Энэ мэдээ хуучирсан буюу 2022-05-23 нд нийтлэгдсэн байна.

Байнгын хорооны дарга Б.Баттөмөр Шведийн парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

5/ 23/ 2022    16 цаг 14 минут

Шведийн Хаант Улсын парламент буюу Риксдагийн Тэргүүн дэд дарга хатагтай Оса Линдестам тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж байна. Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр өнөөдөр (2022.05.23) төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Хүндэт зочдыг манай улсад тавтай зочлохыг хүсээд хоёр улсын харилцааг ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хуулийн засаглал зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан өргөжүүлэн хөгжүүлэхийг эрмэлздэг хэмээн Байнгын хорооны дарга Б.Баттөмөр уулзалтын эхэнд тэмдэглэв. Тэрбээр, бид Шведийн хөрөнгө оруулалтыг татах, сэргээгдэх эрчим хүч, ногоон хөгжил, байгаль орчны хамгаалал, уур амьсгалын өөрчлөлт, боловсрол, шинжлэх ухааны салбарт илүү өргөн хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хүрээлэн буй орчныг хамгаалахад хувь нэмэр оруулах зорилгоор Стокхолм хотноо ирэх зургаадугаар сарын 2-3-нд болох “Стокгольм+50” олон улсын бага хуралд бид чухал ач холбогдол өгч байгаа. Тус хуралд Монгол Улсыг төлөөлж БОАЖЯ-ны албаны хүмүүс оролцоно. Манай улс энэ үеэр  “Биологийн төрөл зүйл, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар авах яаралтай арга хэмжээ: Байгальд суурилсан ирээдүйтэй шийдэл болох тал хээр, бэлчээрийн нөхөн сэргээлт” сэдэвт тусгай арга хэмжээг НҮБ-ын ХХААБ, НҮБ-ын БОХ зэрэг байгууллагатай хамтран зохион байгуулахаар ажиллаж байна гэв. Мөн 2022 онд Монгол Улс НҮБ-ын олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд “Энхийг сахиулах ажиллагаан дахь эмэгтэйчүүдийн оролцоонд тулгарч буй сорил, бэрхшээл, сайн туршлага” сэдвээр олон улсын бага хурлыг Улаанбаатар хотод 2022 оны зургаадугаар сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулна. Бага хуралд Шведийн тал төлөөлөгчөө оролцуулах шийдвэр гаргасанд талархал илэрхийлэв.   

Риксдагийн Тэргүүн дэд дарга хатагтай Оса Линдестам Байнгын хорооны даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Монгол Улсад айлчлахыг зорьж байсан нь өнөөдөр биеллээ олж байгаад баяртай байна гэв. Монголын парламентын төлөөлөгчид 2009 онд Швед Улсад айлчлах үеэр талууд ардчилал, хүйсийн тэгш байдлыг хангах талаар санал солилцож байсан. Өнөөдөр Улсын Их Хурал дахь Эмэгтэй гишүүдийн бүлгийн төлөөлөл болон Байнгын хорооны даргатай энэ асуудлаар санал солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар сонирхолтой байна. Манай улсад ардчилал үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Хэдий 100 жил өнгөрсөн ч гэсэн манайд ардчиллын үйл явц өрнөсөөр, бэрхшээлтэй тулгарсаар байна гэв.

Талууд хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Сонгуулийн өмнө хөрөнгө мөнгө зарсан том төслүүдийг эхлүүлэхгүй байхыг уриалж байна4 цаг 10 минутын өмнөАТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 858 хэрэг шалгагдаж байна4 цаг 22 минутын өмнө"Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам"-ыг хүчингүй болгов4 цаг 29 минутын өмнөБөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлнэ4 цаг 36 минутын өмнөИргэн Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарт холбогдох хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрийг төрийн нууцаас гаргана5 цагийн өмнө100 суманд төрийн албан хаагчдад зориулж 8 айлын орон сууц барина5 цаг 29 минутын өмнөЭрдэнэтийн овоолго: “Зэс эрдэнийн хувь”-ийн хувьцаа эзэмшигчид өөрчлөгджээ5 сар 8. 8:17Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47
 Facebook Twitter Youtube