Ө.Шижир “Багануур”-т белаз шахсан уу?

5/ 25/ 2022    10 цаг 10 минут

“Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулууныг АТГ-ынхан  2022 оны дөрөвдүгээр сарын 27-нд баривчилсан. Тэрбээр бусдаас 3000 ам.доллар авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэдэг. Харин тэрхүү үйлдлийн талаар Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд нэр бүхий иргэн мэдээлжээ.

Хууль хяналтын байгууллагынхан Э.Номинчулуунд  Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 22.8 дугаар зүйлийн Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, 22.10 дугаар зүйлийн Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн зүйл ангиар шалгаж байгаа гэх мэдээлэл бий. Учир нь түүнийг дээрх үйлдлээс гадна “Багануур” ХК-аас зарласан тендерт нэр бүхий компанийг шалгаруулж, ажил гүйцэтгэх явцад нь зургаан тэрбум төгрөгийн төсөвт өртгийг найман тэрбум болгож нэмж өгсөн. Ингэж илүү гарсан санхүүжилтийг тус компанийнхантай хамтарч завшсан.  Түүнчлэн дээрх компанийн барьсан “А” хотхоны 500 сая төгрөгөөр үнэлэгдэх таван өрөө орон сууцыг бэлгэнд авсан байж болзошгүй хэмээн шалгаж байгаа аж.

Э.Номинчулууныг шалгах явцад анхаарал бас нэг асуудал ил болжээ. Тодруулбал, тэрбээр “...ЕТГ-ын даргаар ажиллаж байсан Ө.Шижир “Багануур” ХК-д белаз шахсан” хэмээн мэдүүлсэн бололтой. Ийм мэдээлэл яригдаад эхэллээ. Хэрвээ уг мэдээлэл баттай бол Ө.Шижирийн шахсан белаз нь “Юнайтед Белаз Машинери” ХХК-ийнх байх магадлалтай. Учир нь уул уурхайн компаниудад  белаз нийлүүлдэг компани Монголд ганцхан бий. Тэр нь “Юнайтед Белаз Машинери” юм. Тус компани 2021 оны дөрөвдүгээр сарын 21-нд хэвлэлд нийтлүүлсэн мэдэгдэлдээ “... “Юнайтед Белаз Машинери” ХХК нь Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу 2012 онд үүсгэн байгуулагдсан. Хүнд даацын өөрөө буулгагч машины засвар, техникийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Компани үүсгэн байгуулагдсан шалтгаан нь тухайн үед Монгол Улсад белазын үйлдвэрийн машин механизмыг нийлүүлж байсан хэд хэдэн компанид сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээтэй холбоотой гомдол, асуудлууд үүсэж байсан тул “Белаз Холдинг” буюу толгой компанийн зүгээс тус асуудлуудыг шийдэх зорилгоор Монгол Улсад цорын ганц албан ёсны төлөөлөгч, дистрибьютор компани нээх нь зүйтэй гэж үзэж “Юнайтед Белаз Машинери” ХХК-д цорын ганц албан ёсны төлөөлөгчийн эрхийг олгосон” гэж байсан юм. Мөн тус компанийг Монголын улс төрийн нөлөө бүхий хүмүүстэй холбоотой гэдэг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 25. ЛХАГВА ГАРАГ. № 104 (6836)

