Энэ мэдээ хуучирсан буюу 2022-05-24 нд нийтлэгдсэн байна.

Л.Оюун-Эрдэнэд итгэж байна уу?!

5/ 24/ 2022    7 цаг 17 минут

Энэ залуу Ерөнхий сайд болоод бараг жил хагас боллоо. Харин тэрбээр Ерөнхий сайдын ажлын ихэнх хугацааг “нураахад” зориулаад байх шиг байна. Уг нь 30 гаруй жил болоод ирсэн тогтолцоо шүү дээ. Монгол Улс байдгаараа л байсан. Хөгжихдөө хөгжиж, гацахдаа гацаад л...

Л.Оюун-Эрдэнээс өмнө байж л байсан. Харин түүнийг төрд орж ирсэн цагаас хойш бүгд л болохоо байчихсан. Тэрбээр байсан болгоныг л сэндийчээд эхэлсэн.

“...“Эрдэнэт”, “Монгол­росцветмет”-ийн 49 хувийг хууль бусаар худалдаж авсан байна” гээд энэ хоёр том үйлдвэрийг төрд авчихлаа. Саяхан Дарханы төмөрлөг, Хөтөлийг бас аваадахлаа.

Хагас жилийн өмнө дөө, Монголыг улс гэж тоодоггүй байсан “Рио Тинто”-тай яаж ч ярьсан юм, мэдэхгүй, Лав л учраа олчихсон байдаг. Хөшигний ард юу болсон юм, бүү мэд. Ямар ч байсан, 2.3 тэрбум ам.долларын өр цайрсан. Ашиг гээд мөнгө авсан. Түүнийгээ жилийн өмнө хүн бүрт 300 мянгаар тараасан. Ч.Сайханбилэг, Санжийн Баяр хоёрын араас орчихоогүй байгаасай даа?!

Цагаан сарын үеэр Хөгжлийн банкны асуудлыг сөхөж гаргаж ирсэн. Хөгжлийн банкны нийт активын 53 хувь нь буюу 1.8 их наяд төгрөг чанаргүй зээл болоод гараад явчихжээ. Энэ хэргийг АТГ, ЭЦА-наас ажлын хэсэг гараад шалгаж байна. “...Харж л байгаарай, ЖДҮ шиг алга болно доо” гэж олон хүн хэлсэн. Учир нь Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудалд улстөрчид, УИХ-ын гишүүд, тэр дундаа эрх баригч намын угшилтай хүмүүс дийлэнх нь байсан юм. Зарим нь хэлмэгдчих вий. Жишээ нь “...Тоон дотор үсэг” гэдэг шиг Хөгжлийн банкны зээлийн асуудлаар шалгуулж байгаа гишүүдийн дунд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг тууж явна. Мань эр өөрийг нь юунд яах гэж буруутгаад байгааг ч мэдэхгүй явсан. Харин сүүлд, түүнийг Ерөнхий сайд байхад гарсан Засгийн газрын тогтоолын дагуу шалгаад байгаа нь тодорч байх шиг байна. Энд нэг асуудал байгаад байгаа юм. Юу гэхээр, хэрвээ Н.Алтанхуягийг Засгийн газрынх нь тогтоолоор буруутгавал 1990 оноос хойш засаг тэргүүлсэн 17 Ерөнхий сайд толгой дараалан буруутна даа. Одоо байгаа Л.Оюун-Эрдэнэ ч Засгийн газрын тогтоолоор “...Хувийн хэвшлийг хураан авсан” асуудлаар буруутах магадлал маш өндөр шүү. Мөрдөгч, прокурор, шүүх ялгах байлгүй гэж найдъя. Бас Д.Эрдэнэбилэг энэ банкны зээлээс болоод хоригдож буй. Удахгүй эрхэм гишүүд, нөлөө бүхий улстөрчид, зарим бизнесмэнүүд багтсан Хөгжлийн банкны гэх “багц” хэрэг Чингэлтэйн шүүхэд шилжих мэдээлэл бий.

