Энэ мэдээ хуучирсан буюу 2022-05-24 нд нийтлэгдсэн байна.

10 их наядын хөтөлбөртэй дүйсэн зөрчил илэрснийг мэдсэн үү, Ерөнхий сайд аа

5/ 24/ 2022    14 цаг 30 минут

Засгийн газраас “Эрүүл мэндээ дэмжиж, эдийн засгаа аврах 10 их наядын цогц хөтөлбөр”-ийг зарлаж 120 мянган ажлын байрыг хадгалж үлдэж чадлаа гэх зэрэг пиар ч хангалттай цацсан. 10 их наяд төгрөг гэдэг манай улсын жилийн төсвийн 60 гаруй хувь. Хэдийгээр 2024 он хүртэл зарим төсөл хөтөлбөр нь хэрэгжинэ гэж байсан ч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын 200 дахь хоногт төлөвлөсөн 56 арга хэмжээний хэрэгжилт 67 хувьтай гэж мэдээлж байв. Жишээ нь, ипотекийн зээлд зориулсан 2 их наяд төгрөгийн зээлийн гүйцэтгэл 28 хувьтай, Хөдөө аж ахуйг дэмжих 500 сая төгрөгийн зээлийн гүйцэтгэл 63 хувьтай, ажлын байр дэмжих 2 их наяд төгрөгийн зээлийн гүйцэтгэл 87 хувьтай, Монголбанкны репо санхүүжилтийн зээлийн гүйцэтгэл 31 хувьтай гэсэн дүн мэдээ гарч байлаа.

Энэхүү 10 их наяд төгрөгийг хэрхэн хуваарилж байсныг эргээд саная.

-ЖДҮ болон үйлчилгээ эрхлэгчдэд 3 хувийн хүүтэй 3 жилийн хугацаатай 2 их наяд төгрөгийн зээл

-Залуучуудыг ажил мэргэжилд бэлтгэх төсөлд 500 тэрбум төгрөг

-Улаанбаатарт барих Залуус I,II, III хорооллын дэд бүтэц, ипотекийн зээл зэрэгт 3 их наядын зээл,

-Стратегийн ач холбогдолтой том төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд 2 их наяд төгрөг,

-Хөдөө аж ахуйг дэмжих 500 тэрбум төгрөгийн зээл,

-Монголбанкны репо санхүүжилтэд 2 их наядын зээл гэж олгож эхэлсэн

Худалдаачид болоод үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд зээлийн гүйцэтгэлээс харвал дийлэнх нь орон нутагт очсон гэсэн мэдээ өнгөрсөн жил гарсан. 2024 он гэхэд зээлийн хугацаа дуусна гэдгийг хаа хаанаа мэдэж байх ёстой. Ипотекийн зээлийн хувьд 2021 онд 900 гаруй сая төгрөгийн зээл олгосон байдаг. 2022 онд хил, гаалийн асуудалтай холбоотойгоор барилгын материалын үнэ өссөн нь орон сууцны үнэд ч нөлөөлсөн. Гэсэн ч эрэлтийг нэмэгдүүлж, үнийг хөөрөгдөнө гээд энэ жилээс ипотекийн зээлийн санхүүжилтийг хумьсан. 10 их наяд хөтөлбөрийн хувьд өнгөрсөн жил нэлээн дуулиан дагуулж, иргэд хэрэгжилтийн мэдээллийг шаардаж байсан ч энэ жил мартаж орхилоо. Мэдээж энэ хэмжээний мөнгө эдийн засагт байгаа гэдэгт ч эргэлзэж байна.

Л.Оюун-Эрдэнийн танхим юун 10 их наядын цогт хөтөлбөр манатай, төсөөлснөөс бага экспорт, төлбөрийн тэнцлийн алдагдал, инфляц гэх зэргээр дараалсан цохилтуудад өртөж, дуугарах ч тэнхэлгүй болов.

2021 онд Монгол Улсын зээлжих зэрэглэл тогтвортой байж, Чингис болон Гэрэгэ бондын 1 тэрбум ам.долларын төлбөрийг бага түвшний хүүтэй дахин санхүүжилт хийж, 2021 онд 6 жилийн хугацаатай 3.5 хувийн хүүтэй 500 сая ам.доллар, 10 жилийн хугацаатай 4.45 хувийн хүүтэй 500 сая ам.доллар өрийн зохицуулалтаар шийдэж чадсан ч ирэх жил Евробонд, Самурай бондын өр хүлээж байна.Засгийн газар Самурай бондын 713 тэрбум төгрөгийн өр яригдахтай зэрэгцээд дефольтын тухай ярьж байхад юун 10 их наядын хөтөлбөр…

Өнгөрсөн жил өөдрөг байсан Засгийн газар өнөөдөр баргар байна. Төлөвлөснөөсөө хэд дахин бага мөнгө олж, хэд дахин их зарцуулалт хийх шаардлагатай болоод байна.