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Үндэслэлгүйгээр үнэ нэмж ашиг олсон бол буцаагаад хураалгана58 минут 12 секундын өмнөНаадамчдад зориулж зургаан чиглэлд 56 автобус нэмж явуулна1 цаг 29 минутын өмнөГ.Өсөхбаяр аварга А.Сүхбат аваргын өмнө эрэмбэлэгдэнэ1 цаг 32 минутын өмнөӨнгөрсөн жилийн Хүй долоон худагт болсон барилдаанд шөвгөрсөн бөхчүүдэд цол олгох эсэхийг Ерөнхийлөгч шийднэ2 цаг 9 минутын өмнөСингапурын Хуримтлалын төв санг тэтгэврийн үйлчилгээтэй уялдуулсан туршлагыг нэвтрүүлнэ2 цаг 14 минутын өмнөНХОГ-аас Монгол Улсын гавьяат барилгачин төрлөө2 цаг 20 минутын өмнөАрдын жүжигчин Данзанваанчигийн Ухнаа нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ3 цаг 20 минутын өмнөТаван удаагийн халдварт өвчний голомтыг удирдан ажилласан ХӨСҮТ-ийн М.Тунсагт ГАВЬЯАТ ЭМЧ цол хүртээлээ3 цаг 21 минутын өмнөУс хальсан байршилд шуурхай албаныхан ажиллаж байна3 цаг 22 минутын өмнөШатахуун импортын дундаж үнэ 830 долларт хүрч өсчээ3 цаг 50 минутын өмнөӨчигдөр 16 настай хүү туул голд живж амиа алджээ3 цаг 57 минутын өмнөУлсын баяр наадамд Баян-Өлгий аймгаас хамгийн олон харваач иржээ4 цаг 4 минутын өмнөЕрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн үйлчилгээг цахимжуулж эрчимтэй шинэчлэл хийж буйгаа танилцуулав4 цаг 6 минутын өмнөЗээлийн гэрээнд гарын үсэг зурсан бол үүрэг хүлээнэ4 цаг 13 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Сингапурын мэдлэгт суурилсан хөгжлийн туршлагыг Монголд нутагшуулах сонирхолтой байна4 цаг 19 минутын өмнөХүнсний хангамж, чанарын асуудлаар түр хороо байгууллаа5 цаг 35 минутын өмнөЛ.Наранбаяр: Орос, Монгол хоёр хэвлэлийн мэдэгдэл гаргаснаас өөр С.В.Лавровын айлчлалаар юу ч шийдсэнгүй5 цаг 41 минутын өмнөМанай улсад онгоцны түлш бусад улс орноос 28.8 хувиар илүү үнэтэй байна7 цаг 14 минутын өмнө"Архины татварыг нэмснээр чанар муутай архи ихээр үйлдвэрлэгдэж иргэдийн эрүүл мэндийг хохирооно"7 цаг 16 минутын өмнөГавьяаг нь Х.Бадамсүрэн хүртэж, гавыг нь Д.Эрдэнэбилэг зүүлээ7 цаг 20 минутын өмнөМонголын рагбичид Киргиз шигшээ багийг 69:7-гоор хожлоо7 цаг 26 минутын өмнөСудалгаа: Д.Өнөрболор, Ч.Ундрам, Г.Мөнхцэцэг нар сонгогчдоос хамгийн тааруу үнэлгээг авчээ7 цаг 34 минутын өмнөАнгараг, Саран дээр хүн амьдрахад тохиромжтой байгууламж барихаар төлөвлөж байна8 цаг 9 минутын өмнөЧикаго хотын төв талбайд Монголын соёлыг сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулжээ8 цаг 12 минутын өмнөЕБС-д ажиллах мэргэжлийн сэтгэл зүйчдийн сонгон шалгаруулалт эхэллээ8 цаг 40 минутын өмнөГазрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ8 цаг 49 минутын өмнөГ.Занданшатар: Эдийн засгийн голлох үзүүлэлтүүд сайжирна гэдэгт итгэж байна8 цаг 53 минутын өмнөХөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгч компаниудын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа7 сар 7. 8:43Шри-Ланкийн Ерөнхийлөгч Путинаас тусламж хүсэв7 сар 7. 8:21ӨНӨӨДӨР: Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваа эхэлнэ7 сар 7. 8:09Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулган өндөрлөлөө7 сар 7. 8:07Х.Энхтуяа: Олимпийн аварга болно гэж хүүдээ амласан7 сар 7. 8:05Хэвлэл мэдээллийн зөвлөлд ирсэн гомдлын агуулга, шийдвэрлэсэн байдалд дүн шинжилгээ хийлээ7 сар 7. 8:03Барилгын материалын үнийн өсөлтийг тооцож Сангийн яаманд хүргүүлнэ7 сар 7. 8:02Каракалпакстан дахь эсэргүүцлийн хөдөлгөөн: Төв Ази өөрчлөлтийн ирмэг дээр байна уу?7 сар 7. 8:00Б.Жигжид: Монгол Улсын шинэ мянганы хөгжил “Мянганы зам”-аас эхэлсэн7 сар 7. 8:00Цаг агаарын урьдчилсан мэдээ7 сар 7. 7:30В.Путин "Их 20"-ийн уулзалтад оролцохоор төлөвлөж байгааг ОХУ-ын ГХЯ мэдэгдлээ7 сар 7. 7:20Түүхэн товчоон: Орос-Дундад Иргэн улсын 1913 оны тунхаг7 сар 7. 6:40Энэ өдрийн зурхай7 сар 7. 6:35
 Facebook Twitter Youtube