Тус хуралд аймгийн Засаг дарга Г.Батзам, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн Г.Энххишиг нар оролцлоо.
Аймгийн Засаг Дарга Г.Батзам тус бодлогын баримт бичигт Говьсүмбэр аймгаас тусгах саналыг аймгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлтэй уялдуулан нийт 8 төслийн саналыг танилцууллаа. Үүнд:
- Баянтал сумын нутагт байрлах нисэх онгоцны буудлыг засварлан шинэчилж, карго тээврийн үйл ажиллагаагаар ашиглах
- Төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд Уул уурхайн жишиг Политехник коллежид түшиглэн их, дээд сургуулийн салбартай болох
- Чойр дэд өртөө 2-ыг байгуулах
- Авто үйлчилгээний цогц төв байгуулах
- Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх хүрээнд Хөмөлтэйн гүүрний барилга угсралтын ажил
- Түр буудаллах цэг байгуулах
- Ноос угаах боловсруулах үйлдвэр байгуулах
- Хүлэмжийн цогцолбор байгуулах
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.