Гэхдээ энэ Хөгжлийн банкны чанаргүй зээл, найдваргүй зээлдэгчид ил болсноос хойш төрийн олон тэрбум төгрөг буцаан төлөгджээ. Албан ёсны мэдээллээр “...2022 оны нэгүгээр сарын 20-ны өдрөөс тавдугаар сарын 10-ны өдрийн хооронд нийт 201,287,801,513 /Хоёр зуун нэгэн тэрбум хоёр зуун наян долоон сая найман зуун нэг мянга таван зуун арван гурав/ төгрөгийн зээлийн эргэн төлөлт Төрийн сан дахь Монгол Улсын Хөгжлийн банкны төгрөгийн дансанд хийгдээд байна” гэжээ.

Ер нь Л.Оюун-Эрдэнийн тухайд хууль, шүүхийн асуудалд хэт оролцдог. Дээр бас хэлсэн дээ. Хамгийн гол нь тэрийгээ “...Зөв” хэмээн үздэг. Тэрбээр өнгөрсөн зун, наадмын дараахан Засгийн газрын хуралдаан дээр “...Монгол Улс 180 орноос 111-т эрэмбэлэгдэнэ гэдэг таатай үзүүлэлт биш. Аль ч орны гүйцэтгэх засаглал авлигатай тэмцэх ёстой. Яагаад гэвэл авлига бол бид өөрөө өөрсөдтэйгөө, намын журмын нөхөдтэй тэмцэнэ гэсэн үг. Анд найзуудаа бодох уу, улс орноо бодох уу гэдэг солбилцол дээр бид ирсэн. АТГ гэхээс илүү Засгийн газар, УИХ-ын өөрийн оролцоо маш чухал. Тиймээс Засгийн газар авлигын индексийг хоёр жилийн дотор хоёр оронтой тоонд багтаах том зорилт тавьж байна” гэсэн байдаг юм. “...Засгийн газар оролцох ёстой” гээд шууд хэлчихсэн байгаа биз.

Аа харин, Монголын Засгийн газрын ковидын эсрэг үйл ажиллагааг мань байтугай том улсууд сайнаар үнэлдэг болсон. Зах зухаас нь бүгдээрээ сонсоод л байгаа байлгүй. Юутай ч өнөөдөр Монгол Улс маскаа бараг тайлчихсан. Гэхдээ тайвширч болохгүй. Шинээр гарсан “сармагчны өвчин”-өөс дэлхийгээрээ болгоомжилж эхэллээ.

Ерөнхийдөө ковид, дайн гээд хүнд үед ажиллаж байгаагаа Л.Оюун-Эрдэнэ өөрөө хэлдэг. Тэр нэг удаа “...Маш түвэгтэй цаг үе юм. Хэн нэгэн хүнийг Ерөнхий сайд болоход цаг хугацаагаа сонго гэдэг бол би хэзээ ч энэ цаг хугацааг сонгохгүй байсан. Үнэнээ хэлье.

Монголоос шалтгаалах, шалтгаалахгүй юм байна. Монгол Улс олон удаа сорилтод орж байсан. Гэхдээ тэр үед дэлхий дахин зүгээр байсан. Өнөөдөр бид дэлхий дахин хөгжингүй орнуудтай хамт сорилтод ороод байна. Энэ үеийн бүх Засгийн газрууд маш азгүй. Гэхдээ юутай ч залуураа алдчихгүй, машинаа хөмөрчихгүй, энэ хүнд нөхцөл дундуур туулаад үүр цайхыг хүлээхээс өөр аргагүй” гэж байв. Уг нь хүмүүс ч сайн мэднэ л дээ. Гэхдээ л засаг тэргүүлж байгаа хүнээс нэхэх ёстой хариуцлага мөнөөс мөн. Нэхсэн ч байна лээ.

Ер нь “...Л.Оюун-Эрдэнэд итгэж байна уу” гэдгийг асуух цаг болсон шиг байна.

