбоотойгоор яст мэлхийнд ирж байгаа аюул занал, хулгайн ан агнуур, өндгийг нь олноор түүх зэрэг аюулаас болж зарим зүйлүүд ховордож, бараг устах шахаж байгаатай тэмцдэг.
Энэ өдөр ядаж turtle /усанд голдуу амьдардаг, хавтгайдуу хагас хатуу хуягтай, сэлүүр мэт хөлтэй, ургамал болон зарим жижиг амьтдаар ч хооллодог/ болон tortoise /газар голдуу амьдардаг, бөөрөнхийдүү маш хатуу хуягтай, хөлөндөө хуруутай, зөвхөн ургамлаар хооллодог/ хоёрыг ялгаж сурвал зүйтэй гэнэ.
Хуурай газрын яст мэлхийг 300 насладаг гэдэг боловч дунджаар 150 орчим л насладаг байна. Харин далайн яст мэлхийний хувьд дундажаар 40 орчим жил амьдардаг боловч 90 жил амьдран дээд амжилт тогтоосон явдал ч байдаг ажээ.
Энэ өдөр нь зөвхөн хоёр төрлийн ялгааг олж мэдэхэд зориулагдсан өдөр биш бөгөөд Дэлхийн яст мэлхийн өдрийг тэмдэглэхэд хамгийн гол үүрэгтэй оролцдог байгууллагуудын нэг болох Яст мэлхийг хамгаалах бүлэг /The Turtle and Tortoise Preservation Group (The TTPG)/ байгууллагынхан тэдний амьдралд учраад байгаа асуудал, тэдний байгаль орчинд үзүүлдэг нөлөө, хэрхэн хамгаалах талаар гарын авлага бэлтгэж, ард нийтийг соён гэгээрүүлэх, яст мэлхийг хамгаалах аянд нэгдэхийг уриалсан боловсролын хөтөлбөр хэрэгжүүлдэг.
Мөн гэртээ хуягтай найз бүхий гэр бүл, хүүхдүүд дээр тулгуурлан бусдад энэхүү амьтныг яагаад хайрлах ёстой, хэр үнэнч найз болох талаар нь яриулах нь ч хөтөлбөрийн нэг хэсэг болдог ажээ.
Сонирхолтой нь манай гараг дээрх бүх амьтдаас хамгийн олон жил “оршин тогтнож” буй амьтан нь аварга яст мэлхий юм. Энэ нь тэдний бодисын солилцоо маш удаан явагддагтай холбоотой ажээ. Бас ус хоолгүйгээр хэдэн сараас 2 жил хүртэлх хугацаагаар байж чаддаг нь нөлөөлдөг.
Дэлхий дээр 290 гаруй төрлийн яст мэлхий амьдардаг. Яст мэлхий бол маш тэвчээртэй, амь бөхтэй амьтан юм. Тэдний дархлааны систем нь төрөл бүрийн халдвартай сайн тэмцэж, гэмтэл шарх нь маш хурдан эдгэрдэг байна. Бас тэд удаан хугацаагаар өл хоолгүй байсан ч сульдаж доройтдоггүй нь хачирхалтай.
Бас нэг сонирхолтой зүйл нь: яст мэлхий зүрхний цохилтоо зогсоож, хэрэгтэй үед ажиллагаанд оруулж чаддаг. Зүрхээ зогсоосон яст мэлхий огт хөдөлдөггүй байна.
Эдгээр амьтад манай гараг дээр бараг 220 сая жил ямар ч өөрчлөлтгүйгээр амьдарч ирсэн болохыг эрдэмтэд тооцоолон гаргажээ. Бүр үлэг гүрвэл бий болохоос өмнө яст мэлхий үүссэн гэсэн таамаглал ч байдаг. Тэд огт өөрчлөгддөггүй, хувьсдаггүй нь амьд организмын хувьд хачирхалтай үзэгдэл юм. Байгаль эх үнэхээр сайн ажилласан мэт санагдана. Иймээс тэд ямар ч нөхцөлд зохицож олон жил амьдрах чадвартай байдаг байх.
Удаан болхи ч хүнд гэм хоргүй амьтан. Түүнд бусдыг хазах ч шүд байдаггүй. Гэтэл гэрийн эзэд түүнийг шувуу загасны адил халамжлах ёстой гэдгийг мартчихдаг. Юуны өмнө яст мэлхий хүйтэн цустай амьтан гэдгийг сана.
Тэд бас өвлийн улиралд буюу хүйтэнд яснаасаа дургүй гэж хэлж болно. Усны яст мэлхий тэжээж эхлэх гэж байгаа хүмүүс нэлээд зүйлийг анхаарахад илүүдэхгүй. Аквариум дотроо хуурай шороотой байх хэрэгтэй. Энэ нь усны түвшинээс дээш гарсан чулүу ногоон ургамал байж болно. Тэгээд мэлхий дуртай үедээ уснаасаа гарч хуурай газар байна гэсэн үг. Мөн усны температур хамгийн чухал. Өдөр нь 27-30 хэмийн халуун харин шөнө нь усны темпаратур нь 21 хэмээс доошгүй байна. Мөн өдөр дээрээс нь гэрлээр шарж өгөх хэрэгтэй. Гэрлээ дэндүү ойрхоноос шарж болохгүй. Дулааныг тогтмол байгаа эсэхийг шалгах термометртэй байх хэрэгтэй.
Хамгийн чухал нь усыг өдөр бүр солих. Том аквариумтай усны бохирдох нь бага бол 2-3 хоногт нэг удаа солино. Усны мэлхий өөрөө уснаасаа уудаг учраас ялгадастай бохир ус уусан үед амархан өвддөг. Мөн бохир усанд хийсэн хоолноос болж өвддөг тул хоолыг нь аль болох цэвэрхэн устай байх үед өдөрт 1 өгөхөд хангалттай.
Хуурай газрын мэлхийг тэжээхдээ хамгийн гол анхаарах зүйл нь түүнд зориулсан тусгай шилэн хорготой байх нь нийцтэй. Шилэн дотроо зөөлөн торгон элс дэвсч өгөөд, 28-30 градусын дулаан орчин бүрдүүлбэл сайн. Хэрвээ даарвал хоолоо идэхгүй болдог. Тэгээд ч яст мэлхий дулааны улиралд идэвхжиж, намар эрч хүч нь саардаг. Өвөл болохоор нойр нь ихэсч ичдэг тул түүнийг сэрээх гэж яарсаны хэрэггүй. Зуны цагт наранд аль болох их байлгаж, өвс ногоон дээгүүр гүйлгэж байх нь чухал аж. Түүнийг хааяа угааж болно.
By: Хашир Анжигай ингэж хэлэв Блог
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ5 цаг 20 минутын өмнөЦ.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо6 цаг 27 минутын өмнө"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18
 Facebook Twitter Youtube