АНУ-ын Техас муж улсын Ювалд хотод бага сургуульд гал нээсний улмаас наад зах нь 18 сурагч, нэг багшийг оруулаад насанд хүрсэн гурван хүн амиа алджээ.
Урьдчилсан мэдээллээр, халдлага үйлдэгч 18 настай, нутгийн оршин суугч Сальвадор Ромасыг хэргийн газарт ирсэн цагдаа нар устгасан байна. Буудалцааны үеэр хоёр цагдаа хөнгөн шархаджээ.
Техас муж улсын захирагч Грег Эбботтын хэлснээр, гал нээсэн этгээд автомашинаа сургуулийн хажууд тавьж, барилга руу орсон байна. Гэмт этгээд гар буу, AR-15 хагас автомат винтов буугаар зэвсэглэсэн байсан гэж хууль сахиулах байгууллагын хоёр эх сурвалж АНУ-ын телевизийн “CBS News” сувагт баталжээ.
Түүний гэмт хэргийн сэдэл тодорхойгүй байна. Гал нээсэн этгээд 18 нас хүрсэн даруйдаа винтов худалдаж авсан байсан гэж Техас муж улсын Сенатын гишүүн Роланд Гутиеррес мэдэгдсэн байна.
Халдлага 7-10 насны хүүхдүүд сурдаг "Робб" сургуульд болжээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.