Үүнтэй холбогдож болох нэг судалгаа байна л даа. МЭК судалгааны байгууллагын сар тутмын дүн гарчээ. Түүгээр Л.Оюу-Эрдэнэд хасах оноо авчирсан гурван “зүйл”-ийн нэгдүгээрт “...Үнийн өсөлт” гэсэн байна. Бас “...Л.Оюун-Эрдэнийн шийдвэрүүд хөрсөнд буудаггүй” гэжээ. Түүчлэн түүний “...Худлаа попордог” гэсэн байна.

Харин нэмэх оноог нь “...Төсвийн хэмнэлтийг эхлүүлсэн”, “...Тог, дулааны үнэ хөнгөлсөн”, “...Хүүхдийн мөнгө нэмсэн”, “Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжиж эхэлсэн”, “...Л.Оюун-Эрдэнэ ажил хэрэгч” гэсэн тодорхойлолтуудаар өгсөн байх юм.

Тэгээд тэр судалгаанд оролцогчид өмнөх гурван сард тогтвортой байсан 6.5 оноог нь 6.6 болгож нэмжээ.

Л.Оюун-Эрдэнэ хууль шүүхийн ажлаас гадна сүүлийн үед хил, боомтын асуудлаар байнга ярих болсон. Хятад явж ирснээсээ хойш зарим боомтыг тус улстай төмөр замаар холбох ажлуудыг эхлүүлсэн. Хэсэг таг чиг болчихоод байсан юм. Тэгвэл өчигдрөөс нэг мэдээ тараад эхэллээ. Яасан гэсэн чинь, Хятадын  Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх штабаас 2022 оны тавдугаар сарын 20-ны өдрөөс эхэлж, задгай вагоноор эрчим хүчний нүүрс импортлохыг зөвшөөрсөн мэдэгдэл гаргажээ.  Монгол, Хятадын Ерөнхий сайд нар нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүд нүүрс худалдан авах урт хугацааны гэрээ байгуулах тухай тохиролцсон байсан. Тэгэхээр үүнийг Л.Оюун-Эрдэнийн Хятадад хийсэн айлчлалын үр дүн гэцгээж байна.

Ер нь бол Л.Оюун-Эрдэнийн үйл ажиллагааг наад талаас нь хараад иймэрхүү дүгнэлт хийж болохоор байгаа юм.

Харин зарим судлаач, шинжээч, ажиглагч, улстөрч нөхдүүд “..Цаад агуулгаар нь” гэж байгаад нэг “юм” яриад байна. “...Л.Оюун-Эрдэнэ системийн онол мэддэг, тэрнийхээ дагуу ажиллаж байна” гэцгээх юм. Тэр нь бүтцийн харилцаагаар дамжуулан хэсгүүдийг нэг бүхэл болгон зохион байгуулах хэв маяг байгуулах гэсэн үг л дээ. Энгийнээр “...Үүрэх ёстойгоо үүрч, байх ёстой байрнаасаа хийх ёстойгоо хийдэг уялдаа холбоо” гээд ойлгочиход болох юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

6


Сэтгэгдэл (6)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



192.82.86.68Зочин   • 2022, 5 сарын 24. 19 цаг 15 минут

Gulug

66.181.190.166Зочин   • 2022, 5 сарын 24. 10 цаг 20 минут

Зайлаасай. Өөрийнхөө хэмжээ юу сурсан мэдсэнээ мэддэггүй юм бхда

66.181.161.82Зочин   • 2022, 5 сарын 24. 10 цаг 03 минут

Шийбаа

66.181.161.82Зочин   • 2022, 5 сарын 24. 10 цаг 03 минут

Ац

66.181.161.82Зочин   • 2022, 5 сарын 24. 10 цаг 03 минут

Гөлөг

192.82.78.75Иргэн   • 2022, 5 сарын 24. 8 цаг 13 минут

Шаал худлаа. Мэдлэггүй чадваргүй хүүхэлдэй



ШИНЭ МЭДЭЭ

Морьт эргүүл ажиллаж эхэллээ1 цаг 42 минутын өмнөЦ.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24
 Facebook Twitter Youtube