Гэтэл аудитын 2021 оны ажлын дүнгээс харвал 10 их наяд төгрөгийн зөрчил илэрч байгааг хэрхэн тайлбарлах бол…

Төрийн аудитын байгууллага өнгөрсөн долоо хоногт 2021 оны үйл ажиллагааны тайлангаа Төсвийн байнгын хороонд танилцуулсан. Аудитын дарга Д.Занданбат “Тайлант хугацааны аудитын дүнгээр 10 их наяд төгрөгийн алдаа зөрчлийг илрүүлсэн. Үүнээс 4.2 их наяд төгрөгийн алдааг аудитын явцад залруулан цаашид үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлж, зөвлөн туслах чиг үүргийг хэрэгжүүлж ажиллалаа. Аудитын дүнгээр нийт 59.7 тэрбум төгрөгийн төлбөрийн акт, 2.2 их наяд төгрөгийн албан шаардлагыг шалгагдагч этгээдэд хүргүүлсэн” гэсэн мэдээлэл өгсөн юм.

2021 онд эхлүүлсэн 10 их наядын хөтөлбөр нь эргээд 10 их наядын зөрчил болчихсон юм уу гэж асуумаар санагдана.

МАН, Засгийн газар бүхий л түвшинд авлигаас ангижирч, төсвийн хэмнэлтийн зарчим баримталж ажиллаж байна хэмээн танилцуулаад байгаагүй бил үү Ерөнхий сайд аа.

 

9


Сэтгэгдэл (9)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



192.82.78.75Иргэн   • 2022, 5 сарын 24. 21 цаг 47 минут

Хууль зүйн аөйд нь онгоуоор давхиад нэг км зам барих тууз хайчлахд, Эрүүл мэндийн сайд нь эхнэрээ дагуулж хөдөө, гадаад зугаалаад баймаар юун хэмнэлт байх юм бэ.

124.158.66.175Zichin   • 2022, 5 сарын 24. 19 цаг 47 минут

ЖДҮ- н zel ni engin shudraga iregded ochsn u? Zaluchudig ajil meregjlin bairar hangahd yamar ih mungu garasn um be? Manai ajilgui zaluchud ajilin bairar hangagdsn ni unen um u? Ene zardlig ner turlur turuljulj! Ard irgeded shilen dansar harulah hereftei! Busad zardlud ch neg sonin anharal tataj bna!!! Munggui gechedMAN--nkh!БЗД-гийн эмлгийн umnu bosgoj baiga tsamhga yamar hurungr bariad bna! Ter gazras ahad barun tish 10- alhad oroh gazar ahiad barilga barij bna! Ter mungni zardludar hisen bolgno il bolgoj tailagnah heregtei

192.82.87.83Зочин   • 2022, 5 сарын 24. 16 цаг 17 минут

Өөрөө гусчихсан. Ажил хийж чаддаг хүн байхгүй байж мөнгийг бол цаасаар нь ч хамаагүй идчихнэ

121.32.12.123Зочин   • 2022, 5 сарын 24. 15 цаг 28 минут

Гөлөг

66.181.161.82Зочин   • 2022, 5 сарын 24. 15 цаг 20 минут

Энэ хэдэн бацаанууд мгл ээр тоглоод дууслаа та нарыг түүх шүүнээ

66.181.161.82Зочин   • 2022, 5 сарын 24. 15 цаг 19 минут

Данх сда

102.55.82.212Зочин   • 2022, 5 сарын 24. 14 цаг 44 минут

АТГ яагаад хөрөнгө орлогын мэдүүлгээ нээлттэй зарлахгүй байгаа гээч асуудал нь энд байгаа юм. МАНГАРУУД

201.21.19.107Зочин   • 2022, 5 сарын 24. 14 цаг 42 минут

MANiin hurgan darga nariin bel benchin hetewch ih tuntiisendeee

192.01.78.202Зочин   • 2022, 5 сарын 24. 14 цаг 41 минут

Хуваагаад идсэн тодорхой



ШИНЭ МЭДЭЭ

"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...49 минутын өмнөТөсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар1 цаг 5 минутын өмнөСурах бичигт сул тал бий юү?1 цаг 18 минутын өмнөС.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна1 цаг 20 минутын өмнөӨмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"1 цаг 20 минутын өмнөТэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ1 цаг 22 минутын өмнөД.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй1 цаг 23 минутын өмнөЧ.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт1 цаг 28 минутын өмнөУлаанбаатарт +4...+6 градус дулаан байна1 цаг 31 минутын өмнөБаялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо1 цаг 34 минутын өмнөТүүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)1 цаг 36 минутын өмнөЗурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно1 цаг 40 минутын өмнөП.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18Д.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо4 сар 23. 7:17Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?4 сар 23. 7:14
 Facebook Twitter Youtube