Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Эхийн алдар” Нэг, Хоёрдугаар зэргийн одон гардуулах ёслол Төрийн ёслол, хүндэтгэлийн Их танхимд өнөөдөр гардууллаа.
Энэ жил "Алдарт эх" нэг, хоёрдугаар одонгоор орон даяар нийт 12559 ээж хүртэж байгаа юм. Энэ нь өмнөх оныхтой харьцуулахад 17,7 хувиар өссөн байна.
Ёслолын үеэр ерөнхийлөгч У.Хүрэлсүх, "Жил бүрийн зургаадугаар сарын 01-ний өдрийг эх үрсийн баяр болгон нийтээр тэмдэглэж ирсэн. Монгол Улс 1952 оноос эхлэн энэ өдрийг "Хүүхдийн баяр" болгон тэмдэглэж ирсэн бөгөөд 1995 онд "Эх үрсийн баяр", 2003 онд дахин "Хүүхдийн баяр" болгон нийтээр тэмдэглэх баярын өдөр болгосон юм. Хүүхдийн баяр бол манай ард түмний баяр юм.
Тиймээс олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээж нартаа Монгол Төр гүн хүндэтгэл үзүүлж, "Эхийн алдар" одонгоор та бүхнийг шагнаж байна.
Өнөөдөр одонгоо гардаж байгаа ээжүүдийн олонх нь 35-38 насны эмэгтэйчүүд байгаа нь алдарт эхчүүдийн нас залуужиж байгааг илтгэж байна. Хүүхдийн мөнгө олгож буй нь төрийн бодлого юм. Алдарт эхчүүдийнхээ гэр бүлд эрүүл энхийг хүсье" гэлээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.