Энэ мэдээ хуучирсан буюу 2022-05-23 нд нийтлэгдсэн байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17-р бага хурал 2026 онд Монголд болно

5/ 23/ 2022    11 цаг 31 минут

НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 15 дугаар бага хурлын дээд хэмжээний уулзалт Бүгд Найрамдах Кот Д’Ивуар Улсын Абиджан хотноо 5 дугаар сарын 9-11-ний өдрүүдэд боллоо.

Уулзалтад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Монгол Улсын төлөөлөгчид бага хурлын дээд хэмжээний болон Сайд нарын дугуй ширээний уулзалтад оролцож, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио болон нарийн бичгийн газрын төлөөлөлтэй уулзав.

Энэ үеэр Монгол Улсын төрийн тэргүүний мэндчилгээг уламжилж, Монгол Улсаас олон улсын өмнө ойн хомсдол, доройтлыг бууруулах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах хүрээнд авсан амлалтуудын хэрэгжилтийг танилцууллаа.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгын дагуу Монгол Улс тус конвенцын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулах хүсэлтээ уламжилж, яриа хэлэлцээ хийв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ИБУИНХУ-ын Глазгоу хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 26 дугаар бага хурлын Дээд түвшний уулзалтад оролцсоны мөрөөр хийхээр төлөвлөсөн ажлууд, цөлжилт, газрын доройтол, ойжуулалт, нөхөн сэргээлтийн талаар олон талт уулзалт хийв.

Бага хурлын нэгдсэн хуралдаанаар конвенцид нэгдсэн улсуудын Засгийн газрууд Монгол Улсын гаргаж буй манлайлал, идэвх чармайлтыг бататган, тогтвортой хөгжлийн үндсэн тулгуур болох байгаль орчны асуудлуудаар ажиллаж ирсэн нэр хүндийг онцгойлон хүндэтгэж, конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг 2026 онд Монгол Улс зохион байгуулахыг дэмжин батлав.

Энэ удаагийн бага хуралд конвенцид нэгдэн орсон дэлхийн 196 орноос 189 орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Байгаль орчны сайд, дэд сайд тэргүүтэй 7,000 орчим төлөөлөл оролцжээ.

НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлыг хоёр жил тутам зохион байгуулдаг. Энэ хүрээнд конвенцын хэрэгжилтийн явцын тайлангууд болон бодлогын шийдвэрүүдийг батлан, конвенцид нэгдсэн улс орнуудад тодорхой чиглэлүүдээр хийх ажил, үүргийг хүлээлгэдэг юм.

ТАЛУУДЫН БАГА ХУРЛУУД:
  • СОР 1: 1997 онд Итали Улсын Ром хот,
  • СОР 2: 1998 онд Бүгд Найрамдах Сенегал Улсын Дакар хот,
  • СОР 3: 1999 онд Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Ресифе хот,
  • СОР 4: 2000 онд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бонн хот,
  • СОР 5: 2001 онд Швейцарын Холбооны Улсын Женев хот,
  • СОР 6: 2003 онд Бүгд Найрамдах Куба Улсын Хавана хот,
  • СОР 7: 2005 онд Бүгд Найрамдах Кени Улсын Найроби хот,
  • СОР 8: 2007 онд Испанийн Хаант Улсын Мадрид хот,
  • СОР 9: 2009 онд Бүгд Найрамдах Аргентин Улсын Буэнос-Айрес хот,
  • СОР 10: 2011 онд Бүгд Найрамдах Солонгос Улсын Чангвон хот,
  • СОР 11: 2013 онд Бүгд Найрамдах Намиби улсын Виндхук хот,
  • СОР 12: 2015 онд Бүгд Найрамдах Турк Улсын Анкара хот,
  • СОР 13: 2017 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ордос хот,
  • СОР 14: 2019 онд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Шинэ Дели хот,
  • СОР 15: 2022 онд Бүгд Найрамдах Кот д’Ивуар Улсын Абиджан хотод болсон.
  • СОР 16: 2024 онд Саудын Арабын Хаант Улсын Рияд хот, СОР 17: 2026 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болно.
 
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ2 цаг 8 минутын өмнөНҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ2 цаг 23 минутын өмнөЦэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна2 цаг 40 минутын өмнөСэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна2 цаг 45 минутын өмнөIDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна2 цаг 50 минутын өмнөУлаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна2 цаг 54 минутын өмнөЗурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр2 цаг 56 минутын өмнөМорьт эргүүл ажиллаж эхэллээ7 цаг 21 минутын өмнөЦ.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30
 Facebook Twitter Youtube